
“Зүрх сэтгэл”10 – р хэсэг Янжаа гэртээ ирэн уурлангуй. Энэ нэг чавганц чинь харин хамаг уур барчихлаа байна. Цэцгээ минь холхон байж үз эд нар чамд хэрэг болох нь юу л бол доо. Цэцгээч толгой дохин тийм ээ найз нь тэхдээ 9 сарын 1 өнгөрөөгөөд буцьяа даа.Хөөрхий хөгшин юу гэж хэллээ дээ. Барсаа төв царай гарган : – За чи чинь бас яачхав. Жаргал эгч бүр сонин болчихсоныг манай голоор мэдэж байгаа шүү дээ . Заавал очиж муудах хэрэг байна уу? – Чи чинь одоо өмөөрөөд байгаа юм уу? өөрийг чинь хүртэл юу гэдэг билээ. Цагдаад хүртэл малын хулгайгаар сэрдээд чамайг өгчихсөн байсан биз дээ. Хүүгээс минь ялгаа юун гээд л уйлж унжаад сүрхий байсан дараа нь яалаа даа чи мэджил байгаа биз дээ.- За за яахав дээ . Тэглээ гээд яах юм. Багаасаа айл аймаг явсан нэр нүүр байна. арай ч бас хатуурхаж чадахгүй ээ. Тэглээч манай адуунд явсан унагатай хэдэн гүү алга болчихсон шүү дээ. хэн ч байсан сэрдэнэ биз. – Чи тэгнэ л дээ. Цэцгээ минь энэ хүний хэлж байгаа чиний бодож яваа хоёр мөн таарна даа.

Согтохоороо л Жаргалмаа чавганц гээд аархаад байдаг эрүүлдээ ийм хүн ш дээ. Чи …. – За цөг гэм хэдий муудлаа ч гэсэн аав , ээжтэй минь төрөл саднаас өөрцгүй хоёр хөгшин би өмөөрч сайн хандсандаа биш ээ. Хэн чиний амь насыг ,миний хүүг аварлаа муу хүүгээ алдах дөхсөнг чи санаж л байгаа байлгүй… Янжаа ууртай чиргээр илүү гэр лүүгээ оров. Нээрээ ч тэр үед Янжаа төрөх дөхсөн байсан ба нэгэн өдөр өвдөөд сүйд болох дөхжээ. Жаргалмаа хөгшин хажууд нь байгаагүй бол багийн эмч ирэхээс өмнө юу болох байсаныг хэнч мэдэхгүй билээ. Цэцгээ санаа алдан Янжаагийн араас орон – Чи минь тайван байх хэрэгтэй шүү. Ээж үнэхээр сонин байна . ёстой л галзуу солиотой хүн шиг гэмээр нээрээ ч эмнэлэгээр сүүлийн жил яваагүй хоёр хөгшин дөө. Санаа зовоод байх юм. Хоёулаал адилхан жаахан охид айлын хүн болоод ирж байсансан. Харин ч төрсөнөөс дутуугүй хань түшиг болж явсан буянтай хүмүүсийн минь нэг зайлшгүй мөн шүү дээ. – Тэр ч тийм л дээ. нээрээ ч би өнгөрсөнөө мартчихаж ээ. Жаргалмаа эгч надад муухай аашилж
Xард Билгүүн Үргэлжлэл Бий …