Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 17- р хэсэг

“Зүрх сэтгэл” 17- р хэсэг

7 секунд уншина
0
1
498

“Зүрх сэтгэл” 17- р хэсэг Шинэ оны анхны өглөө өнөөдөр амралтын өдөр учраас бүгд хөнжилдөө унтсаар Баярцэцэг босон гал түлэн гэрээ сайн цэвэрлээд бууз жигнэнэ. Энхриймаа сэрэн – Миний дүү чинь хэзээ сэрээв. Жаахан унтахгүй дээ. – Би цагийн өмнө боссоон зүгээрээ би одоо нэг нас нэмчихээд байхад том болсон гэсэн үг одооноос би өглөө босч байна аа. Та жирэмсэн юм чинь хоол цай хийх гээд байх хэрэггүй ээ … Энхриймаа Баярцэцэгийг сүрхий охин гэдгийг мэдэх ч хүүхдэд баймгүй ухаантайд нь сэтгэл нь хөдлөнө. Баянмөнх ч босон зурагтаа асаан удирдлагаа барин суув. Бууз болж Энхриймаа гарган ширээн дээр тавиад Цэцэгээг сэрээв. Цэцэгээ … – Нам унтчихсан байна шдээ. гэр орноо өглөө цэвэрлье гэж бодож байсан юмсан чи цэвэрлээ юу? одооноос гам барина шүү найз минь эндэж унахад л осолтой байдаг юм хүүхэд юм даа чи \инээв\- Үгүй ээ би биш Баярцэцэг маань өглөө босоод бүгдийг хийчхэж.. – Ишш миний охин унтаж л байхгүй дээ. – Зүгээрээ одооноос би өглөө эрт босч галаа түлж байна аа. Аав хэлэхдээ он гарах бүр нас нэмдэг гэж байсан би насаа тоолсон чинь зөндөө том болчихсон байна шдээ. – Нялх юм байгаан шдээ үр минь

Цэцэгээ баярцэцэгийг тэврэн үнсээд Баянааг хувцаслан босов. Бүгд буузаа идэн үлдсэн салатаа идээд хөзөр тоглон суув. Баянмөнх адтай тул хожисоор л …. Өдөр болох үед хашааны хаалга цохиж хүн дуудах сонсогдов. Цэцэгээ гарвал Төрөө хашааны завсраар – Цэцэгээ баярын мэнд үгүй ээ шинэ оны мэнд – Төрөө чи чинь юу хийж яваан шинэ оны мэнд ямар сонин хүн бэ? алив ор ор. Хаалга онгойлгон өгөв. Төрөө гэрт орон – За сайн байцгаана уу? Энхриймаа шинэ оны мэнд би харин нөгөө… – Сайн сайн чи ингэхэд юу хийж яваа билээ. – Харин нөгөө агаарт гарах уу л гэж өнөөдөр чинь амралтын өдөр хэдүүлээ агаарт гарч цана , чаргаар гулгая л даа .. хүүхдүүдээ гэртээ хориод байхаар баярын өдөр байна даа. Баянмөнх инээд алдан баярлан тэгье л дээ ээж бид нар хөдөө байхдаа уулнаас чаргаар дандаа гулгадаг байсаншдээ . ахаа танд чарга байгаа юм уу? – Байгаа байлгүй яахав. Бүр том баазад очно . ямар гоё гээч чамд таалагдана аа. За явцгаах уу? Баянмөнх , Баярцэцэг хоёр хувцасаа өмсөж эхлэв. Цэцэгээ гайхсан хэдий ч Төрөөг Энхриймаад зүгээргүйг мэдэх тул зөвшөөрөн – За за Энхрий минь явцгааяа аа. Тэглээч өнөөдөр нээрээ амралтын өдөр шүү дээ. – Би явахгүй ээ. Гулгах ч биш даараад ханиад хүрчихвэл яаана. Баянмөнх ятгасаар Энхриймааг зөвшөөрүүлэв. Төрөө бүлээхэн буузнаас хэдийг идээд гарч машинаа асаав. Бүгд дулаан хувцасаа өмсөөд машинд сууцгаан хөдөллөө. Нилээн явсаны эцэст нэгэн бааз дээр ирэв. Ёстой л төрөөгийн хэлдэгээр цана , чарга элбэг хүмүүс ч бас амралтын өдөр тул их байв. Машинаасаа буун Баянмөнх , Баярцэцэг хоёр гүйлдэн ёстой л унага шиг ийш тийш гүйн тоглож эхлэв. Төрөөгийн урдаас зүс таних нэгэн залуу ирээд гар барин Энхриймааг танимхайран – За сайн байна уу ? – Хүүе сайн уу? шинэ оны мэнд ямар сонин хүн бэ? – Шинэ оны мэнд чи ажлаасаа гарчихсан юм уу харагдахгүй байсан … – Аан тиймээ .. энэ манай найз Цэцэгдэлгэр танилц – Сайн байна уу ? Баярхүү – Сайн сайн байна уу? Цэцэгээ . уучлаарай чамайг нэг харсан санагдаад байх юм. – Би танайд дандаал хоол иддэг шдээ. танай хажуу талын өндөр барилга байдаг даа. Тэнд манай ажил байдаг юм .- Аан тийм байхаа би харин хаана харлаа гэж бодлоо … амарч яваа юм уу? – Бараг л тийм ээ.. дүү нартайгаа салхинд гарч явна…Энхриймаа инээмсэглэн Цэцэгээг дагуулан бааз руу дөхөх зуур – Энэ Баярхүү одоо чамтай бараг үе байх шүү. Эхнэр нь гадаад руу гараад ирээгүй юм гэсэн тэхдээ олон жил ганцаараа яваа шүү .. чамруу сая ямар сүрхий харав аа. Ээрч муураад л хэзээ ингэж сандарч ярьж байлаа даа. . – Чи нээрээ сонин хүн шүү. нүдэнд дулаахан л залуу байна. Тэглээ гээд би яах вэ дээ. за за дэмий юм яриад л найзад нь тийм санаа сэтгэл байхгүйг чи мэдсээр байж. – За уучлаарай даа. Төрөө хүүхдүүдтэй чаргаар тоглоно мөн Баярхүүгийн дүү нар ч нэгдэн олуулаа цагийг зугаатай өнгөрүүлж харагдана. Цэцэгээ хүүхдүүд дээрээ очин мөн л хамт тоглов. Энхриймаа харин зоогийн газар дотор суун цонхоор харан гараа даллана. Баярхүү кофе авчиран Энхриймаагийн хажууд суун. – Чамаар өөр сонин сайхан юу байна . – Нам тайвоон найз нь маамаалахаар болсон ийм л сонинтой . – Өө тийм үү? баяр хүргэе . – Баярлалаа … – Тэхдээ хэнтэй сууж… байгаан… – Тэр ч өнгөрсөн байхаа… ганц бие ээж л болох шинжтэй .. сууя гэсэнч найз нь суухгүй байх даа. Чи ингэхэд эхнэртэй болооч … – Би юу би харин бодоол байгаа – Аа бас боддог хүнтэй болоо юу? – Харин би чамд шулуухан л хэлье .. нөгөө цэцэгээд цэцэг өгсөн …. хүн нь …- Чи юм уу ? Энхриймаа чанга хэлэн гайхах инээх зэрэгцэн – Чи байж ээ . ямар тэнэг нь зурвас байхгүй цэцэг өгдөг байна аа гэж бодсон юм аа. – Чи битгий хэлээрэй . сая бас үгүй ээ ер нь

