Нүүр Uncategorized “ЗҮРХ СЭТГЭЛ” 13-р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 13-р хэсэг

8 секунд уншина
0
0
717

“Зүрх сэтгэл” 13 – р хэсэг Цэцэгээ гэртээ ирэн хүүхдүүддээ бэлэгээ тараав. Баярцэцэг :- Өнөөдөр чинь ямар их бэлэг авч байна аа. Бумаа ах авчирч өгсөн , манай найзууд бас надад бэлэг өгсөн, одоо таны ажлынхан гээд л өдөр болгон ийм бол гоё оо. – Бумцэнд ирсэн юм уу? – Тиймээ таны дараа орж ирсэн бас машин авчихсан байна лээ.та сая харсан уу?- Тиймээ Дэлгэрбаяр ах нь ирж гэж саналаа. Энхриймаа ам нээн : энэ хэд л Бумаа ахаа , Бумаа ахаа гээд сүйд л байна лээ . – Бумаа ах Энхриймаа эгч рүү хараад гөлөрчихсөншдээ. Ёстой инээдтэй . хэхэ – За за хүүхэд байж юу яриад байгаан эгч нь царайлаг болохоор л чи том болоод угаасаа ойлгоно оо .. Энхриймаа инээмсэглэн Цэцэгээч инээд алдав. Цэцэгээ хоолоо идээд Энрхиймаатай орон дээр суун – Ингэхэд Бундмаа авгай чамайг асууж байна лээ. – Яах нь уу? танайд гэдэсээ гайхуулаад хэвтэж байна уу? гэж асуув уу? – Үгүй дээ . чамайг ажилдаа хэзээч орж болно шүү гэж хэлүүлсэн … – Аан авгай газардчихаж л дээ. сайн ажиллах хүн байхгүй эсвэл шинэ менежер нь мөнгөнөөс нь хумслаад байгаан байна л даа. – За чи яах гэж ингэж байдаг юм хөөрхий сайн санаж л тэгсэн биз. Үнэндээ чи хамаагүй бол хамаарахгүй шүү дээ. олон жил цуг байсан хүмүүс ийм юм байх шүү дээ. харин …….- Юу гэж байна өшөө … – Төрөө чамд юм дамжуулсан энэ …….. – Энэ чинь юу вэ? мөнгө байна шдээ. яахаараа надаа ийм их мөнгө ….- Харин наадхыг чинь л асуух гээд байна . Чи бид хоёр ярилцсан шүү дээ. чи арай нөгөө… – Үгүй дээ . арайч дээ би тийм байсан ч арай ч Төрөөгөөс мөнгө асуухгүй чи мэдэж байгаа биз дээ .. – Тийм л дээ харин гайхаад л ….. – За байз өнөөдөр хэдэн билээ. – 12 сарын 4 – Аан бүр мартчихаж банкны мөнгө төлөх юм байна шдээ. хэд хэдэн удаа Төрөөгөөс зээлж хийж байсан юм… намайг ажилгүй болсоныг бас гэрийн асуудалыг бага сага мэддэг болохоор туслаж байгаан байна л даа… – Тийм байлгүй дээ. би чамайг бодлоо өөрчилж гэж айлаашдээ.

Тэгээд хэзээ тушаах юм .. – Харин ээ .. чи буцаагаад өгчих өө. Бүр болохгүй аргагүй болвол надад зараад болгочих хэдэн юм байгаа. Төрөөгөөс яаж мөнгө авах вэ дээ . чи бодоод үз дээ. – Тийм ч юм уу? өөрөө мэд дээ. би аваачаад л өгчихье… найзад нь ч хэдэн юм байгаа. Энэ удаа надаас зээл дээ. тэр нь дээр байх … Цэцэгээ , Энхриймааг өрөвдөвч Төрөөгийн сайхан сэтгэлийг үнэхээр ойлгож бас хүндэлж байлаа. Удалгүй Бумаа орж ирэв. – Сайн уу? Цэцэгээ эгчээ – Сайн сайн уу? чи чинь овоо хүмүүжээ юу даа. Цэцэгээ хөгшөөн гэх нь холгүй байсан хүн ..- Та чинь эхлээд үе юм шиг л харагдаад байсандаг. Гадаа ч хүйтэрч байна шүү. – Хөлдүү байшин халах гэж удна даа. Чи ингэхэд аав ,ээж дээрээ очоогүй юм уу? – Маргааш очно оо. айлд байхаар тухгүй ээ .. гэртээ амар байдаг юм… – Хоол ид хэзээ буцах вэ? – Удахгүй буцна аа. Бумаа хоол идэж дуусаад гараад явав. Цэцэгээ инээмсэглэн – Нээрээ чамайг үе үе хараад жигтэйхэн мэдэгдлээ. Баярцэцэгийн хэлдэг үнэн байжээ .. – За боль доо. Эрэгтэй хүн бодохоос дургүй хүрч байна. Энхриймаа орондоо ороод эргэж хараад хэвтээд өгөв. Цэцэгээ инээмсэглэнгээ Баянаа руу харан миний охин цэцэрлэгт явах уу? Баянаа толгой дохив. Дулаархаар охиноо цэцэрлэгт өгнө өө. За нааш ир хоёулаа унтаж амрая. Баянмөнхөө одоо унт даа миний хүү шинэ жилийн концертонд орсон гэсэн үү? ямар хувцас юу хэрэг болохоо эртхэн хэлээрэй. Ээж нь мартчихана шүү . Баянмөнхийн нүүрэнд гэрэл тодрон за ээж би багшаас асууж байгаад хэлнэ ээ. Ийн нэг өдөр өнгөрч унтацгаав. Өглөө Цэцэгээ эрт босдогоороо босон Баянааг үнсээд ажилдаа явахаар гарахдаа Энхриймааг сэрээн – Хүүе унтаахай минь 7 нд ажлын шинэ жилтэй чамайг бүгдээрээ ирээрэй гээд байна лээ шүү. аа бас нөгөө дансаа өгчих хэдийг хийх юм. Би өдөр заваараа хийчье..- За яах юм бэ? найз нь болгочихно оо. – Алив ээ… ажилтай болохоороо надаа заавал буцааж өгнө . угаасаа би заавал авна санаа зоволтгүй . олон юм бодоод байвал урагт муу шүү.. Энхриймаа , Цэцэгээд дараа болж байгаа юм шиг санагдавч түүний сайхан сэтгэл өөрийг нь гэсэн зүрх сэтгэлд нь нялхарч ойрын хэдэн жил амсаагүй халамж хайрыг мэдрэх шиг санагдана. Цэцэгээ явж Баянмөнх , Баярцэцэг хоёр ч хичээлдээ явав. Өдөр болж Баянаа , Энхриймаа хоёр хоол хийж идээд

Энхриймаа үлгэр уншиж өгөн Баянаач өдөр унтдагаараа унтаад өгөв. Хаалга дугаран Бумаа мөн орж ирэв. – Сайн байна уу? манай зурагт гардаггүй ээ . жаахан зурагт харах гээд л …Энхриймаа, Бумаад хоол хийн өгөөд Баянаагийн хажуугаар орон хэвтэв. Нэг мэдэх нь унтчихажээ. Нэг их халууцаад сэрвэл галыг нь өрдөөд түлчихсэн түлээний хайрцаганд мод дүүргэчихсэн байв. Энхриймаа гайхсангүй өнөө Бумааг гэдгийг сайн мэдэж байв. Ийн өдөр хоног өнгөрсөөр Цэцэгээгийн ажлын шинэ жилийн өдөр дөхжээ… Цэцэгээ ажлаасаа таран ирээд даашинзаа гарган өмсөж үзэн таргалсан аа гайхан толинд харан зогсоно. Энхриймаа дуугүй байсангүй – Чамайг таргалсан гэвэл би яахын болж байна. тэхдээ наад чинь нэг л бишээ. Зуны өнгө байна шдээ. Миний энийг өмс чамд яг таарна. – Чи өөрөө юу өмсөх юм . чамайг заавал авчир гэсэн тушаал буулгасан – За би очно оо. надруу бүгдээрээ ярьсан очихгүй бол болохгүй биз. Энэ надад яг таараач миний бэлхүүсээр орчих юм шиг байна уу? – за за тэгвэл баярлалаа. энэ ямар байна миний охион ….- ёстой гоё байна аа. Энхриймаа эгчээс хөөрхөн харагдаж байна. – хэн Энхрийг хөөрхөн гээд байна айн хэхэ. – Бумаа ах л байхгүй юу? Энхриймаа эгчийг нөхөртэй юу гэж надаас асуусаншдээ .. би үгүй гээд хэлчихсэн чинь инээгээд л байна лээ хэхэ. Энхриймаа нүүр нь улайн дараа асуувал нөхөртэй гэж хэлээрэй. Нээрээ өдөр орж ирээд л зурагт хараад суучих юм. Эвгүй гэдэг нь жаахан юмтайн болов уу? уул нь тус ч залуул даа . – Чамд дурлачихсан юм байгаа биз дээ яахав дээ . Дурлал буруугүй ээ гэж … – Чи ингэхэд хэдэн хар юмтай нийлж шинэ жил тэмдэглэнэ гэсэн биш бэлдээд жигтэйхэн байх шив . – Өө за за сөрсөн базаа юу хэхэ . анх удаал даашинз өмсөж хундага тулгах гэж байгаа хөдөөний эгэл бүсгүй хөөрөлгүй яахав дээ. Харин Төрөөтэй юу ярихаал сайн бод …- Би юу ярих вэ дээ. бүх зүйл ард өнгөрсөн угаасаа ч тэгээд нийлэхгүй хүмүүс байсан юм байгаа биз … тэр яах вэ ? одоо санаа зовоод байх ч юу байхав. Ирэх ондоо эрүүл энх амаржих талаар л бодож сууна. – Миний найз чинь бүр мөсөн өөрчлөгджээ сайн байна .. – Найз нь чам дээр ирээгүй бол энэ хүүхэд аль хэдийн байхгүй болох байсан байх харин Баянаагаа харах болгонд чамайг хүүхдүүд дээрээ орой болгон ирэх болгонд аз жаргал харсан юм. Найз нь шийдсээн …. Цэцэгээ , Энхриймааг тэврэн инээмсэглэнэ. Өглөө болж Энхриймаа ажилдаа яван Энхриймааг Дэлгэрбаяр дүүгээ ирэхээр ардаас ирэхийг хэлсэн байжээ. Үдийн алдад Дэлгэрбаяр ч ирж Энхриймаатай мэндлээд – Би ч ажил зав олдохгүй муу эгчийгээ харж хандаад байж чадахгүй юм. Энэ хэдэн дүү нартаа их л санаа зовох юм. Харин өөрийг чинь байгаа гэж дуулаад баяртай байгаа шүү. – Зүгээр дээ. хэн хэндээ тус болоод л амьдраад байна даа. – Та хоёр тухтай сууж байгаад ирээрэй . Бид нар алзахгүй ээ. Дүү нараач их санаж шүү … сайхан баярлаарай ….

Энхриймаа хэрэндээ гоёод гэрээс гарав. Хашааны хаалгаар гарвал Бумаа машинаа асаачихсан зогсож байв. – Яасан удав. Би хүлээгээд л байлаа . алив суучих. – Зүгээрээ баярлалаа. – Цэцэгээ эгч дааруулж болохгүй . өөрийг чинь аваад ирээрэй гэсэн юм аа. Суучих аа …Энхриймаа дотороо энэ Цэцэгээг дээ гэсэн юм бодоод машинд суун хөдлөв. Нэг их явахгүй ойрхон тул хэсэг яваад л хүрээд ирэв. Харин яг ирэх мөчид Бүрнээ ажлынх нь урд машиндаа байж таарав. Энхриймааг буух зуур машинаасаа буун ирээд. Энхриймааг татан алгадчих шиг болов. Бумаа гайхан машинаасаа буув. Бүрнээ их л ууртайгаар …- Чи муу гичий ингэж явдаг юм биз дээ. Чамайг ирнэ гэж би яг мэдсэн юм аа. Эрийн өвөр дамжаад л явна уу? чи муу тэгнэ л дээ. Угаасаа тийм л байсан биз дээ. Энхриймаа уйлахаас өөр юм хэлсэнгүй. Бумаа саяхан машинд явахдаа Энхриймаагийн гэдэсийг мэдсэн жирэмсэнг мэдсэн тул Бүрнээг барьж аван заамдаад … – Чи ингэхэд хэн бэ? яаж байгаа юм . гарыг чинь хугалчихаас өмнө эндээс зайл … – Чамд хамаагүй халтар баньд минь энэ гичийтэйгээ сайхан жаргаарай мэдэв үү? чи намайг хэн гэдгийг мэдэхгүй л байна даа. Бумаа тэснэ тэснэ гэхэд тэссэнгүй . тэглээч Бүрнээгээс хавь илүү өндөр бие хаатай хүн тул нэг л дэлсэв. Бүрнээ хамараа даран босохгүй хүүхэд шиг тийчлэн гонгиноно. Бумаа улам уурлан дээрээс нь хөлөөрөө дэвсэж эхэлтэл Төрөө болон түүний ажлын залус ирэн салгав. Цэцэгээ гүйн ирэн Энхриймааг сугадан ажилруугаа орон Бундмаа эрхлэгчийн өрөөнд оруулав. Бумаа уураа барьж ядан газрын бэтгэ минь өнөөдөр амьд үлдсэндээ баярлаж яваарай гэх зэргээр хараал урсгана. Бүрнээ цагдаа сэргийлэх гэж дөвчигнөж гарав. Төрөө , Бүрнээг аргадсаар байж нэг юм явуулав. Төрөө , Бумаа дээр ирэн :- Чи ч ууртай залуу юм аа. Хүн алчихвал яаана. ..- Ийм юмнуудыг алвал таарна даа . – Чиний зөвөө тэхдээ чи шоронд бүх насаа элээнэ дээ. нэг цохиход л хангалттай байсан шүү дээ. хэтрүүлчих шиг л боллоо. ..- Энэ одоо хэн юм … уураа барьсангүй .. баярлалаа салгасанд үгүй бол наад чинь гай болох байж … – Энхриймаагийн найз залуу нь … цагдаа гэж баахан дөвчигнөлөө … би бага сага танидаг тулдаа явууллаа. Дахиж чамтай муудалцахгүйгээр хаширсан болохоор дахиж битгий зодоорой ийм юмнууд гай болдог юм … Бумаа юу ч дугаралгүй машинаа асаан гэрийн зүг яваад өгөв. Харин нөгөө талд Цэцэгээ , Энхриймааг тэврэн … – Муу новш чинь хаанаас гараад ирэв ээ. Алив наашаа хар даа . битгий уйл даа . Одоо ирдэг юм бол найз нь чамайгаа хамгаална ойлгосон уу? Бундмаа авгай юу ч дугаралгүй гараад явчихав. Энхриймаа сая нэг тайвширан Бумаа , Бумаа надтай ирсэн тэр Бүрнээг ….. – Тиймээ харсан одоо байхгүй гэртээ харьчихсан Төрөө ч бас гарч ирсэн Бүрнээ дахиж ирэхгүй ээ. Би Төрөөд хэлчихэнэ ухаантай залуу болохоор зодоон зохионгүй аргалчих байхаа. – Тэхдээ Бүрнээ яаж тэгж хэлж чадаж байна аа. Муу новш …. \уйлав\Шинэ жилийн үйл ажиллагаа хэсэг хойшлов. Энэ нь Энхриймаагийн сэтгэл санааг өргөх гэж цаг хугацаа орсонг илтгэнэ. Энхриймаа хэдий дургүй байвч түүнийг гэсэн хамт олон найз нөхөд нь үнэхээр зүрх сэтгэлээсээ хайрлахыг хараад саяны болсон явдалыг мартахыг хичээн шинэ жилийн үйл ажиллагаанд инээмсэглэн ширээнд суув. Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *