
“Зүрх сэтгэл” 11 – хэсэг Өглөө болж Цэцэгээгийн амралтын өдөр дуусхад нэг хоног үлдсэн тул хүүхдүүдээ сургуульд оруулах талаар хөөцөлдөх ажил л үлдэв. Тэрээр хашааны хөгшин Цэндээгийнд хөдөөнөөс авчирсан цагаан идээгээ барин оров. Хорлоо эмгэн цай чанаж буй харагдан – За сайн явж ирцгээсэн үү? хүүхдүүд минь – Сайн сайн эгч минь би харин Цэндээ ахтай уулзах санаатай . – Аан өвгөн сэрсэн сэрсэн Цэцэгээ өвгөний өрөөнд орон – Сайхан амарсан уу? бие тэнхээ яаж байна ахаа би хүүхдүүдээ сургуульд өгөх санаатай. Тантай уулзах гээд л таны таньдаг хүн байгаа болов уу? – Сайн сайн нүдээ аничихгүй л сэрээд байна хэхэ . Энэ дугаар нь даа май \гээд цаас өгөн\ би сайн хэлсэн байгаа чи яриад очоорой .- За баярлалаа . эртхэн ажилаа бодьёо доо ах минь дараа тухтай орж ирье .- Тэг тэг охин минь цай амсаад гар хө Цэцгээ цай амсан өвгөнийхөөс гаран дугаар руу залгавал. Сургууль дээрээ ирэхийг хэлээд хүлээж байя гэв. Цэцэгээч баярлан Баярцэцэгт сургуультай нь очиж уулзаад ирье гэж хэлээд гэрээс гаран явсаар нэгэн нэр бүхий сургуулийн үүдээр орон жижүүрээс захиралын өрөөг асуун хаалга тогшив. Өрөөнд орвол сахалтай ахмад хүн урдаас нь ирэн гар бариад суухыг уриад – За Цэндхүү ах явуулсан уу? надад хэлж байсаан бараг даалгасан гэх үү дээ .\инээмсэглэн\ хэд хэддүгээр ангийн хүүхдүүд вэ?- Том нь 7-р ангид бага нь 4 – рангид орох юм. Манай охин бол хичээлдээ сайн онц сурлагатан ер нь их сайн сурагч юм байгаан хүү маань харин эгчийгээ арай гүйцэхгүй . – Онц сурдаг гэдэг чинь сайхан мэдээ байна шүү. хүү яах вэ? яваандаа сайжирч болно шүү дээ. онц сурдаг эгч нь анхаараад өгвөл . би ч одоо яам руу ажилтай гарах гээд байгаан Цэндхүү ах чинь миний төрсөн ах маань юм шүү дээ. намайг Болдхүү гэдэг юм. Маргааш хүүхдүүдийнхээ хувийн хэрэгийг аваад яваад ир дээ. Ах маань тушааж байхад би цаарагалах юу байхав. Харин их олон бүлэгтэй ангидаа бас их хүүхэдтэй хөдөөний сургуулиас орчин шал ондоо шүү. Хүүхдүүдээ хоёр талаас нь сайн харж хандах хэрэгтэй шүү. за ийм байна даа дүү минь – Танд ёстой их баярлалаа. гэрийн ойр сургуульдаа авсанд тань – Цэндхүү ах тэрийг мэдэж надад хэлсэн нь ойлгомжтой . миний дүү цаад хоёр хөгшинөө сайн харж байгаарай .

Хүүхдүүд нь гэж тарж салсан хүмүүс байх юм .. – За тэгэлгүй яахав баярлалаа. Цэцэгээ ажил амархан бүтсэнд хязгааргүй их баярлан гэрийн зүг явав. Гэртээ орвол Урнаа \ Амгалангийн эхнэр\ ирчихсэн Баянжаргалыг усанд оруулж байв. – Өө өнөөдөр ажилгүй байсан юмуу? Би харин амарч таараад танайд ирлээ. Хөдөө явсан гэсэн сонин сайхан – Өө нам тайван доо. Явж явж л ирлээ. Өнөөдөр харин сургууль номыг нь хөөцөлдөөд ашгүй та ирээ юу? тэгвэл Баярцэцэг , Баянмөнх бид гурав гарч жаахан хичээлийн хэрэглэлээ авьяа даа. – Сургуулиа хаана тэр вэ? би уул нь ярих гээд манай хүүхдүүдийн сургууль биш үү? – Бишээ энэ хажуу талын толгойтын – Аан тэнд үү ? ойрхон болоо доо. Уул нь Цэрмаатайгаа нэг ангид Баянмөнхийгөө оруулая гэж бодсон юм.- Захирал нь манай хашааны хөгшиний дүү байж таараад бүр баярлууштай хэрэг болоод танд хэлсэнгүй шийдчихлээ. – Болоодоо болоо яахав яахав . – Харин тиймээ заяа түшинэ гэж л энэ байх даа . харин ажилтай үед муу охиноо яах вэ? гээд л бөөн бодол болж байна. энэ хоёр маань сургуульдаа явчихана . – Харин тиймээ …….. би наана чинь л санаа зовоод байна ялгаа байхгүй.. Цэцэгээ хоёр хүүхдээ дагуулан ОУХТ нарантуул руу явцгаав. нилээн удаан явж явж нэг түм бужигнасан газар буун гуравуул гараасаа хөтөлөлцөцгөөн их хотын их зах зээл рүү оров. Эхлээд хувцасны тасагаар явав. Ямарч байсан хүүхдүүддээ дүрэмт хувцасыг нь аваад өгөв. Мөн цаашлаад хичээлийн цүнх , дэвтэр, бал, гээд хэрэгслэл бэлдэв. Баярцэцэг ээжийгээ тугтран ээж ээж хичээлийн хэрэгслэл байгаа шүү дээ . та яагаад нэмээд аваад байгаан . – Юм дуусдаг шүү дээ. илүүдэнэ гэж юу байхав. Миний охин өөр юу авмаар байна. өөр хувцас авч болно шүү . – Бид хоёр болсоон та өөртөө юм аваа олигтой хувцасгүйшдээ . бид нарт Амгалан ах зөндөө юм явуулсан шдээ. та одоо өөртөө ав ээж – Ээж нь ажил гэрийн хооронд явдаг хүн юу ч өмссөн яах вэ дээ. ээж нь зүгээр …- Тэгсэнч гэсэндээ … дээр баярмаа эгчийн өрөөнд орход толиных нь өмнө гоо сайхны хэрэгсэл зөндөө байна лээ.Танд тэгхэд хэдхэн л юм байдаг биз дээ. Таны пудрь,уруулын будаг , тос чинь дуусаж байна лээшдээ. Ядаж тэднийгээ аваа би лав юм авахгүй Баянмөнхөө чи бас авахгүй биздээ. Баянмөнх , Баярцэцэгийг уурлангуй царайнаас нүүр буруулан тиймээ би би …. авахгүй болсоон ээж. Баянмөнх л ганцхан ээжээсээ зоригтой юм нэхэж авдаг хүн нь юм. Баярцэцэг түүнийг загнан ээжийнхээ яаж ажиллаж яаж биднийг өсгөх гэж зүдэрч байгааг чихэнд нь хонх уян зэмлэдэг тул харин ч ойрноос багасчээ. Цэцэгээ инээмсэглэн Баярцэцэгийн үгэнд орон өөртөө жаахан юм аваад буцав. Буцах замдаа балчирхан охиноо өхөөрдөн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн би охинийхоо насан дээр ётойл эрх танхи аав , ээжээрээ дуртайгаа авахуулж иддэгсэн хэмээн бодолд автах зуур нээрээ муу аав , ээжтэйгээ ярих юмсан . Дэлгэрбаяр аавынх руу явсан юмсан хэзээ ирж хэл дуулгах юм бол гэж бодсоор гэртээ ирэв. Урнаа, Баянжаргал хоёр хоол хийсэн байх ба Хорлоо эгч орж ирчихсэн Урнаатай ёстойл нэг буу халцан сууж байв. Хорлоо хөгшин – За явцгаачаад ирэв үү? Урнаа маань ер үзэгдээгүй болохоор ярих юм ихтэй ёстой өдөржин л суулаа эгч нь – Өө явчихаад ирлээ . Тийм байх шүү . нутаг нэгт хоёрт ярих юм юу мундах вэ дээ . – Хэлээд юүхэв. Харин хүүхээ өглөө Баянжаргалыг манайд орхиорой . чи дургүйцэхгүй бол хоёр хөгшин хүүхэд харах тэнхээ байлгүйл яахав. Тэглээч нялх хүүхэд биш . гурвуулаа болоод байх байлгүй . \инээв\ – Баярлалаа та хоёрыг ядраахгүй бол харинч том тус надад – За за хүүхээ гэртээ орлоо. Нөгөө муу өвгөний цай холдлоо гэсээр Хорлоо хөгшин гараад явчихав. Урнаач босон за би ч бас харихаас орой болж Цэцэгээ хөдөөнөөс авчихсан цагаан идээнээс торонд хийн өгөөд баярласанаа хэлэн хашааны хаалганаас үдэв. Гэрийн хэд зурагт үзэн хэвтэнэ. Цэцэгдэлгэр ядарсандаа Баянжаргалыгаа тэврэн нам унтжээ. Харин Баярцэцэг болоод Баянмөнх хоёрын нойр хулжин маргааш шинэ сургуульд очно гэхээс догдлон байн байн хувцасаа эвхэн цүнхээ уудлан хичээлийн хэрэглэлээ бүртгэнэ. Хичээлийн эхний өдөр эхэлжээ. Цэцэгээ болон

Баярцэцэг , Баянмөнх нүүр гараа угаан ёстойл нэг цэмцийтэл хувцаслан өглөөний цай хам хум уугаад сургуулийнхаа зүг хөдлөв. Сургуулийн хаалгаар орон Болдхүү захиралын өрөөнд оров. – За та хэд ирчихэв үү? за хүүхдүүд алдар хэн хэн билээ- Баярцэцэг , Баянмөнх – Аан за нүүрэндээ галтай хүүхдүүд байна шүү. . сайн сураарай хүүхдүүдээ одоо хичээлдээ орцгоож болно. Үүдэнд нэг эгч байгаа тэр хүн ангиудыг нь заагаад өгнө . Цэцэгээ баярласанаа бас хэлэв. Ингээд хүүхдүүд сургуульдаа үлдэж Цэцэгээ ажилдаа явав. Ажил дээрээ очвол эзэн Бундмаа их л ууртай нүдээр тосон – за Цэцэгээ өнөөдөрөөс 24\24 явна шүү . Чи амласандаа хүрэх юм байгааздээ. – Тэгэлгүй яах вэ ? мэдээж хэрэг тэхдээ маргаашнаас 24\24 болгож болох уу? өнөөдөр хүүхдүүдтэй хамт хонох хүн байхгүй. – Юу яриад байгаа юм бэ? хэлэлцээд ярьчихсан шүү дээ. хоёулаа ажлаа хий. Бундмаа гараад явчихав. Цэцэгээ ажлаа хийнэ бас хүүхдүүдийнхээ тарах цагийг байн байн харна. Тэрээр маш их санаа зовж буй нь илхэн яг үнэндээ кассан дээр сууж буй хүн явах нь бүү хэл гарч орох нь хязгаартай ажил юмсанж. Харин багахан чөлөөг хариуцаж буй менежер л мэдэх хэрэг билээ. Энхриймаагийн оронд ирсэн бүсгүй нилээн чанга дуу шуу багатай хүн тул Цэцэгээд чөлөө яаж ч хэлээд өгсөнгүй. Цэцэгээ ажлаа хийсээр нэг мэдэхнээ бүрэнхий болов. Тэрээр утсаа сая нэг цэнэглэн Хорлоо эмгэн рүү залгав. Утсыг нь Хорлоо эмгэн бус Баярцэцэг аван – Байна уу? ээж – Бурхан минь гэж ээжийгээ уучлаарай очих гээд үнэхээр ажилтай …. – Та өглөө бид хоёрт сайн зааж өгөөд яваа биз дээ. манай урд гудамнаас манай ангийн 2 ч хүүхэд байдаг юм байна лээ. Бид хамтдаа ирсэн зөндөө найзтай болсон . Баянаа сая унтчихлаа. Баянмөнх бид хоёр гэрээ цоожлоод өвөө , эмээ хоёрынд байна.- Ашгүй дээ . ээж нь бүр санаа зовоод ээж нь ажил дээрээ хонох янзтай байна… та хоёр … – Санаа зоволтгүй ээ . Бид хэд эндээ хоночихоё. Санаа зоволтгүй ажлаа хий дээ ээж. .. – Хорлоо эмээтэй нь ярьяа ..- Байна уу? – Хорлоо эгчээ харин би ээлжтэй хонох болчихоод л …өглөө бууна .- Хүүхдүүд эндээ л хононо биз . – Та хоёрыг ядраачих вий гээд л Баянжаргал уйлав уу. гайгүй байвуу?- Онц хүүхэд өвгөнтэй л тоглоод байсан даам зааж байгаан байхаа – За өглөө уулзаяа баярлалаа эгч миньСая Цэцэгээгийн сэтгэл тайвширав. Ямарч байсан зам нийлдэг хүүхдүүдтэйл болж ашгүй дээ . ер нь над шиг хүүхдүүдээ хаячихаад ажил хийгээд санаа амар байдаг эх хүн байдаг ч юмуу? Бүү мэд. Ажил хийхгүй байя гэхээр ар талд нь бас л ……… гэсэн юм бодоод амжив. Шөнөжин үүрэглэн ажилласаар сая нэг үүр цайв. Өглөө болж нар гарахтай зэрэгцэн Төрөө орж ирэв.- За сайн уу? чи чинь ээлжинд гардаг болоо юу? – Сайн сайнуу? Харин тиймээ өнөөдрөөс л эхэлж байна. – За найзынхаа иддэгийг биччих өнөөдөр их ажилтай эрт эхлэнэ ээ. гээд нүдээ ирмээд ширээнд суув. Цэцэгээ шал өөр Төрөөг харсан шиг гайхан урд нь дугардагч үгүй дуу цөөтэй хүн гэнэт нүд амаа ирмэх нь сонин бөгөөд инээдэмтэй санагдав.Цэцэгээгийн ажил дуусч гэрийн зүг хүүхдүүдрүүгээ яаран яаран явна. Хашаагаар орон шууд Цэндээхүү өвгөнийд орвол хүүхдүүд нь цай хоол болчихсон бужигнасан дуу шуутай айл угтав. Баяржаргал гүйн ирж тэврээд та шөнө яагаад ирээгүй юм . миний нойр хүрээгүй шдээ. Тэхдээ би уйлаагүй ээ . Цэцэгээ үнсэн сайн охин шүү ээж нь охиноо зөндөө санасан шүү. Хорлоо хөгшин цай аягалан- Бид хэд сайн сайн ижил дасал болсон улс чинь алзахгүй шүү дээ. Унтхаасаа өмнө гэрийн даалгавараа хийнэ гээд энэ муу хоёр хүүхэд л нилээн суух шиг харагдсан харанхуй шөнө гялтайгаад нүдэнд нь муу даа чи нэг хэлээрэй . – Би харин 24\24 болчихлоо. Та хоёрт дараа болох нь дээ. яадаг юм билээ гэж бодоод ажлаа сольдогч юм билүү гэж бодлоо.- Яаж болох вэ? хүүхээ ийм сайхан зүгширчихээд гэр ч ойрхон. Бид хоёрт ч хань дуу шуутай харинч сайхан байна шүү. өвөл харин бид хоёр урагшаа охиных руугаа явчихаар яана даа. \ Хорлоо хөгшиний сэтгэл үнэхээр зовнисон харагдана\- Өвөл болтол арга нь олдоно байгаа эгч минь баярлалаа. Хоол цайгаа идэж дуусаад гэрийн хэд гэртээ орцгоов. Цэцэгээ цаг харан та хоёр хэдээс хичээлтэй билээ. – 1 цагаас ээж – Миний хүү ямар байв. Би чамд л санаа зовоод байх юм . хүний хүүхдүүдтэй зодоон цохион хийчих вий гэхээс – За үгүй дээ . угаасаа намайг өдсөнч би тоохгүй байгаа. – Алив нааш ир дээ. толгой чинь энэ …. – Яая ээж өвджийшдээ. .. – Энэ яацын булдруу болцон байна шдээ. – Юм мөргөчихсөн юм аа. Сүртэйшдээ ээж нээрээ зааланд хана мөргөцөн юм аа. – За чи минь л намайг тайван байлгачихвал болох гээд байна шүү. нээрээ биз. Зодоон цохион хийвэл алганы амт хүртэнэ гэж мэдээрэй нөхөөр…. Баярцэцэг гайхан та энэний толгой дээрх төвгөрийг яаж мэдэв би яагаад мэдээгүй юм бол – Би та нарын ээж биз дээ. миний охин хичээлдээ бэлд гэрээ ээж нь цэвэрлэчихэнэ. Эндээс хэдэн хүүхэд байна гэсэн бэ? танай ангид – Аан манай урд гудамнаас 2 хүүхэд явдаг юм байна лээ. Наашаа цуг ирсэн Баянмөнхийн ангиасч байдаг юм байна лээ. Наад чинь ангийнхантайгаа танилцаагүй гэсэн шдээ . шал тэнэг – Дүүгээ юу гэж байгаан . миний хүү яагаад танилцаагүй юм. – Яваандаа танилцана даа . За үг олдож хичээлдээ явах цаг чинь дөхөж байна. хашааны гаднаас Баярцэцэгээ гэх хоолой сонсогдов. Цэцэгээ сайн сонвол нээрээл Баярцэцэгээ гэх хоолой Баярцэцэг , Баянмөнх хоёр хувцасаа өмсөх зуур Цэцэгээ хашааны хаалга нээвэл эрэгтэй , эмэгтэй хоёр хүүхэд зосож байв. – За сайн байцгаана уу? би Баярцэцэгийн ээж нь байгаан одоо гараад ирэх байхаа нэг ангийхан уу? – Тиймээ эгчээ бид өчигдөр хамт ирсэн юм. Гэр ойрхон болохоор хамт явцгааж байхаар ярилцсан юмаа. – Сайн байна хүүхдүүд минь нэгнээ орхиж ирж болохгүй шүү \инээн\ дараа эгч нь гэртээ уринаа та хоёр ирээрэй .- Баярлалаа ойлголоо. Баярцэцэг , Баянмөнх хоёр гарч ирэн хоёр найзтай 4 үүлээ цааш эргэн алхцгаав. Цэцэгээ Баянмөнхийн хөл үл ялиг доголж явааг ажиглан энэ золиг надад хэзээ үнэнээ хэлж байх хүн юм бол доо гэсээр санаа алдан гэрт оров. Энэ явдалаас хойш 2 сар өнгөрчээ. Хүйтний эрч хаяанд иржээ. Хард Билгүүн Үргэлжлэл бий
