Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл”15 – р хэсэг

“Зүрх сэтгэл”15 – р хэсэг

8 секунд уншина
0
0
529

“Зүрх сэтгэл”15 – р хэсэг Энхриймаагийн ээж охиноо ирсэнд баярлахын дээдээр баярлаж байв. Тэрээр хоол хийгээд Цэцэгээ, Энхриймаа хоёрт хийж өгөөд.- За хүүхдүүд минь хоноод явна биздээ. Энхриймаа минь энэ муу архичинаас болоод гэрээсээ зугтаад байгаа юм даа. Тэгэхээс ч яах вэ дээ. сэрэхээрээ л агсан тавиад ямар олиг байхав. Хоолоо идэцгээ хүүхдүүд минь ….. Аав нь гэх бүдүүн эр архиа задлан хэд хэд хундага татаад эргээд унтаад өгөв. Тэгэхдээ бас дуугүй байсангүй. – Чи муу ямар гавьяа байгуулсан гэж ирээв. Гэдэсээ чирчив гэж их хэлсэн дээ намайг ямар тоох биш дээ. зайл чи одоо …. Ээж нь нилээд уурлангуй . Чи муу архичин л бидний амьдралд гай болж байна . чи л зайл ер нь чи үхлээ эрээд байгаа шүү. уух чинь арай дэндэж байна .. төрсөн охиноо хөөдөг хүн бас байхаа чамайг яалтай билээ дээ . Хэмээн санаа алдан нүдэндээ нулимс цийлэгнүүлнэ . Энхриймаа хоолоо идэж дуусаад – За бид хоёр хол явна. Орой ч боллоо явьяа даа . Та минь л сайн байвал болох нь тэр энэ жаахан юмаар эм тариагаа залгуул ядарсан харагдаж байна шүү. Миний дүү харин хичээлээ сайн хийгээрэй. Аавдаа ад үзэгдэх тавилантай төрсөн юм байгаа биз дээ. Эмнэлэгт хэвтэх болвол хэлээрэй охиндоо. .. ингэхэд нөгөө гайхал хаачаа …. – Хэн мэдхэв. 7 хоногтоо нэг ирж хонох юм. Барилга дээр ажилд орсон гээд 200.000 төгрөг өгчихөөд явсан шинэ оноор ирнэ л гэсэн хэн мэдлээ. Эрэгтэй дүүдээ чи л хэлэхгүй бол бидэнд ямар үнэнээ хэлдэг биш чи нэг уулзаарай даа. Хүн амьтанд уруу татагдчих вий гэж л санаа зовох юм.. – За би явьяа даа ээж … энэ хүн дахиад сэрвэл хараахаас ямар ерөөх биш дээ. – Эрүүлдээ чааваас чамайг асуугаад байдаг юм шүү. Архины цагаан солио тусчихсан юм байгаан миний бие яахав энэ хүнийг тэр эмчилгээ юу байдагийн тэрэнд нь өгөхгүй бол ч удахгүй үхнэ шүү … Энхриймаа , Цэцэгээг дагуулан гэрээс гаран доошоо ирсэн замаараа алхав. Тэрээр юу ч дугарсангүй. Цэцэгээ харин бодолд автан ээж нь аргагүй толиотой эгч байна шүү. Энхриймаа яг ээж юм байна хөөрхий сая гархад нулимс нь дусчих гээд л хоолой нь зангираад ямар хэцүү байв даа. Аав нь нээрээ ч миний төсөөлсөнөөс илүү архины хамааралтай хүн юм. Тэр муу охин дүү нь дагаад гарчихмаар л санагдсан байх даа. Нүд нь бүлтэгнээд л … амьдралаа гэж сонин юм даа..:. гэсэн бодол болсоор автобусны буудал дээр ирэв. Энхриймаа автобусанд суугаад ч үл дугарана. Хоёул явсаар гэрийнхээ буудал дээр буув. Энхриймаа инээмсэглэн…. – Манайх гэж ийм л айл даа. Аав минь уул нь автын инжнер хүн орост төгссөн лут хүн даанч хүмүүс архидуулсаар байгаад хаячихсан юм. Хааяа ч үхээсэй гэж боддог шүү … үнэхээр хэцүү хүн дээ. ..Цэцэгээ юу ч дугарсангүй яагаад гэвэл Энхриймаагийн хуурмаг инээдний цаана гомдолын сүүдэр нь арилаачгүй байгааг ажиглаад авав. Хоёул гэртээ ирэн халуун галд гараа ээн дулаацав. Баярцэцэг уйлсан бололтой хоолой зангируулан – Ээж түрүүн Баярмаа эгч ирсэн биднийг авч явна гээд согтуу байх шиг байсан . Гансүх ах байгаагүй бол аваад явчих шахлаа. – Юу яасан гэнэ ээ. Энэ хүүхэд яг яах гээд амар заяа үзүүлэхгүй байна . одоо ч харин өөрөөр ярина шүү. өөр юу гэж байна. – Хэлэхээс аймар үг хэлж байна лээ. Таныг …. таныг ….. – Юу гэж байна . хэл ээждээ- Янханы ажил нь хэзээ тарахын банзал авгай гээд хашгираад Баянмөнх гарыг нь хазчихсан чинь зодсон …… \уйлав\-

Хэнийг зодсон гэж Баянмөнхийг үү?- Тиймээ Баянмөнх цаанаас юу ч болоогүй юм шиг – Өвдөхгүй байна лээ. Баярцэцэг л сүртэй юм яриад байх юм. Дахиж ирвэл би хоолойг нь бооно … – Тэгж ярьж болдог юм уу? жаахан хүүхэд байж . алив нааш ир хаана нь зодсон алив харьяа нялх амьтанд гар хүрнэ гэнэ ээ. Чамайг даа би … Энхриймаа гайхан хэн гэнэ ээ. Юу хүн бэ? цагдаа дуудаад өгчихье л дөө. Ямар даварцан хүүхэн бэ тэр чинь – Хадам дүү байгаа юм . эднийг минь авна гээд булаацалдаад байгаа юм. Ямар учиртай ингээд байгааг би ч ойлгохгүй байна. тэхдээ одоо арай дэндэнэ ээ. Очиж нэгийгээ үзьл дээ. – Алив тайвшир суу согтуу байсан бол маргааш очьё. Найз нь ч цуг явьяа . Би ам хэлээрээ чамаас дээр биз харин чи надад яг яагаад байгааг нь эхнээс нь яриадах даа. Цэцэгээ нулимсаа мэлтэлзүүлэн хамаг юмаа найздаа ярьж хонов…. Маргааш өглөө нь болход Цэцэгээгийн уур гарсан уу? эсвэл түр азнахаар шийдсэн үү? – Шинэ он гарах гэж байхад хэрүүл уруулаар ч яахав дээ. дараа нэг уулзах биз дээ. Энхриймаа бүгдийг мэдсэн бөгөөд уурлангуй. Тэр мууд дээрлэхүүлэх гэж хаа байсын Дэлгэрбаярыг дуудаад хэдүүлээ очоод муу новшийн хүүхэнг зодсонч яадагийн бүр уур хүрч хонолоо байна. – Тэр нь ч хаашай юм бэ? Нэг удаа яахав өнгөөрчихье дөө . Баянмөнхийн ч буруу хазаад байхдаа яахав дээ. хэд чимхсэн л байна. Дараа угаасаа таарах болохоор хэлэх цаг оройтохгүй биз. – Яаж тэсч байна аа. Чи нээрээ тайван хүн юм аа. Өчигдөр л очдог байж ямаанымах халуун дээрээ гэж ….- За маргааш он гарлаа . Хэдүүлээ юм бэлднэ ээ. Урнаагийнд очих уу? манайд ирэх юм болов уу? Дэлгэрбаяр руу ярьяа байз. Харин өчигдөрийн тухай та хэд Дэлгэрт хэлж болохгүй шүү. түргэн ууртай золиг байгаан юмаа нуухгүй бол яаж ч мэдэх хүн дээ. айдагийн найз нь муу дүүгээ хэрэгт хийчих вий гээд… – Хэлсэн ч яадагийн хэн ч эгчийгээ өмөөрөлгүй яадагийн .. ийм үед л хэрэгтэйшдээ. Цэцэгээ инээмсэглэн Энхриймааг үнэн голоосоо уурлаж байгааг харав. Баярцэцэг цүнхээ уудлан… – Гансүх ах танд өгөөрэй гэсэн юм би өчигдөр мартчихаж ээ. Цэцэгээ ууттай зүйлийг задалвал мөнгө байв. Энхриймаа гайхсан нүдээр – Хэн бэ Гансүх гэж чамд арай цэцэг өгсөн ……. – За балайраад бай… юун цэцэг манай хүргэн дүү. Нөгөө Баярмаагийн нөхөр нь ..- Тэр яахаараа чамд ийм их мөнгө … – Харин тиймээ миний хань ухаантай хүн байсан болохоор мөнгө зээлэхдээ Баярмаагийн гарт биш Гансүхийн гарт өгчихсөн юм. Цагаахан сайн залуу байгаа юм даа. Энэ аашны тулам тогтоож чадах юм уу бүү мэд… – Тийм үү ? хэдэн төгрөгний асуудалтай юм … – Хэрэгт дуртай гэдэг нь … мэдэхгүй ээ Баясаа маань л мөнгө өгсөн гэж би мэднэ. Хэд гэдгийг нь би тухайн үед асуугаачгүй юм … аашны хүүдий нь мэдвэл жинхэнэ дайн дэгдэх байх даа. Хөөрхий нууж хааж л цувуулж өгч байгаа даа… алсдаа нэг байшин барих санаатай мөнгө хурааж байгаа юм. Тэрэндээ л хийнэ дээ …Энхриймаа мөнгийг тоолон сая гаран юм байна шүү. тэхдээ задгай мөнгө хүртэл дунд нь цохиж явна. – Хөөрхий дөө .. одоо боломжоороо болоорой гэж хэлэх юмсан . нөгөөхөөсөө нууж л хоолны мөнгөө хасч байгаа биз чааваас зээлсэн хүн нь үгүй болчихоод байхад ингэж байдаг хүн ховор л байх.. – Нээрээ сайн залуу байна аа. Бүрнээ бол 10 төгрөг дээр ч хуцна даа . муу хулгайч …бодохоор уур хүрээд байх юм. – Уурлах урагт муу шүү биеэ бод Энхрий минь ..Цэцэгээ ажилдаа явдагаараа явав. Харин Энхриймаа эрэгтэй дүү рүүгээ залган залгасаар л Нилээн дуудуулсаны эцэст утсаа авав. – Байна уу? чи чинь амьд уу? утасаа авахгүй ямар их дуудуулдаг хог вэ? хаана байгаан тэнээд явна уу? – Тэгээл загначихдаг шдээ .би ажилтай байна. барилга дээр гардаг болсон эгч минь.. – Нээрээ юу хаана тэр вэ? би яваад очьё…- Хэрэггүй дээ та хаана байгаан гэрээр очив уу? ээж …. – Очсоон өчигдөрхөн очсон би толгойт хавьд байна . чи хаана байгаан бэ? – За за ойрхон юм байна. өдөр би яваад очьё. Утасаа тасалчихав. Энхриймаа дүүгээ сургах гэж их үзсэн ч даанч үгэнд нь ороогүй хичээлээ ч мөн их тасалжээ. Тийм учир сургууль гэдэг зүйл хаалгаа хаасан юмсанж . Түүний дүүг Зоригт гэдэг энэ жил 21 настай залуу юм. Үе үе найз нөхөдтэйгээ нийлээд сараар бараг алга болчихдог билээ. Энхриймаа гараа гарган хоол хийгээд Зоригтыг залгахыг хүлээнэ. Нилээн нар доошлох үед Зоригт залган – Байна уу ? би ирчихлээ . буудал дээр нь байна. – Алив наашаа өгс би тосоод гарч байна. Ийн утсаар ярьсаар эгч дүү хоёр уулзалдав. Энхриймаа дүүгээ дагуулан гэрт орж ирэв. Зоригт : – Сайн байцгаана уу? хүүхдүүдээ за энэ чинь хэнийх гэдэг айл вэ? та чинь ажлаасаа гарсан сураг дуулдсан хүүхэд асрагч болоо юу? – Үгүй ээ манай найзынх чи наад хувцас хунараа тайлаад тухтай суугаач алив хоол ип хөрчихлөө. Хаанаас ирэв юу хийж байна . барилга дээр чи ажиллаад даваад гарах хүн мөн үү? алив үнэнээ хэл… – Давах уу ч гэх шиг нээрээ дээ ..та нар чинь яасан хүнд итгэдэггүй улс вэ дээ. ядаргаатайн …. Зоригт гадуур хувцасаа тайлвал цаанаас нь элс , цеменьт тортог болсон хувцас гар ирэв. Сая нэг Зоригтод итгэн – Нээрээ тийм байна шдээ. хаана ажиллаж байгаан гэртээ харьдаггүй хүн үү? ядарч байгаа биздээ. –

Ядарлаа гээд яах вэ дээ. Гэрт очихоор аавтай муудах гэж хар ядаргаа ханын матриалд нэг барилга дээрээ .. тэндээ хоноод хоолоо хийж идээд амар байгаа. Та чинь ингэхэд наад гэдэс чинь …- Яасан чи дахиад нэг дүүтэй болж дээ. – Хэзээ тэр вэ? ёстой сонин мэдээ байна. тэгмээр дээ одоо амьдарлаа бодсон нь дээр дээ. надад санаа зоволтгүй … – Чиний амнаас бас ийм үг гардаг байх нь ээ. Овоо доо. Зөндөө баярлаж байна . харин болгоомжтой байгаарай даа. Онгирч байж нисчихэв чи…- За юу гэж дээ. сайхан хоол байна . хүүхдүүд байгаа гэж хэлэхгүй дээ. баяр болж байна даа. Алив хамгийн том охин нааш ир дүү нартайгаа бэлэг авч идээрэй за юу? \Баярцэцэгт мөнгө өгөв\Энхриймаа инээмсэглэн цалин мөнгөө найдвартайтавиж байна уу? Маргааш хариарай ээж бүр санаа нь зовсон байна лээ шүү. – Тэгнээ очно . та яахын харин – Би очихгүй ээ. Өчигдөр очсон … он гараад л тэгж байгаад очно оо.- Аав яаж байна… архи дарсаа…- Ойлгомжтойшдээ. Юуг нь асуудаг юм. Чи харин ууж идээгүй биз. – За юу гэж дээ. За эгчээ явлаа намайг хайчив гээд хайж байгаа. Май энэ жаахан юм… Хэрэг гарвал ярьж байгаарай. – Угаасаа байнга ярина утсаа авахгүй байгаад үзээрэй чи…. Зоригт гэрээс гаран яаран алхаад булан тойров. Энхриймаа дүүгийнхээ ардаас харан харан зогсоно. Их сургуульд оюутан байхдаа байнга шахуу мөнгө гуйж Энхриймаагийн ажил дээр эргэлддэг байсан хүн өнөөдөр эгчдээ мөнгө атгуулан ажил хийж яваа нь үнэхээр их сэтгэлийг нь догдлуулсан нь мэдээж тэрээр дотороо нялх амьтан хөөрхий дүү минь яасан ч ядарсан харагдав даа. Ирж байгаарай гээд хэлчихгүй. Ухаангүй золиг шүү би нээрээ…. даархаа мартан хэсэг зогсч байгаад гэртээ оров. Цэцэгээгийн ажил тарах дөхөв. Маргааш он солигдоно. Дээр нь юм хумаа авна бэлдэнэ гээд түмэн ажил хүлээж байгаа нь ойлгомжтой. Ажил тарах үед Төрөө орж ирэн…. – За сайн уу? шинэ оноо сайхан угтаарай . – Баярлалаа чи ч гэсэн сайхан баярлаарай. – Нээрээ нууц ноёнтон оо олсон уу? – Юун ноён бэ? хэн – Цэцэг баглаа юу билээ нэг юм л танайхан яриад байсан намайг өгсөн үү ч гэх шиг ..- Аан үгүй үгүй … мэдээд ч яах билээ. Чи мэдэж байгаан бишүү? – Үгүй дээ. мэдсэн бол хэлнэ шдээ. тэхдээ ойрхон байгаа даа. – Чи мэдэж байгаан биш үү? дахиж битгий юм явуул гээд дамжуулчихаарай…. – Үгүй би мэдэхгүй гээд байхад … Цэцэгээ хөмсөгөө атируулан хувцасаа солихоор өрөө рүүгээ явав. Хувцасаа солиод гараад ирвэл Төрөө явчихсан байв. Энхриймаа руу залган юу авах юу хийхээ ярилцаад дэлгүүр оров. Юм аа авч байтал Дэлгэр ч залгав. – Байна уу ? эгчээ… маргааш танайд он гаргана шүү. Урнаа эгч хүүхдүүдтэйгээ аав , ээж дээрээ очно гэнэ ээ. Манай гурав танайд очно оо. – Аан за ойлголоо. Ийн шинэ оны багахан юм цуглуулаад гэрийн зүг явав. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *