
“Зүрх сэтгэл” 18 – р хэсэг Цэцэгээ ажил дээрээ ирэн. Ажилдаа шуурхайлан орлоо. Шинэ оны ажлын эхний өдөр хүн харин цөөн байв. Тэднийд шинэхэн зөөгч охин ажилд оржээ.Цэцэгээ дээр ирэн – Сайн байна уу? та Цэцэгээ эгч үү? би харин өнөөдрөөс ажилд орж байгаа юм. Бундмаа эгч таниас хийх ажилаа асууж заалгаж байгаарай гэсэн юм. – Сайн байна уу? аан тийм үү? ингэхэд өдрийн ээлж үү ? 24\24 цагаар уу? – Мэдэхгүй ээ надад бол хамаагүй ээ. Гэр энүүхэнд ойрхон – Аан за за миний дүү эхлээд хоолны заалаа цэвэрлэнэ дээ. алив нааш ир Цэцэгээ шинэ охинд юунаас эхлэх гээд хийх зүйлийг нь зааж өгөн дуулгавартай сонсох чих зөөлөн Соёлоо гэх охин ихэд таалагдав. Бундмаа , Цэцэгээг өрөөндөө дуудан оруулаад – За шинэ охин ямар санагдав. Манай найзын л төрөл садан охин гэнэ. Өнчин өрөөсөн юм гэнэ зайлуул манай хойд талын цагаан 9 давхарт өвөө эмээтэйгээ амьдардаг гэсэн чи л сайн юм зааж өгнө дөө. – Өө тийм үү? би ч одоо юу заахав дээ . даанч их чих зөөлөн хүүхэд байсан юм . өвөө эмээ дээрээ байдаг байх нь ээ. – Тийм ээ чи чинь манай сайн ажилчидын нэг гэж бодож явдаг шүү . Энхриймаагийн бие сайн биз дээ. – Сайн сайн манай хүүхдүүдийг хараад л харин ч санаа амар байна . – Болж болж ингэхэд Бүрнээ ч ёстой новшийн залуу юм даа. Их дэлгүүрт надтай таарсан нэг охин хөтлөчихсөн л явна лээ. Ёстой хэлээ хазаад өнгөрөөсөн дөө. – Айн ямар зэвүүн … шаар вэ? Цэцэгээ өрөөнөөс гаран Бүрнээг зэвүүцхийн ихээр зэвүүцэнэ. Харин Соёлоо хүн болгонтой эгчээ хэмээн инээмсэглэн ажилаа хичээнгүйлэн хийх нь

Цэцэгээд үнэхээр их таалагдана. Өдөр нар хэвийх үед Төрөө орж ирэн хоол идээд – Чи хэзээ тарах билээ хоёулаа цуг явна шүү. – Аан удахгүй ээ ингэс гээд явна аа. Хүн ч цөөхөн байна. – Танайх шинэ зөөгчтэй болоо юу?- Чи ч царайлаг охидыг бас хараад явдаг юм биш биз дээ. эрчүүд ч муухай ус юм аа. Бүр нэг…. – Юу чи чинь яагаа вэ? гэнэт уурлаад л яасын – За за тэр ч яахав. Танай найзтай өглөө автобусны буудал дээр таарсан – Аан тийм үү? тэр тэнд юу хийж явдаг байна . – Мэдэхгүй ээ аав ээж нь тэнд байдаг юм биш үү? – Аав , ээж нь ээ . Баруун 4 замд байдаг гэж байсан даа. Нүүчихдэг юм байхдаа…. Хэсэг бодлогоширсон оо. Аан тийн тийн нээрээ танай цаана байдаг байх шүү. би аль дээрийн байсан газартай нь андуурчихаж – Хааяа өглөө автобус хүлээхгүй амар ч юм уу? ажил нь манай хойно юм байна лээ шдээ. – Тийш дээ энэ хойно шдээ. амар шдээ өглөөтэртэй тэргүй нэг газар зам нийлдэг юм чинь … – Өөрөө ч тэгж байна лээ. Харин буруугаар бодох вий дээ. – Юу бодох вэ дээ. за за ажлаа дуусаад манай ажил дээр ороод ирээрэй .. Цэцэгээ залуу охинтой ойр зуур юм ярин аяга кофе уун амсхийнэ . Соёлоо байн байн утсаа аван мессеж бичихийг анзааран – Чи чинь утсаа хараад л инээгээд байх юм . – Манай найз банди байгаа юм аа. Энэ жил 2 – р курс хичээл дээрээ байна . орой ирнэ гэнэ ээ. – Бас найз залуутай чи чинь сургуульд элсээгүй юм уу? – Энэ жил жилийн чөлөө авчихсаан дараа жил сурна аа. Та хэдэн хүүхэдтэй вэ?- Эгч нь гурван хүүхэдтэй хүн дээ. – Айн тийм гэж үү? та ингэхэд хэдэн настай юм. – Миний насаар яах нь уу? миний нас хэд юм шиг байна . – 25 сайндаал 27 байх – Эгч нь 34 хүрч байна – Үгүй байлгүй дээ. Цэцэгдэлгэр инээмсэглэн чи хэдэн настай хүүхэд вэ?- Би энэ жил 19 настай Цэцэгээ энэ охиноос өөрийнхөө залуу гэнэн томоогүй хир буртаггүй цайлган насаа харан нээрээл ийм охин байж дээ. Жаахан юм байж юун найз залуу гээд л гэрийнхэндээ загнуулдагсан. Хань минь ч жаахан байж дээ. Тэхдээл одоо гурван сайхан хүүхдийн ээж болчихсон ингээд сууж байна шүү дээ. Хөөрхий охин ямар хүнтэй найзладаг юм бол доо. Бүрнээ шиг залуу таарчих вий гэсэн айдас бас бүрхээд авав. Үд болж Цэцэгээ ,Төрөөгийн ажил дээр ороод Төрөөтэй хамт гэрийн зүг явав. Гэрт орвол Баянмөнх , Баярцэцэг хоёр догдолчихсон хувцасаа өмсчихсөн хүлээж байв. Энхриймаа ч мөн нүүрээ аль хэдийн будчихсан харагдав. Цэцэгээ – За томоотой байгаарай Баянмөнхөө ийшээ тийшээ алга болчихов. Энхриймаагийн үгэнд орно шүү за юу? – Ойлголоо Баянжаргал гайхсан нүдээр ээж бид хоёр явахгүй юм уу? – Хоёулаа дараа бүр гоё газар руу хамт явна аа. Дандаа хүүхдүүд байдаг гоё газар очно за юу миний охин Ийн гэрийн 3 Төрөөтэй явцгаав. Энхриймаа хэдий дургүй байвч хүүхдүүдийн хөөрч баярласан царайг хараад мөн адил инээмсэглэнэ. Нилээн орой болж Цэцэгээ Баянжаргалыг унтуулаад оёж дуусаагүй хатгамалаа барин зуухныхаа өмнө суун нөгөө явсан хэдийгээ хүлээнэ. Хаалга дугаран инээд алдсан хүмүүс орж ирэв. Баянмөнх баярлан ёстой гоё байлаа шүү . тэр тоглоомнууд нь ямар гоё гээч ээж та очиж үзээрэй үгүй ээ дараа таны цалинг буухаар хэдүүлээ цуг явцгаая Баянжаргалыг авч явдаг байж ёстой гоё байлаа шүү. – Таалагдсан бол болж дээ. Чи ч зөндөө тоглоо биз миний охин харин яаав. Таалагдсан уу? – Тийм ээ гоё газар том дэлгэцээр кино үзэх гоё санагдсан харин аймар чанга дуутай юм байна лээ. Энэ Баянмөнх Төрөө ахыг зөндөө шатаасаан үнэгүй тоглоом нэг ч байхгүй байхад гоё юмаа гээд л салж өгөхгүй байгаам даа ичмээр гэдэг нь. – Ээж нь мөнгө өгөө биздээ . Төрөө ах авахгүй байна лээ. Энхриймаа хувцасаа солин толины урд суун нүүрний будагаа арилган – Дахиж Төрөөтэй уулзаад дэмий гэж бодлоо . миний найз ч гэсэн уулзаад яахын гэж хэлээрэй. Надад тийм ч таатай биш байна. – Яагаа вэ? та хоёр ярилцаагүй юм уу? – Үгүй ээ юу ярих вэ дээ. ингээд л больё . Цэцэгээ найз нь тоглоогүй байна . энэ нь дээр Цэцэгээ ,Энхриймаагийн нүднээс үнэхээр шийдсэн болохыг олж харан толгой дохив. Харин Энхриймааг унтахаар хэвтсэний дараа Баярцэцэг ээжийнхээ чихэнд шивнэв. – Төрөө ах Энхриймаа эгчтэй хамт амьдаряа гэрэлэх талаар ярилцсан бас бөгж өгсөн Энхриймаа эгч аваагүй. Нойлд удаад байхаар нь би ардаас нь орсон чинь Энхрий эгч уйлчихсан байсан би их гайхсаан Төрөө ах Энхриймаа эгчийн гэдсэнд байгаа хүүхдийн аав нь биз дээ. Миний охин унт даа даарчихлаа. Миний охин том хүмүүсийн зарим яриаг битгий сонсож бай муухай байдаг юм шүү. – За ээжээ сайхан амраарай. Цэцэгээ , Энхриймаагийн оронд байсан бол би ч бас ингэх байсан байх даа. Тэхдээ Төрөө ч харин эр хүн юм даа. Харин зарим нэг эрийн оронцогууд байх юм даа. Төрөө минь сайн залуу юм даа. Би Төрөөгийн оронд байсан бол ингэж хайрлаж чадах болов уу? гэх зэрэг бодолд автана харин цаад орон дээр Энхриймаа нусаа шурт татах нь нулимс нь унаж байгааг илтгэнэ. Харин энэ удаа Цэцэгээ аргадсангүй. Энэ өдрөөс хойш урин цаг наашлан Баянжаргал ч цэцэрлэгт явах болж Энхриймаа түүнийг хүргэж өгч авна. Цэцэгээч ажилдаа хүүхдүүд хичээлдээ явсаар .Хард Билгүүн Үргэлжлэл бий