Төрөөгөөс гуйгаад … – Аан чи энд авчируулжээ … ойлголоо .. миний найзад дурлачихсан юм уу? – Харин тийм юм шиг байна. – Би чамд яаж туслах юм . .. – Би өөрөө хэлэх үү? эсвэл болих уу? – Мэдэхгүй юм даа. Найз нь ч Цэцэгээг энэ тал дээр ойлгодоггүй юм. Тэхдээ одоогоор дэмий байхаа хэлж … нууц ноёнтонгоороо л байж бай… – Чи ам алдчихвал …. – За юу гэж дээ .. чи ингэхэд миний хажууд сууж харагдаад байхын яваач тэнд очоод хамт тоглооч яв яв … Энхриймаа Баярхүүг босгон зоригжуулан явуулав. Баярхүү ч очин дүү нар хүүхдүүдтэй тоглон Цэцэгээтэй ч юм ярьж харагдана. Төрөө харин даарч байна гэсээр орж ирэв. Энхриймаа ,Төрөөг дуудан – Чиний хийсэн ажил уу? – Чи мэдчихээ юу? – Тэгэлгүй яахав . Уул нь чамайг надтай юм ярих юм байх гэж бодох шиг би лав солиорчихсон байх аа. – Тийм ээ чамтай би ярих юм байгаа. Намайг уучлаарай би тэр үед үнэхээр өөрөө би өөрөө буруу бодож байж хэрэв чи уучилвал… – Одоо нэгэнт өнгөрсөн дөө Төрөө минь би чамайг хэр удаан хүлээсэнг чи мэджил байгаа эмэгтэй хүнд чинь бас түрүүлж хэлж чададгүй үг байдаг юм. Тэр бол хайртай гэдэг үг шүү дээ. Чи надаас тэр үгийг хэлэхийг хүлээсэн гэж үү? – Миний буруу байсаан чамайг Бүрнээтэй уулзаад эхэлхэд л би ойлгосон дэндүү хажууд минь байж би даанч сохор …. – Одоо ийм юм яриад яахав дээ. чи амьдарлаа бод хожимдсонч гэсэн хэлсэнд баярлалаа. Энхриймаа босон хаалгаар гаран зөөлөн салхинд түүний сувдан нулимс хацарыг нь дагана. Тэрээр Төрөөд хамаг сэтгэлээсээ хайртай ч энэ үед түүний гарыг атган уруул дээр нь үнсэх зориг болоод сэтгэл хүрсэнгүй.Цэцэгээ их л жаргалтай харагдана. Энхриймаагийн сэтгэл гунигаар дүүрсэнч инээмсэглэн зогсоно.Миний хувь заяа ийм юм байж Баярхүү ч сайн залуу даа гэвч одоогоор Цэцэгээд түүнийг илчлэх тохиромжгүй цаг гэдгийг ч мэдэж байв. Өдөржин тоглосон хэд буцах болж бүгд ирэн дулаацаад Баярхүүгийн гэрийнхэнтэй салах ёс хийн баярласанаа хэлэв. Төрөө мөн л хүргэж өгөхөөр хөдлөнө. Цэцэгээ инээмсэглэн – Төрөө баярлалаа миний найз ёстой гоё өдөр байлаа . – Зүгээр дээ. хааяа хэдүүлээ ингээд эрүүл агаарт гарч байя л даа. Баярцэцэгээ зөвшөөрч байгаа биз дээ – Тиймээ зөвшөөрч байна. ёстой гоё юмаа . дахиж хэзээ ирцгээх үү? – Удахгүй ээ . ах нь ажлаа зохицуулаад ирж авна аа. Ингэхэд Цэцэгээ манай Баярхүү ямар санагдав. Их сайн залуу даа… – Ямар санагдав гэж юу гэсэн үг үү. нүдэнд дулаахан л залуу байна.. – Аан зүгээр л анхны харцаар дурладаг гэж үнэн болов уу? – Хэхэ би яаж мэдхэв дээ. яасан сонин юм асуугаад л айн – Зүгээрээ Энхрий найз нь маргааш амрана. Хоёулаа нэг кино үзвэл ямар вэ? – Би маргааш завгүй ээ . Баянмөнх инээн та өдөржин гэртээ байдаг байж юун завгүй вэ? би ч гэсэн кино үзмээр л байна. Даанч ээж ажилтай явахгүй байх оо. – Тэгвэл Баярцэцэгийг аваад хэдүүлээ явцгаая. Ах нь ажилаа дуусгаад яваад ирье..- Хөөх баярлалаа . Энхриймаа эгчээ тэхүүл дээ. Энхриймаа хүүхдийн гуйлтанд татгалзаж чадсангүй. Ийнхүү гэртээ ирэн орцгоов. Төрөөч яваад өгөв. Энхриймаа гэртээ орон галаа түлэн – Өлсөж байх чинь вэ? бургер идсэн чинь юм болохоо байжээ. – Тэгнэ дээ одоо ч идэж өгнө шдээ. бас таргалана. – Таргалах аа тэгвэл болилоо нээрээ Бундмаа авгай шиг болихвол яанаа .. – Юм идэхгүй яаж болдогийн тэнэг хог Бундмаа эгч фитнест явж байгаа гэсэн – Тэр турах уу даа. Инээдтэйн нээрээ намайг ажиллаж болно гэсэн үү? – Тиймээ яасан – Тэгвэл дулаархаар ажил хийдэг юм билүү- Найз минь гэдэс чинь тэр үед томорчихсон байна. зүгээр л хүүхдээ эрүүл саруул гаргахад анхаараад гэртээ байж бай . ажил хийнэ гэнэ шүү. Энхриймаа нээрээ ч тийм дээ гэсэн харцаар харан орон дээр хэвтэв. Баярцэцэг болон хүүхдүүд хичээлээ хийн сууна. Цэцэгээч жаахан оёж хатгах ажилдаа оров. Тэрээр Баянмөнхийн урагдсан хувцас хунарыг л оёж шидэж суудаг юмсанж. – Баянмөнхөө чи ингэхэд хувцасаа урахгүй ганц өдөр ирэхгүй хүн юм аа.яагаад дандаа ингэдэг юм. Би багштай чинь уулзсан шүү. зодоон цохион хийгээд байвал ярьшиг шүү чи сайхан мэдээрэй. – Зодоон хийгээгүй ээ. Юу гэж дээ ээж. Баярцэцэг инээмсэглэн энэ ангийнхаа атман ч гэл үү? хөөрцөн хэдэн юм дагаад л энэ л болсон хойно зодолдохгүй юу гэж байхав дээ. – Хэзээ би зодолдсон юм худлаа яриад л – Үнэн биз дээ . Сургуулийн ард бөөн хүүхэд байхаар нь очсон чинь танай ангийнхан зодолдож байсан биз дээ. намайг харчихаад зугтааж мугтаагаал би харсан шүү .- Худлаа яриад байгаарай хэзээ би….. За за дуугай байцгаа. Баянмөнх өө дахиж тийм юм сонсмооргүй байна шүү. чи нэг хүний хүүхдийн толгой тархи хагалж намайг зовоов доо айн энэ сум чинь биш шүү. нодлин яаалаа даа санаж байгаа биз. Өвөөгөө цагдаагийн үүд сахиулаад л тэр хүүхдийн нүд сохорсон бол бид ингээд байж байхгүйл байсан байх шүү. сайхан мэдээрэй чи …. Баянмөнх юу ч дугарсангүй . орой ч болж бүгд дуг нойронд автжээ. Энхриймаа босон Цэцэгээгийн шидэж байгаад орхисон хувцаснаас оёж сууна. Цэцэгээ өндийн суун – Миний найз яах нь вэ? – Зүгээрээ энэ дандаа өмднийхөө салтааг урах юм аа.-

Багын ийм хүүхэд байсын хэхэ- Юун зодоон цохион гээд хүүхэд загнаад байв чи.. – Аан харин багштай нь уулзсан юм аа. Манай энэ л хэрэг мандуулсан юм байх . Аавыгаа өнгөрсөнөөс хойш их эмзэг болчихсон нулимс нь хол хүүхэд юм байгаан. Хүүхдүүд аавгүй аав чинь хаана байгаан гэдэг бололтой . хотын хүүхдүүд их айхтар юм аа. Хэл ам нь гүйцэгдэхгүй. Жаахан юм байж шүү – Тийм шүү айхтар айхтар. Томроод ирэхээрээ ойлгоно биз дээ.манай дүү ч гэсэн дээ их л хэл ам таталдаг байлаа. Одоо харин хөөрхий амьдралын эрхээр ухаан суусан бололтой харагдсан шүү.- Тийм дээ. Жаахан байна даа миний муу хүү Баярцэцэгч яахав ил нулимстай намайг дуурайсан харин Баянмөнх зодуулсанч нэг их уйлахгүй шүдээ зуугаад л босоод ирдэг аав шүү яг ханьтайгаа багахан хэрэлдээд авдагсан Баянмөнхийг жигтэйхэн өмөөрнө шүү дээ.- Тэгэлгүй яахав дээ ганц хүү нь хойно. – Харин одоо гар хүрэх гээд ч чадахгүй юм. Хөөрхий хань минь нүдэнд харагдаад байдаг юм. Цэцэгээ илхэн хэдэн дусал бөнжигнүүлэв. Энхриймаа хажууд нь суун мөрөөр нь тэврэв.хоёр найз хэсэг үг үгй суув. Цэцэгээ босон маргааш найз нь эрт яваад ирье миний найз Төрөөтэй явж кино үз – Үгүй ээ яахын одоо найз нь тэр хүнтэй яаж хамт байхав дээ. угаасаа өнгөрсөн бүх зүйл.. – Яаж хүнд худалаа хэлж болхов дээ. – Тэгвэл хүүхдүүдийг авч явна аа. Баянмөнх дуртай байна лээ. – Та хоёр хоёулахнаа байсан нь дээр биз дээ. Цаадахтайгаа сайн ярилцаад үз – Ярих юм байхгүй дээ найз минь манай хоёр 5 гээд тарна тэрнээс өмнө ирээрэй . – Чи л муу хүүхдүүдийг минь аялуулах юм даа. Найз нь харин чамдаа баярлаж байгаа шүү. – Тэр яахав дээ . Баянжаргалыгаа харин цэцэрлэгт өгөхгүй бол болохгүй байхаа найз нь хүргэж өгөөд аваад байя чи нэг цэцэрлэг хайгаач хө .. – Харин тиймээ хэлээд юүхэв. Ийн зугаатай хөгжилтэй нэгэн өдөр өнгөрөв өө. Цэцэгээ өглөө босон ажилдаа явдагаараа явна. Гадаа хүйтний эрч чангарч байгаа нь мэдрэгдэнэ. Автобусны буудал дээр автобус хүлээн зогссоор гэтэл нэгэн машин хажууд нь зосон машины цонхоор өчигдөр бааз дээр байсан Баярхүү сайн байна уу? суучих би дөхүүлээд өгье . танайх энд байдаг юм уу гэх нь сонсогдов. Цэцэгээч танимхайран машинд суун дулаацан – Сайн байна уу? та яаж намайг танив. Гадаа ч хүйтэн байна шүү. танайх бас энд байдаг хэрэг үү? – Үгүй дээ манай аав , ээжийнх энд ойрхон байдаг юм. Би бас ажилдаа явж байна оо. – Аан би ч гэсэн – За явцгаах уу? чамтай таардаг нь болж гадаа бас л хүйтэн байна шүү. гэрээсээ гарахдаа хэлчихэж байхгүй юу даа. Би голдуу аав , ээжийндээ байдаг юм шдээ. – Тийм үү? аан ….. Ийн хөдлөн явцгаав. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *