Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 16 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 16 – р хэсэг

4 секунд уншина
0
0
515

“Зүрх сэтгэл” 16 – р хэсэг 12 сарын 31 ний өглөө болжээ. Энхриймаа эртлэн босон төмс арилгана. Цэцэгээ мах татан , Баярцэцэг гэрээ цэвэрлэнэ. Баянмөнх усанд явахаар саваа тэргэн дээр түрэн яваад өгчихөв. Баянжаргал л зурагт үзэн инээмсэглэн сууна. Буузаа чимххэд бэлдээд салатаа хутгахад бэлдээд хамаг юмаа жин тан болгов. Өдөр болж Баянжаргалд аав нь тэр жил авч өгч байсан гацуур модыг засаж өгөн бүгд хэрэндээ мялаацгаав. Нар доошлохтой зэрэгцэн Дамдин хөгшин ороод ирэв. Цэцэгэээ гайхахын ихээр гайхан хүүе аав та чинь гэнэт … … хэзээ ирээв.. Дээшээ суу ..- Өчигдөр шөнө ирлээ охин минь . … алив миний хүүхдүүд нааш ир өвөө нь ямар их санав даа.. – Хэнтэй яваан манайхыг харин яаж олов. – Гансүх хүргэж өгөөд нэг ажил амжуулана гээд явчихлаа хүүхээ. Ээжтэй нь хөдөөнөөс ирсээн .. эмнэлэгээр нэг явах ажилтай … – Таны бие сайн биз дээ .. эмнэлэгт хэвтэх үү ? та хоёр… гэр хороо мал ахуйгаа хэнд үлдээж ирэв… – Барсаа хэдэн адууг минь харж байгаа. Хонио хажуу хөгшин яагаав. Бааяагийнд аваачаад нийлүүлчихсэн . Ээж нь барагтай байна даа хүүхээ. Юу болох нь уу харж байгаад аав нь түрүүлээд явна даа. Баянжаргал , Баярцэцэг хоёр өвөөдөө эрхлэн ёстой л ингэжэрхэлдэггүй хүүхдүүд яаав гэлтэй байв. Өвгөн ийш тийш харсан аа. Баянмөнх хаачаав. Харагдахгүй байх чинь.. – Усанд аль эрт явсан хааяа ингээд алга болчихдогийн энэ урд айлын хүүхэдийнд л тоглож байгаа байх Баярцэцэгээ миний охин дүүгээ дууд өвөө ирсэн гэвэл ухаангүй гүйгээд ирнэ цаад чинь…. – Миний хүү өвөөтэйгөө ярьж байна гээд таг шүү. Утсаа сүлжээтэй газар олж униндаа өлгөчихөөд л хүлээгээд байлаа. – Би ч ажилдаа түүртээд мартчих юм. Баянмөнх ярина гээд л бас мартаад байдаг байхаа. цаад чинь өвөөтэйгөө ярияа гээд залгахааар утас тань холбогдохгүй байж таарах юм .. – Золигийн утасны сүлжээ нь унаад байгаан … өөр сонин сайхан аав нь жаахан идэш дөхүүлсэн хаяанд чинь тавьчихсан .. – Аав минь дээ хот газар шүү дээ. оруулахгүй бол хүн авчихана шүү дээ. Цэцэгээ гэрээс гаран 2 шуудайтай махыг чирэн гэрт оруулан яах нь вэ ? яасан их юм авчираав дээ аав минь. – Их биш ээ харин олигтой юм багтсангүй золиг гэж хүүхдүүддээ идэш зөөхгүй яаж болох вэ дээ. Цэцэгээ өвгөнийг өрөвдөн хөөрхий дөө. Ээжтэй зөрсөөр байж л ирсэн байхдаа.

Малаа эзгүй орхих хүн бишсэн. Ингэхэд ээж нээрээ тийм сүрхий өвдсөн хэрэг үү? хоёул хоёулаа ирэхийг бодход хамгийн түрүүн манайд бууж намайг ямархуу байгааг харахыг хүсэх хүн ээж дээ. гэх бодол толгойгоороо тойруулаад амжив. Удалгүй Баянмөнх амсгаадсаар усаа оруулж ирэн тавиад өвөө гэсээр гүйх алдан ирэн тэврэв. Өвгөний магнай тэнийн – Ишш миний хүү сүрхий том болжээ . гар ч чанга болж энэ муу хоёр бөөрийг минь хооронд нь нийлүүлэх нь байна шүү. \инээмсэглэнэ\- Өвөө та хэд хонох юм. Би амарчихсан сургууль маань …- Өвөө нь хэд хононо оо. харин тийн гэнэ ээ. Эмээ нь ирчихсэн байгаа … Баярмаа эгчийнд нь байгаа. – Аан тэднийд үү? Баянмөнх дурамжхан та бас тэднийд байх уу? – Тэгнэ дээ . эмээг нь эмнэлэгээр үзүүлж явуулна. – Эмээ яасын бие нь …- Харин үзүүлэх гээд л явж байна .. миний хүү зун өвөө дээрээ очно биз дээ ..Баянмөнх ээж рүүгээ харав. Цэцэгээ инээн чи чинь өвөөгөө саналаа барилаа гээд байдаг биш үү? миний хүү очиж өвөөдөө туслалгүй яах вэ? Энхриймаа, Баярцэцэг хоёр хоол цай бэлдэн буузаа гал дээр тавин жигнэв. Өвөө ач нараа эрхлүүлэн санасан сэтгэлээ зөөлрүүлэн духны үрчлээ нь ч багасчээ. Тэрээр бууз гархад хэдэн бууз аягандаа хийн идээд Цэцэгээ рүү харан. – Сониноос аав чинь манай худ надруу ярьсан. Их ууртай байдаг шүү. би ч нээрээ зөнөсөн хөгшин юм даа. Хавараас суман дээр байгаа хашаа байшинг чинь зарж энд та хэдийгээ нэг орох оронтой болгоё гэж бодоод байгаа. – Аав уу? юу гэж байхын надтай сүүлд сарын өмнө ярьсан байх шүү. манай хоёр сүлжээгүй газар байдаг болохоор тэр бүр ярьж чадахгүй юм аа. – Юу гэхэв үнэн л юм хэлж байна лээ. Айлын охин хүүхэд авчирчихаад адаг сүүлд нь юу ч үгүй буцаах хүний ёсонд харш зүйл шүү дээ.аавын чинь түмэн зөв дөө. Зөнөг хөгшин юугаа ч мэдэх билээ. Малаа дагаад мал болж дээ. би ч … – Юу ярина вэ аав минь . Манай аав жаахан халчихаараал зориг ордог хүн хүндээр тусгаж аваад яахав . тэр хашаа байшин бид хоёрын гал голомт шүү дээ. ямар тартагтаа тулсан биш зарж үрээд яахав дээ. Баянмөнхийн л юм хойно . өөрөө мэдэг дээ алсдаа.. Өвгөн нүүрээ шувтран миний бодох чиний санах хоёр өөр юм даа. аргагүй хөгширч дээ. Нээрээч чиний хэлдэг ч үнэн дээ. хөөрхий минь ганцаараа шахуу л босгосон доо. Амин сүнс нь шингэчихсэн хөлсний үнэр нь нэвтэрчихсэн байшинг нь үгүй хийх гэж бодож явдаг би нээрээ … гээд толгой сэгсрэн нулимаа унагачихгүй юмсан гэсэн харцаар Цэцэгээ рүү харна. Удалгүй машин чагнаалдав. Өвгөн босон за хүүхдүүд минь өвөө нь явахаас удахгүй тэгж байгаад ирнэ ээ. Алив үнсье нааш ир гээд ач нараа үнсээд гарав. Цэцэгээ хамт гаран Гансүхийн машин дээр очив. Гансүх Цэцэгээгийн харцнаас зугтан – Сайн байна уу? эгч ээ – Сайн сайн чамаар сонин сайхан юу байна . Баярмаа сайн уу?- Сайн сайн эгч , – Дараа намайг байхад надтай ярьж байгаад ир гээрэй. Дахиж тэгж зүгээр өнгөөрөхгүй гэж хэлээрэй … – Ойлголоо . эгч минь дараатухтай ярьяа тэхүү ? уучлаарай … Гансүх хадам аавыгаа суулган хөдлөөд явчихав. Цэцэгээ , Гансүх ямарч буруугүйг мэдэх хэдий ч тэр нэгэн уур нь арилаагүй хэвээр байгаа ажээ. Гэртээ орон өвгөний өгсөн шуудайтай махыг хийчих хөргөгч үгүй тул Хорлоо хөгшины байшинд оруулаад тавьчихав. Энхриймаа инээмсэглэн. – Энэ хөгшин танай хадам аав юм уу? тэр өөдгүй хүүхэн энэ хөгшиний охин гэж үү? –

Тиймээ хөөрхий минь надад их сайн ганц хүүгээ алдсанаас хойш нээрээ л мартаж санах нь ил мэдэгдээд байгаа юм. Харахаар өрөвдөөд байдаг юм. – Харин би ч гэсэн сонин боллоо. Их дөлгөөхөн хүн байна шүү. тэр охин нь яг мөн үү? эргэлзээтэйл юм тэ.. ийм хүнээс тийм шулам гарчих гэж… – За наад амаа мөн байлгүй яадаг юм. Уул нь 10 жилийн охин манайд сургуульд сурдаг байлаа. Хэтэрхий зан нь эвдэрчихээд байгаа болохоос хөөрхий минь ийм байгаагүй юм … – Чи одоо юу вэ? хэнийг хөөрхий гээд байгаан … хачин хүүхэн л байгаа биз тэр… Гэр дулаацан халуун гэж жигтэйхэн байв . Орой болж хэдхэн цагийн дараа он гарах дөхжээ. Хаалга дугаран Дэлгэрийнхэн орж ирэв. – За сайн байцгаана уу? гадаа ч хүйтэн байна шүү. ямар гоё ширээ засаа вэ? бид ч хоосонгүй шүү . Гэсээр шампаск гарган ширээн дээр тавиад мөн архи дагалдуулав. – За хэнтэй уух нь уу? чи чинь архи хүртэл тавиад л юу болоов. – За яахав дээ баярын өдөр байна. Эхриймаа та хоёр хувааж уугаад хонохгүй юу хэхэ .. Энхрий миний найз буузаа тавиарай. Хэдүүлээ тасарчээ өнөөдөр . Ийнхүү бүгд бууз салатаа идэн ахиа тойруулан нэг нэг татаад цааш уух хүн ч олдсонгүй зурагт харан хоорондоо элдвийг ярилцан он гарах мөчийг хүлээн сууна. Дэлгэрбаярт хандан Цэцэгэээ… – Сая хадам ирээд явлаа. Хөөрхий зөндөө мах шөл авчирч чи нэг шуудайгнь аваад яваарай . энд хийх газар ч олдохгүй байна. – Өө тийм үү ? бие тэнхээ нь данги уу? ямар ажлаар яваан болдоо… – Эмнэлэгээр явна гэн ээ. Хадам ээжийн бие барагтай байгаа сурагтай тэгж байгаад нэг очхоос доо. – Тэгэлгүй яахав очихгүй яаж болох вэ? – Харин аав гэж юм олон юм ярьсан сурагтай . хөөрхийг зовоож яах гэсэн хүн юм бол доо. Ойрд аав, ээжтэй ярив уу? – Үгүй ээ ойрд таг чиг байгаашдээ. Манай аав ч хүнд юм хэлдэггүй хүн дээ. – Харин тиймээ .. Он солигдох мөч ойртсоор 00:00 цаг болохтой зэрэгцэн ориглуун дарсаа буудуулав. Гадаа ч эргэн тойрон солут буудан ноход хуцалдан дуу шуу ороод ирэв. Бүгд шинэ ондоо эрүүл энх байхыг хэлэлцэн хундага тулгав. Дэлгэрийн утас дугарав. Дэлгэр чишш ах байна. – Сайн уу ? ах шинэ оны мэнд .. бид хэд эгчийнд ирчихсэн байна аа. Танай хэд хоёр хөгшин рүү явсан .. аан за эгчтэй ярих юм уу? за биеэ бодоорой. Би визээ хавараас хөөцөлдөнө өө. Ажил сайн сайн … аан охин том болоод л … за дараа ярьяа . эгчээ утас…. Цэцэгээ утасыг нь аван – Сайн уу? ах – Сайн уу? шинэ оны мэнд миний явуулсан юмыг авсан биздээ. – Авсаан баярлалаа . дараа тийм үнэтэй юм битгий аваарай… ажил нь сайн уу? биеэ бодож байгаарай даа .. – Сайн сайн чиний ажил сайн уу? хэрэгтэй юм юу байна. ахнь мөнгө явуулах уу? хэлээрэй .. – Зүгээрээ болоод л байна. – Хашааны хоёр хөгшин сайн уу? танидаг тохины айл байгаа биз дээ. – Тиймээ сайн сайн охиных руугаа явчихсаан. – Хүүхдүүдийг нь хэн харж байгаа вэ? Дараа жилээс нэг хашаа байшингийн юм бодно оо. ахынхаа хажууд байна шүү чи… – За ойлголоо та чинь юм хум уугаа юу? дуу чангатай байх чинь …- Баярын өдөршдээ нэг ориглуун дарс хамт амьдардаг нөхөдтэйгөө уугаадаа. За тэр яах вэ? утсаа авч бай залгахаар авахгүй юм… миний өмнөөс хүүхдүүдээ үнсээрэй. Баярцэцэг дахиад онц сурлагатан болсон гэл үү? би эндээс бэлэг явуулна гэж хэлээрэй … картаа цэцэглэхээ мартчихажээ минут нь дууслаа .. аав , ээжид ………… Гээд утас нь тасрав.

Цэцэгээ ахтайгаа их л дотно мөн солонгос явахад нь хэдэн төгрөгөөр туслаж байжээ. Амгалан бол гэрийн том хүү юмсанж. Дэлгэрбаяр инээн ах юу гэж байна. ярихаараа л юу хэрэгтэй байна. мөнгө явуулахуу гэсэн л хүн байдагийн зүгээр- Яахав дээ зайлуул цагаан сэтгэлтэй сайн хүн шүү. – Би тэгээд ямар юм бэ? та хоёр нийлэхээрээ хүнийг бүр мартчих юм аа. – Гомдох нь уу миний дүү чинь ялгаагүй шдээ. дэргэд байхаар магтаж чадахгүй юм. Дэлгэрийн эхнэр Оюун инээн – Дэлгэрээ наад нүүрээ хардаа улаан гал болчихож. Халаад байгаан биш үү та Цэцэгээ эгчээ энэ сая дэлгүүрт орж ориглуун дарс авсан аа. Арай жулдаад байна гээд архи нэмээд авчихаж байгаам даа. – Ойрд уугаад байна уу гүй юу эгчдээ хэлээрэй. Эгч нь наадхыг чинь сургаад өгнө. – Үгүй ээ ууж чадах ч биш дээр манай найзууд ирээд энэ нэг юм эхлээгүй байхад нь тасарчихсан санаа зовсон гэж …. хурхираад унтаад байгаам даа … Дэлгэр инээн за чи боль эхлээгүй ч гэх шиг аль хэдийн эхэлчихсэн байсан юм . манай хүн харин тасранаа нэг байхгүй шдээ. бүүр нэг архичин шинжтэй хэхэ …. – Юу би юу даа . чи харинаа яахав .. Цэцэгээ инээн Энхриймаатай нэг тулгаад одооноос найз минь уухгүй шүү . хэвлий дэх үрээ бодно шүү хоёулаа … Шөнө 1 болход Дэлгэрийнхэн гэртээ харихаар босцгоов. Оюун жолоо барин Дэлгэрбаяр нээрээ л амархан согтдог юмсанж. Эгчийгээ тэврэн үнсээд за явлаа эгээ хэд хоногоос дүү нь мод түлээ ойртуулна аа. Баяртай…. Ингээд гэрийнхэн үлдэж аяга тавагаа угаагаад унтацгаав. Цэцэгээ нойр хулжин 10 гаруй жил хамт айл саахалт ойр дотно өмөг түшиг болж амьдарсан хэдий муу ааш гаргадагч хадам Жаргалмаад санаа зовинон хэвтэнэ. Баясгалан угаас л ээжийгээ гэдэг хүн байсан төдийгүй. Нэг удаа сүрхий хатгаа аван хотоор эмчлүүлж байсан удаатай хөгшин юмсан тэр үед Баясгалан , Цэцэгээд хандан “миний хань ээжийг минь харж хандаж бай хөөрхий минь цайлган юм байгаан би л харахгүй бол энэ хэд ч дээ санаанд хүрэхгүй юм” гэж хэлж байсан нь саяхан санагдав. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *