
Соц нийгмийн үед Сэлэнгэ аймаг хулигаануудаараа ихэд алдартай байлаа. Сүхбаатар хот хулигаануудын хэд хэдэн бүст хуваагдана. Төмөр замынхан, Гурилын үйлдвэрийнхэн, Корпусынхан, Салхитын амынхан, Шүдэнзний үйлдвэрийнхэн, Буурын голынхон, Малчны хороололынхон, Жаран айлынхан гэхчлэн уртаас урт жагсаалт хөврөнө. Тэдний дундаас хамгийн дэггүй хулигаантай нь Төмөр замынхан байсан юм. Тэдний эзэмшилд галт тэрэгний Сүхбаатар өртөө багтана. Тэд энд ирж жинэхэн “атаман”-аа хийнэ. Галт тэргээр урагш, хойш явж буй оюутан залуусыг рекетлэн дарамталж, архи мөнгө, бараа таваарыг нь дээрэмдэнэ. Эсэргүүцвэл хулхийг нь буутал зодно. Тийм учраас оюутнууд вагоноосоо бууж чадахгүй айна. Тэр тусам хулигаанууд вагонд орж дээрмээ хийнэ. Тэднийг хараад оюутан залуус өмндөндлөө дусаах нь холгүй болно. Энэ бол дал, наяад оны үйл явдал.Харин одоо тэр үеийн хулигаанууд тавь жар хүрч, хундага тулган хуучны хулигаан явсан үеэ бахархан дурсдаг өвгөд болжээ.Хамгийн даруухан нь дарга нарын байр болон Жаран айлынхан. Энд офшорчноороо анх цоллуулж явсан УИХ-ын экс гишүүн С.Баярцогт, Д.Цогт Очир нарын хүүхэд насны хөгжилтэй үеүд өнгөрч байсан. С.Баярцогт нэгэнтээ УИХ-ын чуулган дээр, -Офшор данстай гэж чичлүүлж байгаа нь ганцхан би биш шүү. Ийм данстай олон хүн байгааг би мэдэж байгаа шүү гэж мэдэгдэж байсан. Удалгүй төр, түмнээсээ хумсалсан их мөнгө офшор бүст байршуулсан 49 хүн байгаа нь ил тод болж, шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мөнгйиг Монгол улсад даруй татан авчирахыг цагдаа, тагнуул, шүүх хуулийн байгууллагуудад удаа дараа үүргэдээд байгаа билээ.Харин УИХ-ын дарга асан З.Энхболд Сэлэнгийн Корпусынхан хэмээх хэсэгт багтдаг байв. Энэ хэсэгт Сүхбаатар хотын баруун дүүрэг буюу Модны үйлдвэрийнхэн багтана. Энд мөн “Сүхбаатар” усан онгоцныхон багтана.Сэлэнгийн хулигаануудын энэ бүлэглэлүүд үе үе хоорондоо ширүүн мөргөлдөж зодолдоно. Заримдаа бүгдээрээ нийлж аваад вокзал дээр цуглан, урагш хойш явж буй оюутнуудыг дээрэмдэнэ. Олсон ашгаа ч эн тэнцүүхэн эвтэй найртай хуваана.Эндхийн 25-ынхан хэмээх бүлэгт алдарт У.Баатаржав, дүү У.Болд, Монголын мотоспортын шидээвэр болсон аав, хүү хоёр болох Ш.Эрдэнэбилэг, Э.Халиунболд нар багтдаг байлаа.Эдгээр бүлгүүд дотроос хамгийн зодоонч нь Төмөр замынхан. Энэ бүлэгт Д.Оюунболд агсан, түүний төрсөн ах Д.Оюунбат агсан нар багтдаг байв. Д.Оюунболд бол Сэлэнгийн номер нэг атаман байсан юм. Цахлигаан хөгжмийн хамтлаг байгуулж, өөрөө хамтлагийн ахлагчыг нь хийж басс гитараар олон ч охид бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг уярааж явсан гэдэг. Түүний хамтлаг олон сайхан тоглолт хийж, ая дуугаараа Сэлэнгэ түмнийхээ сонорыг мялааж, үдэшлэг, нийтийн бүжиг байнга зохиож, сэлэнгэчүүд хөл нийлүүлэн бүждэг байлаа.Шүдэнзнийхэн хэмээх бүлэгтойн ТМС /одоогийн коллеж/ багтана. Энд аймаг бүрээс ирсэн 300 гаруй охид хөвгүүд суралцана. Эдгээр оюутнуудын стипент буюу тэтгэлэг буусан өдөр Төмөр зам, Гурилынхан /Гурилын үйлдвэр орчмынхон/, Буурын голын атаманууд ирж мөнгйиг нь хуу дээрэмдээж аваад арилж өгнө.

Олуулаа ч гэсэн тэд дошин дээрээ байгаа тэр олон атамануудыг яаж ч чадахгүй. Харин энгийн үед хэсэг бүлгээрээ Сүхбаатар хотоор явцгааж жижиг бүлгүүдийн бацаануудыг дээрэмдэн шархаа нөхнө.Сүхбаатар хотод болох аливаа үдэшлэг, нийтийн бүжиг зодоон цохионгүй өндөрлөнө гэж үгүй. Голдуу охид бүсгүйчүүдээ булаалдан нэгийгээ үзэж нэхийгээ уралцана даа. Д.Оюунболдын анх үүсгэсэн цахилгаан хөгжмийн анхны хамтлагийн дараа “Мэрнд” нэртэй шинэ хамтлаг байгуулагджээ.Ер нь Сэлэнгэ нутаг бол 13-дугаар зуунд эртний мэргидүүд амьдарч байсан нутаг.Саяхан Сэлэнгэ аймаг байгулагдсны 80 жилийн ойн баяр нхаадам өргөн дэлгэр сайхан болсон юм. Тэр үед Дархан дахь “Монгол алт” компаний Ерөнхий захирал Мөнхтөр ирж, дах наяад онд Сэлэнгэд бужигнуулж явсан атамануудыг идэж уулган дайлсан байдаг юм.Мөнхтөр өөрөө Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг онцсайн дүнтэй төгссөн бөгөөд Төмөр замын бүлэгт багтдаг байсан юм. Тэрээр соц нийгмийн үед Чех улсад дээд сургууль төгссөн нэгэн билээ. Энэ баяр наадмын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцжээ. Ерөнхий сайд өөрөө Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа хотын хүн. Сэлэнгэ нутгийн хулигаанууд заримдаа Алтанбулаг хот руу “дайлаар мордож” үэдшлэг цэнгүүн дээгүүр нь дээгүүрхэн жаалцгаадаг байжээ. Тэдний хажуугаар Алтанбулагийн “ноён” Жагаа тэргүүтэй хулигаанууд энэ сургуулийн оюутнуудын амар заяаг үзүүлдэггүй байв. Сэлэнгийн дал наяад оны хулигаануудын тухай цухас өгүүлэхэд ийм байна