Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 14 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 14 – р хэсэг

3 секунд уншина
0
0
500

“Зүрх сэтгэл” 14 – р хэсэг Хүмүүс баяр хөөрөөр дүүрэн тэдний ажлынхан холгүй нэгэн ресторанд орсон юмсанж. Энхриймаа нилээн тайвширан инээмсэглэн сууна. Цэцэгээ ,Төрөөг ирэхийг хараад түүний хажуунаас босон бүжиглэхээр явав. Төрөө , Энхриймаагийн хажууд суун – Сайн байна уу? чи зүгээр биз дээ. би …. би … – Сайн зүгээрээ… надтай ирсэн залуу яасан … – Бүрнээгийн хамар хугарчих шиг болсон … – Чи хэдэн төгрөг өгсөн тэр мөнгө өгөхгүй бол явах хүн биш дээ. .. хэрэв хамар нь хугарсан бол бөөн л юм болох байсан … – Тэрийг заавал мэдээд яахав. Харин тэр залуу хэн билээ. Овоо чанга гар байдаг шүү. – Чи бас сонирхоод байгаа юм уу? юу гэж бодно тэрүүгээрээ л бод миний хэн ч байж болно. – Ойлгомжтой чи яагаад миний өгсөн мөнгийг аваагүй юм. Зээл чинь …. – Дахиж битгий тэгээрэй … хоёуланд нь ярих юм байхгүй болсон би ямар байдалтай яасан байгааг чи харж байна шүү дээ. – Би тэхдээ чамайг бишээ чамд …. – Уучлаарай би гарч бүжиглэлээ … сайхан баярлаарай..Төрөө архинаас нэг том балган босоод ширээндээ очиж суув. Энэ үдэш үнэхээр сайхан үдэш байв. Бүрнээг эс тооцвол мартагдашгүй орой болж өнгөрөв. Цэцэгээ ,Энхриймаа хоёр гэртээ харихаар гарахаар болов. Харин Төрөө ухаангүй согтоод тасарчихсан байв. Цэцэгээ Төрөөг гайхан – Хүүе энэ чинь уудаггүй хүн яаж байна аа. Тасарчихсан байна шдээ. гэрийг нь мэдэх ньхүргэж өгөөрэй залуусаа хүүе ..Найрлаж байгаа залуусын хамгийн залуу хүү за эгчээ би хүргэж өгнө өө . санаа зоволтгүй болгоомжтой хариарай гээд үлдэв. Цэцэгээ , Энхриймаа хоёр гарвал үүдэнд нь мөн Бумаа зогсож байв. Тэрээр инээн – За эгч сайхан баярласан уу? – Тиймээ сайхан чи ингэхэд энд юу хийж байгаа юм .. –

Аан халтууранд яваадаа. Нэгэнт харих гэж байгаа болохоор та хоёрыг хүлээгээд за алмв сууцгаа. Цэцэгээ уриалгахан ашгүй дээ баярлалаа. Энхрий сууяа харияа ямар хар элэгийн хүмүүс биш нэг хашааныхан шүү .. Энхриймаа санаа нь зовсон ч Цэцэгээг даган суув. Энхриймаа хэсэг яваад тэвчилгүй .. – Уучлаарай өнөөдөр тийм юм болсонд уул нь тэр манай найз ….. – Мэдсээн санаа зоволтгүй дээ. Харин жаахан хэтрүүлчихсэн бололтой . чамд дугаар нь байхгүй биз . уучлалт гуйхгүй бол бид хоёрыг буруу ойлгоцон юм шиг байна лээ. Бодоод байхад найз бүсгүй нь нэг залуутай машинтай ирэхээр хэнч байсан уурлах байх аа. Би л түргэдчихэж ээ. – Зүгээр дээ санаа зоволтгүй би ойлгуулаад хэлчихэнэ ээ. Энэ явдалаас хойш дахиж тэдний гэрт Бумаа орж ирсэнгүй . Тэгээд ч удалгүй ажилдаа буцжээ. Бүрнээ ч бас сураг тасран алга болов. Утсаар залган хараал урсагадаг хүн ч алга болж чих амар болов. Энхриймаа харин Баярцэцэг , Баянмөнх , Баянжаргал гуравтай дотносон яг ээж охин хүү мэт ижилдэн дасаж байв. Баянмөнхийн шинэ жилийн концерт дөхсөөр Цэцэгээ ажилдаа гүйсээр л өдөр хоног өнгөрсөөр он солигдоход 7 хоног үлджээ. Цэцэгээ ажил дээрээ ирэн Баянмөнхийн захисан зүйлсийг авах даалгавартай тул ажлын сиймхий харан хүлээнэ. Төрөө орж ирэн – За сайн уу? дээр тасарчихсан байна лээ та хоёр хэзээ явсан… – Яг тасарсан уу? та хэд буудалд архи уусан сураг байсан шүү. – Аан харин тийм байна лээ. Энхриймаа сайн уу? – Чи өөрөө очоод уулзаач надаас л асуух юм. – Тэр дээрийн залуу ямар учиртайн – Аан манай хашааны залуу байгаа юм аа. 45 хоноод нэг ирдэг байхаа уурхайд л ажилладаг хөдөө явчихдаг юм. Яасан тэр яасын … – Зүгээр л Энхриймаад талтай харагдсан.. тэгээд л – Хэхэ тийм нь ч тийм байх шүү…. чи манайд нэг ирээрэй би урьчихяа .. окТөрөө юу ч дугарсангүй гараад явчихав. Цэцэгээ бодлогоширон зарим нь хайртай гэдгээ мэдүүлээд л явхад зарим нь зугтаагаад л дөлөөд л , зарим нь үзэн ядаж хараагаад л хардаад л Энхрий минь дээ гэж зүрх сэтгэлдээ шивнээд Баянмөнхийн захиасыг авахаар гарав. Баянмөнхийг юмыг цуглуулан ажилдаа яаран ирэв. Орж ирхэд ажлынхан нь Цэцэгээг харан инээд алдан угтав. Цэцэгээ гайхан хувцас хунараа харвал зүгээр байв. Ажилчдынхаа өрөөнд орон хувцасаа сольж байтал нэг зөөгч охин цэцгийн баглаа урд нь тавиад энийг хүргэлтийн газраас ирүүлсэн байна .. Нууц ноёнтон хүргүүлсэн байна. бид нар хэн байж болох талаар ярилцаад олдоггүй ээ . хэн юм хэлчих тэхүү. – Юун цэцэг вэ. надад уу ? хэн байдаг байна. мэдэхгүй ээ би яаж мэдхэв дээ. зурвас алга уу? – Харин байхгүй байна лээ. Тэхдээ гоё цэцэг байгаа биз . – Чи аваа тэгвэл таалагдаад байгаа бол ав ав. Эгч нь ийм юманд дурлах нас өнгөрсөн хэ хэ. – За юу гэж дээ би юу гэж авах вэ. эмэгтэй хүн бүр л цэцгэнд дуртайшдээ . та ч гэсэн эмэгтэй хүн шдээ. Сэтгэлтэй л залуу байна даа. Хэн юм болоо нэг л ойрхон байна даа. Зурвас байхгүй гэхээр … Цэцэгээд нээрээ сонин санагдав. Хэн юм бол гэсэн асуулт өөртөө тавина. Ажил тарж өнөө баглаагаа хогийн саванд шидчихмээр санагдавч арай ч болохгүй юм шиг санагдаад гэртээ харив. Энхриймаа , Цэцэгээс илүү баглаа нүдэнд тусч – Хөөх ямар гоё юм бэ? хэн өгсөн юм. – Мэдэхгүй ээ надад бишээ чамд л ирсэн байна Энхриймаа царай нь хувиран яах гэж авчирсан юм . тэр новш л биз наадхаа гаргаж хая.. Баярцэцэг , Цэцэгээгийн гараас авч – Үгүй шүү . ийм гоё зүйлийг хаяулахгүйби авлаа тэгвэл гээд өөрийн юм хийдэг авдар дээрээ тавьчихав. Цэцэгээ юу ч дугарсангүй. Хүүхдүүд унтах зуур Энхриймаагийн орон дээр суун – Нээрээ хэн юм бол ….- Бүрнээл байхгүй юу ? өөр хэн байдаг юм…- Үгүй ээ надад ирсэн юм… Энхриймаа өндийн юу тэгээд надад худлаа хэлсэн юм уу чи … – Би чинь ээж хүн ухаан орсон 3 – хүүхдийн ээж хүн чи бод доо. Би тэгээд л ээжид нь нэг хүн цэцгийн баглаа явуулж хүүхдүүдээ гээд орж ирэх үү? – Нээрээ ч тийм юм уу? ингэхэд хэн юм бол … – Мэдэхгүй ээ . – Нөгөө эсрэг талын дэлгүүрийн эзэн залуу хэн билээ дээ. тэр юм болов уу?- Өлзий юу ? тэр биш ээ. Дээр би загнаад гаргачихсан дахиж ч манайд орж ирээгүй … – Ямар ч байсан нууц ноёнтон байгаал юм байна .. – Надад тэр нь хэрэггүй ээ. Би энэ тал дээр хатуу байр суурьтай … – Тэхдээ л чи залуухан эмэгтэй шүү дээ. яаж ганцаараа … – Болно доо … ганцаараа биш шүү харин…. Цэцэгээ зурвас байхгүй цэцгийн эзэнг хэн юм бол гэж бодовч хэн ч байсан хамаагүй хэмээн өөртөө шивнээд унтаад өгөв. Нууцлаг цэцэгний эзэнч хэд хоног сураг байсангүй. Харин Баянмөнхийн сургуулийн шинэ жил айсуй угаас сайхан дуулдаг хүү тул хоёр ч дуу дуулахаар болжээ. Цэцэгээ ажлаа арай хийн зохицуулаад сургууль дээр ирэв. Энхриймаа , Баянжаргал , дүү Дэлгэрбаяр эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байв. Цэцэгээ, Баянмөнхийг үнсээд амжилт хүсэн. Заалны сандал дээр гэр бүлээрээ тухалцгаав. Захирал Болдхүү нээж үг хэлээд одоо тэргүүний сурагчидаа шагнах үйл ажиллагаа явагдаад дараа нь концертоо таалан соёрхоно уу? тэргүүний сурагчдыг зарлан дуудав. 7д ангийн сурагч Б.Баярцэцэг гэж дуудав. Цэцэгээ инээмсэглэн охиноо тэврэн үнсээд миний охин ээждээ хэлэхгүй яасан юм. – Жил бүр л авдаг шдээ. таныг сонирхохгүй байх гэж бодоод … – Юу ярьж байгаан миний охин хотын том олон хүүхэдтэй сургуулиас шагнал авж байна шүү дээ. ээж нь маш их бахархаж байна . Баярцэцэг ээжийгээ чинь сэтгэлээсээ баярлаж буйг мэдэх тул нүдэндээ баяр хөөр тодруулан индэр дээр гарав. Цэцэгээ нулимсаа барин алга ташина. Тэргүүний сурагчдыг шагнаж дуусаад тоглолт эхлэв. Үнэхээр л хот газар өөр юмаа гэсэн бодол Цэцэгээд төрж байв. Баянмөнх хамтлаг дуун дээр шинэ жилийг тухай дуу дуулаад дараа нь аавын тухай дууг нэгэн хөвүүнтэй хамтран дуулав. Ааваа би дуулна ааАаваа бид дурсана аа Амьдарлын ухааныг сэтгэлд ургуулсан

Ачтай аавыгаа дуулж явна аа би хэмээн хоолой зангируулан цангинахад тэнд тоглолт үзэн суух олон хүн нүдэндээ нуур мэлтэлзүүлэв. Цэцэгээч нүдний нулимсаа барьж үл чадна. Тэнд байсан гэрийхэн нь бүгд нулимсаа нуусангүй. Баянмөнхийн хоолойноос үнэхээр л ааваа санасан зүрх сэтгэл нэвт шингээстэй мэдрэгдсэнийх болов уу? Амжилт бүтээлээр дүүрэн сургуулийн шинэ жил шувтарч гэрийн зүг хөдөлцгөөв. Замдаа хэн ч юу ч ярьсангүй .. Дэлгэрбаярын эхнэр Оюун л ам нээн мундаг хоёр шүү . нэг нь тэргүүний сурагч нөгөө нь дуучин ингэхэд хэний тал ийм гоё дуулдаг байна аа. – Манай хүргэн ах чинь их сайхан дуулдаг байсан юм. Баянмөнх яг аа яг … ах нь хөгжүүлэхэд нь санаа тавина аа. Ёстой мундаг … Явсаар гэртээ ирэн орцгоов. Оюун мөн бэлэг авчирсан байв. За тэргүүний мундаг хүүхдүүдээ шагнана аа. Баярцэцэг ингээд 7 жил онц сурч байгаа юм уу? – Тиймээ яг зөв 7 жил манай суманд тэхдээ ийм гоё болдоггүй . энд харин сүртэй зарлаад л гоё юм оо. – Тэгэлгүй яахав дараа жил дахиад онц сураарай .- Баярлалаа энэ жил ямар их бэлэг авч байна аа. Цэцэгээ сая нэг юм санав. Баясгалан , Баярцэцэгийг онц сураад бэлэг авах болгон таван удаа хацар дээр нь үнсээд мөнгө өгөн шагнадаг байж … Цэцэгээ мөн Баярцэцэгийг таван удаа үнсэн 20.000 өгөөд юу ч дугаралгүй нулимс нь цийлэгнэнэ. Баярцэцэг сая бүгдийг ойлгон ээжийгээ тэврэн нулимсаа энгэрт нь арчина. Дэлгэрбаяр үнэхээр хүргэн ахдаа маш сайн байсан тул тэднээс илүү санах үе ч байдаг юмсанж. Энхриймаа байдлыг гадарлан – За манайхаан нэг тортоо одоо задлачихяа. Тэртэй тэргүй 2 торттой болсон байгаа. 31 нд нэгийгээ одоо нэгийгээ. Алив Дэлгэрээ зүсээрэй. Баянаа ах эгчдээ зориулж шүлэг уншина аа. Уур амьсгал өөр болж Баянаа ч Энхриймаагийн цээжлүүлсэн шүлэгийг уншив. Дэлгэрбаярын гэрийнхэн явцгаан хэдүүл үлдэцгээв. Гэрийнхэн унтах нь унтацгаав. Цэцэгээ ,Баянмөнхийн хажууд хэвтэн – Миний хүү сайхан дуулсан шүү. ээжээсээ юу авмаар байна хэл хэл эгч нь унтчихсан болохоор загнах хүн байхгүй . – Юу ч биш ээ. Тэхдээ өвөөтэй ярьж болох уу? – Бололгүй яахав дээ тэнэгхэн минь. Хэд хоногийн өмнө өвөө нь ярьсан он гараад энд ирнэ гэсэн чамайг л их санаж байна гэсэн … – Ээ гялаа гэж өвөөгөө ч би санаж байна … өвөө аав шиг үнэртэй байдаг юм… тэвэрхээр нэг л гоё … За миний хүү унт даа маргааш өвөөтэйгөө яриарай . Цэцэгээ хэвтэх зуураа Баянмөнхийг аавыгаа ямар их санаж байгааг мэдрэв түүний хэлсэн Өвөөгөөс аавын үнэр үнэртдэг гэх үг нь л хоолой зангируулам. Тэр хэзээч аавыгаа санаж байна гэж уйлдаггүй. Хүнд дээрэлхүүлж зодуулсанч хов зөөдөггүй. Аавгүй гэж хүүхдүүд цололсонч ээждээ хэлдэггүй хатуу чанга хэрсүү хүү юмсанж . Харин хүүхэд л хойно хааяа уйлж харагдах нь ил билээ. Шинэ он гарах ойртсон тул хөл хөдөлгөөн ихтэйн дээр шинэ оноос өмнө сурагчдын амралт эхэлжээ.Баярцэцэг , Баянмөнх хоёр амарч байгаа болохоор Энхриймаа гадуур гарах зав зай гараад ирэв. Тэрээр ээждээ , дүүдээ санаа нь зовохгүй байж чадсангүй . Нэгэн өдөр тэрээр гэрээ эргэх талаар Цэцэгээд хэлэв . Цэцэгээч дуртай хүлээж аван цуг явахаар болов. Амралтын өдөр тааруулан хоёр найз гараад явав.

Цэцэгээ дэлгүүр орон юм хум аван шинэ он ч гарлаа яаж хоомон очиж болох вэ дээ. Хэмээн юм хув аваад гарч одов. Нилээн явж явж гэр хорооллын гудамаар өгсөөд ирэв.Цэцэгээ амс хийн чи энд өдөр бүр ингэж дээшээ мацаж байсан юм уу? – Тэгэлгүй яахав . хальтарчихав аа. Тээр доор л зогсоно гэж мэд хэмээн инээмсэглэнэУдаан явсаны эцэст нэг юм ирэв. Цэцэгээ амьсгаагаа даран за орцгооё . – Миний найз битгий гайхаарай бас юу ч битгий дугараарай манай аав их сонин хүн… – За за ойлголоо. Гэрт орвол нэгэн эмэгтэй хоол цай хийж байгаа харагдав. Харин эмэгтэй дүү нь Энхриймааг гүйн ирж тэврээд хааччихсан юм ярихгүй яасан юм бэ ? санаа зовлоо гэх зэргээр уйлагнан эрхлэнэ. Аав нь бололтой нэг сахалтай эр хэвтэж байв нээрээ л архи үнэртэж байв. Ээж нь Энхриймааг тэврэн – Ишш миний муу охин хаачив даа. Ажил руу чинь залгахаар ажилдаа ирэхгүй байгаа. Найзындаа байгаа гэх юм. Утсаа асаахгүй яагаад байгаан … – Би дугаараа сольчихсон юм аа. Энэ миний найз Цэцэгээ гэдэг юм . гэрт нь цуг байгаа. – Гэртээ байхгүй хүн үү? алив энэ чинь гээд товойх гэдэс рүү нь хараад тэврэн охин минь дээ хэмээн санаа алдав. Цэцэгээ тортой юмаа ээжид нь өгөөд орон дээр суув . удалгүй аав нь босон согтуу нүдээр харсан аа. – Алив наана чинь архи байна уу? би архи л ууна өөр юм хэрэггүй . энэ өөдгүй охин хэзээ ирээв. Муу өөдгүй амьтан хөгийн амьтан яах гэж ирээв .- Чи чинь юу гэж байна аа. Охин чинь ирж байхад баярлах байтал муу архичин минь май энийгээ гудраад унтаж үз гаргаад хөлдөөгөөд алчилтай билээ чамайг …. Ээж нь үнэхээр бухимдан хоолой зангируулна. Цэцэгээ хэзээч ийм юм үзээгүй болохоор гайхан хүн архи уухаараа төрсөн үрээч ингэж гомдоодог юм байх даа гэсэн бодол аргамжин суув. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *