Нүүр Uncategorized “ЗҮРХ СЭТГЭЛ” 12-р сэтгэл

“ЗҮРХ СЭТГЭЛ” 12-р сэтгэл

42 секунд уншина
0
1
3,033

“Зүрх сэтгэл”
12 -р хэсэг
Цэцэгээ ажилдаа хааяа л 24\24 гарч голдуу өдрийн ээлжээр ажилласаар хүйтэн болсон тул үнэхээр их ажилтай болжээ. амьдарлын өдөр хоногууд өнгөрсөөр л Баярцэцэг , Баян мөнх хоёр хичээлдээ явсаар л харин Баянжаргалыг харах хүнгүй болов. Яагаад гэвэл Хорлоо, Цэнд хөгшин хоёр өвөл болохоор охиных руугаа явдаг тул тийшээ явах өдөр нь дөхсөн байв. Цэцэгээ элдвийг бодон ажил дээрээ суух зуур Энхриймаа ирэв. Түүний гэдэс үл мэдэгдэм томбойсон харагдана гэвч түүний нүдэнд асч байсан гал оч нь бүүдийжээ. Тэрээр Цэцэгээ рүү инээмсэглэн- Ажил сайн уу ? найз нь өнөөдөр чамтайгаа баймаар санагдаад яваад ирлээ. Тарах болж байна уу?
– Ажил сайн чи минь хэдэн сар хайчив. Утас чинь ч холбогдсонгүй
– Харин тиймээ дугаараа сольсон ажлаасаа ч гарчихсан яривал их юм байна аа.- За удахгүй тарлаа. Миний найз юу идэх үү?
Ажил ч тарах дөхөж Цэцэгээ хувцасаа солиод ажилчдын өрөөнөөс гараад ирэв. Энхриймаа , Цэцэгээг сугадсаар автобусны буудал дөхөв. Хоёул замдаа нэг их юм ярьсанч үгүй гэртээ ирэв. Баярцэцэг хоолоо хийчихсэн Баянмөнх хичээлээ хийн Баянаа зурагтаар хүүхэлдэйн кино үзэн сууна. Энхриймаа- Хүүе ямар том болоо вэ? хичээл сурлага өндөр л биз дээ. Баярцэцэгээ май чиний дуртай кекс
– Баярлалаа эгээ та харин ойрд манайхаар ер ирсэнгүй шүү. таныг ээж жирэмсэн гэсэн яаанаа наад гэдэс чинь ямар хөөрхөн юм бэ?
Энхриймаа юу ч дугарсангүй . Цэцэгээ , Энхриймаа хоёр хоолоо идчихээд хүүхдүүдийн хичээлийг давтуулан Баянааг эрхлүүлсээр орой ч болж Цэцэгээ галдаа нүүрс хийн- Хотын өвөл ч чанга юмаа. Энэ муу охиноол их зовоож байна даа . хөөрхий минь- Тиймээ хэцүү шүү дээ найз минь би би…


Гээд хоолой нь зангираад ирэв . Цэцэгээ байдлыг гадарлан хүүхдүүдээ унтуулан ажлын хувцасаа угаан багана хоорондох хэтсэн дээр тохоод хөргөгчнөөхөө нэг втно гаргаад ширээн дээр тавив. Энхриймаа гайхсан нүдээр- Чи одоо байтлаа хөргөгчиндөө юмтай байдаг болжээ. юм өөрчлөгдөнөө гэж- Үгүй дээ хүн өгсөн юм аа …- Аан чиний фэнүүдээс үү ? хэхэХоёр найз ярилцсаар нөгөөхөө дуусаад ирэв. Цэцэгээ инээмсэглэлээ сольж чухал царай гарган- Чи ингэхэд ажлаасаа гарсан гэнэ ээ. Юу болов. нөгөө Бүрнээ билүү тэр хаана байна .- Найз нь ямар үйлийн үртэй юм бол доо. Бүрнээ гэртээл байгаа биз. Намайг хардсаар байгаад ажлаас гаргачихсан энийг хар л даа
Түүний гар булчин , хөлөөр хөх толбо үзэгдэв.- Хүүе энэ чинь юу вэ? зоддог гэж үү?- Харин тиймээ энэ юу ч биш тэр хүнтэй нийлсэндээ харамсах ч багадана. Одоо бүр гэрээсээ хөөгөөд гаргачихлаа.- Айн ямар арчаагүй новш вэ? би очноо .- Хэрэггүй дээ одоо дахиж зууралдмааргүй байна. хамаг хувцас хунараа ажлынхаа эгчийнд аваачаад орхичихсон . уул нь тэднийд хэд хоносонч ар гэр амьдралтай хүн шүү дээ. нөхөр нь ч дургүй шинжтэй
– Шууд манайд ирэхгүй яасан юм бэ? чи манайд бай . бидэнд ч ханьтай …- Чамд ямар их аз жаргалтай харагдлаа даа. Санаа зовоод бас гэртээ очсон чинь архичин аав минь хүртэл хөөгөөд би ажилгүй бол тэр оруулахгүй биз.- Ингэхэд чиний төрсөн аав биз дээ. Согтуул байсан биз дээ. арай ч төрсөн охиноо ..- Өдөр шөнөгүй л уудаг юм бүү мэд дээ . дүү , ээж хоёртоол санаа зовоод байх юм. Бас нэг тэнэмэл өөдгүй новш байна . манай эрэгтэй дүү тэрийг муу гараар яваад байгааг би мэдрээд байна.- Миний найз манайд бай . эндээс хаашаач бүү яв . хүүхдээ ч төрүүл хүүхдээ хараад Бүрнээ өөрчлөгдөх ч юм билүү.
– Би төрүүлмээргүй байна . тэр өөр амьдралтай байсан хүн тэр хүүхдүүд дээрээ очно биз . би энийг авахуулахгүй бол болохгүй ээ . чи надад туслана биз дээ.Цэцэгээ юу хэлэхээ мэдэхгүй . дахин нэг вино гаргаад ирэв. Хоёр найз сүүлдээ уйлалдан ямарч байсан үр хөндүүлэхгүй байхаар Энхриймааг ятгажээ. Энэ нь зөв үү, буруу юу ? мэдэхгүй ч гурван хүүхдийн ээжийн хувьд хүүхдийг нь үгүй хийх зүрх зоригч хүрсэнгүй.Өглөө болж Цэцэгээ босон галаа түлэн цай чанах зуур Хорлоо хөгшин орж ирэв.- За хүүхээ бид хоёр маргааш явахаар болж байна. Миний охин гэрээ болон манайхыг сайн харж байгаарай . Бага хүү маань ажлаасаа ирэхээрээ эргээд байх байх. Харин энэ муу хүүхдүүдээ яана даа болдог бол Баянжаргалыгаа аваад л явчихмаар байна шүү.- Ойлголоо та цай уу бид яах вэ болно биз . манай дүүгийнх нэг их хол биш болох байхаа. Санаа бүү зов доо эгч миньХорлоо хөгшин цай уух зуураа Энхриймааг хараад
– Энэ нэг харсан хүүхэд байхын дээр чамтай …
– Тиймээ танайд цуг орсон шүү дээ. Энхриймаа манайд өчигдөр ирээд ээ.


– Аан хөөрхий мартамхай болжээ би . .. за эгч нь юм хумаа бэлдье . бараг нүүх хэмжээний юм жилийн жилд болох юм даа. Эгч нь нүүрсний амбаарны түлхүүрээ үлдээчихэнэ . Миний хүүхдүүд дулаан сууна шүү.- Яахын бэ ? бид болчихоно оо.- Зүгээр гэм тэглээч урин ортол бид хоёр ирэхгүй. Энэ нүүрс нь жилийн жилд түлэхгүй удаад илчгүй болж гүйцлээ. Амбаараач сайхан цэвэрлэж авьяа . ..
Хорлоо хөгшин цай уугаад Баянааг үнсээд гараад явав. Цэцэгээ хөгшиний араас санаа алдан инээмсэглэн саяхан л нүүрс буулгасан айл байж хөөрхий сайхан сэтгэлтэй хоёр шүү. Бидэнд бишгүй л тус дэм болдог байж яах нь уу дээ . гэсэн юм бодож амжив.
Цэцэгээ ажилдаа явахаар болход. Энхриймаа сэрэн босох гэвэл Цэцэгээ ..- Чи босоод яах вэ? унтаж байгаад л босно биз.- Би гарах ажилтай юм шиг байна аа. Чамд мөнгө байна уу?- Хоёулаа ярилцсан шүү дээ. тэглээч Баянааг харах хүн байхгүй.Гэж хэлээд гараад явчихав.Энхриймаа амандаа бувтнан Баярцэцэг рүү харан-За хэдээс хичээлдээ явах билээ.- 1 цагаас бид хоёр явна. Одоо манай ангийн хүүхэд ирж хичээлээ давтдаг юм хамт.- За за тийм бий . онц сурч байгаа биз та хоёр- Би ч яахав . Баянмөнх лБаянмөнх Баярцэцэг рүү сүрхий харсан аа.- Би сургуулийн шинэ жилийн урлагийн тоглолтонд тэгж яривал багтсан шүү. Хичээлдээ саяхан сайн дүн авсан биздээ.Уурласан маягтай ус авахаар 40 бетоноо аван гараад явчихав. Удалгүй хоёр сурагч ирэн Энхриймаатай мэндлээд хичээлээ ширээн дээр дэлгэн хоорондоо ярилцан хичээлээ хийнэ. Харин Энхриймаа, Баянаатай тоглохын зэрэгцээ хоол унд бэлтгэнэ.Орой болж Цэцэгээ ажлаасаа ирэв. Ирэхдээ Энхриймаагийн хувцас хунарыг авчирав. Энхриймээ гайхан- Миний хувцаснуудыг яаж хаанаас ….
– Тэр өөдгүй новш чинь ажил дээр ирээд явсан баахан хэрэлдлээ. Хэзээ хамгийн сүүлд ингэж их хэрэлдсэнээ санахгүй байна. хувцасыг чинь харин хүн гуйгаад авчируулчихсан .- Тэр гэж Бүрнээ юу ? юу гэж байна.- Муу новш чинь харин \хүүхдүүдээ чихээ таглаарай \ тэр гичий хаана байна. Хүн гүтгээд зоддог нтр гэж уйлж явна уу? муу янхан нтр гээд бүр уур хүргэчихсэн Төрөө байж таараад бөөн л юм болох шахлаа.
– Төрөө гэнэ ээ. Ямар ичмээр юм бэ? яаж нүүрийг нь харна аа. Чи арай Төрөөг гуйж хувцас ….- Үгүй дээ. манайд саяхан зөөгчөөр орсон нэг охин байдаг юм. Аягүй хөөрхөн эвдрээгүй хүүхэд бий. Тэрийг гуйсан юм.- Танайхыг мэдэх болохоор нэг өдөр ирнэ л дээ.- Янз бүр болоод байвал цагдаад өгчихөөрэй миний найз. Ёстой нээрээ алаад хаячмаар новш байна лээ.


Энхриймаа хэзээч ийм ууртай байхыг нь хараагүй тул үнэхээр өөдгүй хүнтэй нийлж гэдэгтээ бат итгэлтэй болов. Тэрээр нууцхан үр хөндүүлэх тухай бодсоор .Энэ явдалаас хойш хэд хоног өнгөрчээ. 12 сарын эхэн үе болоод шинэ жилийн уур амьсгал мэдэгдэхүйц орж байв. Цэцэгээ ажилдаа яван Энхриймаа ,Баянааг харах л ажилтай. Баярцэцэг , Баянмөнх хоёр түүнийг хөдөлгөхгүй хамаг юмаа хийнэ.Нэгэн өглөө Хорлоо хөгшиний бага хүү Бумцэнд орж ирэв.- За сайн байцгаана уу? гадаа ч тачигнаж байх чинь вэ?Тортой юм барьсаар орж ирэв. Баярцэцэг инээмсэглэн- Бумаа ахаа та хэзээ ирсэн юм бэ?- Шөнө ирлээ. Алив би та хэдэд бэлэг авчирсан өвөө эмээ нь хэзээ явчихав.- Хэд хоногийн өмнө охин нь ирээд аваад явчихсан баярлалаа Бумаа ахаа – За тэгээд хичээл сурлага нь сайн уу ?- Сайн сайн. …- Та энд хэд хонох уу?- Ах нь 14 хоноод буцна аа.- Шинэ жилээр байхгүй юм уу?- Харин тэгж л таарах нь хэхэ.Энхриймаа руу хэсэг харсан аа.- Та сайн байна уу?- Сайн сайн- Манай гэрийн түлхүүр хаана байгаа бол энд….Баянмөнх ухасхийн энэ байна. танай байшин аймар хүйтэн байна лээ. Харин уснуудыг чинь хөлдчихөнө гээд ээж авчираад хэргэлчихсэн би эсвэл аваад өгөх үү?- За яахын бэ ? миний дүү дараа уулзаяа гэсээр гараад явав.Баярцэцэг , Баянмөнх хоёр хичээлдээ явсан хойно. Бумаа дахин орж ирэв. Энхриймаа руу харсан аа.- Би усанд явах гээд хоосон сав байвал өгчих гээд л та Цэцэгээ эгчийн дүү юу?- Аан баярлалаа . тэр хоёр савыг аваад яв . Тиймээ ажлынх нь дүү нь үгүй ээ найз нь … ханиад хүрчихээд Баянааг харах хүн байхгүй .. тэгээд л энд
– Аан цуг амьдарч байгаа юм уу?Бумаа гэрээс гараад явчихав. Энхриймаагийн хувьд эрэгтэй хүнтэй ярилцах нэг их тааламжтай биш байгаа тул түүнийг яасан ч хэрэгт дуртай тэнэг залуу мэтээр бодно.Цэцэгээ харин ажил дээрээ шинэ жилийн уур амьсгал оруулах гэж саа өлгөн бас гацуур засан ажлаараа бужигналдан юм хийцгээнэ. Төрөө ч болон тэдний ажлынхан нь цугтаа шинэ жил тэмдэглэхээр болсон тул мөн л чимэглэл саа таазнаас өлгөлцөн зогсоно. Салбарын эрхлэгч Бундмаа авгай Цэцэгээг өрөөндөө дуудан суулгаад.
– Ингэхэд Энхрий танайд байгаа юу?- Тиймээ манайд байгаа..- Цаад чинь ажил хийж байна уу?- Үгүй ээ одоогоор манайд л байгаа …
– Аан за за .. буцаад эндээ орвол ор гээрэй . шинэ жилээр урьчихаарай.. энд бас ч үгүй олон жил ажилласан хүн шүү. тэр нэг гөлгөр залуу нь хэн билээ дээ.- Бүрнээ юу?- Тиймээ нүдэнд хүйтэн гөлдийчөөд л аан нээрээ мартах нь чи чинь хэдэн хүүхэдтэй билээ.- Гурав- Аан за энэ ажилчидынхаа хүүхдүүдэд жил бүр бэлэг боодог юм. Мартчихана аа авчих наадхаа…- Баярлалаа танд …- Зүгээр дээ …Бундмаа авгай их ширүүн харцтай . яхир чанга хүн дээр нь ааштай гэгддэг болохоор Цэцэгээ нэг их үнэлдэггүй байсан ч харин өнөөдөр түүнийг гайхсан уу? эсвэл баярласан уу? цаанаа их сайн хүн шиг санагдаад ирэв. Төрөө , Цэцэгээг дуудан гацуурандаа тоглоом хамт өлгөнгөө.- Танайд байгаа юу ?- Хэн тэр вэ? аан байгаа- Энийг өгчихөөрэй. Намайг өгсөн гээд хэлээд яахав.Халаасанд нь юм хийв. Цэцэгээ ажилаа таран хормогчоо тайлан халааснаас нь Төрөөгийн өгсөн зүйлийг харвал мөнгө байв. Тэхдээ нилээн их мөнгө … Цэцэгээ бодон бодсоор арай энэ хүүхэн нөгөө яриад байсан …. арай үгүй байлгүй .. Төрөөд мөнгө хэлнэ гэж хэзээч байхгүй … энэ ямар учиртай … гэх зэрэг олон юм бодож амжив .
Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *