Нүүр Uncategorized “ЗҮРХ СЭТГЭЛ” 9-р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 9-р хэсэг

7 секунд уншина
0
0
529

“Зүрх сэтгэл” 9- р хэсэгЯнжаа ,Цэцэгээг угтан миний найз гэртээ амарч байхгүй дээ. Бид хэдийн ажил гайгүй шувтарч байна шүү. Баярцэцэг үнээ саагаад сурчихлаа. – Чи намайг сэрээхгүй яав хө. Танайх бас ч цагийн үхэртэй болжээ. – Энэ жилээс гайгүй хэдэн малтай болж аядаж байна даа. Жаргалмаа эмгэн л харин хардаад байгаа юм даа биднийг гомдмоор ч юм шиг уурламаарч юм шиг … Барсаа Дамдин өвгөнөөс хэдэн том бод авах авлагатай байж байгаад. Нөгөөх нь 6 бяруу зүслээд өгчихсөн юм байна лээ. Тэрийг Жаргалмаа эмгэн мэдчихээд бөөн юм болсон үгүй мөн хачин хүн шүү. – Манай хэдэн эмтэй юм ч дуусаа биз . харин тамгатай хэдэн адуу минь яалт ч үгүй энэ Баянмөнхийнх юм байгаамдаа. Одоо тэгээд бид нарт хүртээлгүй болж байгаа байх оо. – Ер нь тэдний мал гэж юу байсан билээ дээ. ёстой хэн нь өсгөж үржүүлсэн билээ дээ. өөрийн өнчин ишиг ч мал шүү . Манайд авчираад ижилсүүлчихвэл бид хоёр чамд идэш таслахгүй нь лавтай даа.. – За яахав дээ. болох юм болдгоороо л болог … одоо очихгүй бол хөгшин уурандаа багтарч байгаа биз …- Хмм чааваас тэр бид хоёр уурлаад яадаг юм. Цуг очно оо хоёулаа… Баярцэцэг цагаан идээгээ боловсруулах ажилд туслан Баянмөнх, Тулгаа хоёр хонины хишигт явав. Цэцэгээ ямарч байсан Жаргалмаа эмгэнтэй дуртай, дургүй байсанч нүүр тулах нь зөв гэж шийдээд хэрэв хоорондын асуудлаа шийдэхгүй бол Жаргалмаа эмгэн яаж ч мэднэ гэсэн айдас ч мөн хургав.

Барсаа , Янжаагаас хоол хийх даалгавар аваад гэрийн ажлаа дуулгавартайгаар хийнэ. Янжаа түүнд эрүүний шөл уулгаж залхаасангүй харин ч түүний хувьд шийтгэлээ жаргалтай нь аргагүй эдэлж байгаа нь анзаарагдана. Цэцгээ , Барсаа руу харан – Чи чинь үүр цайхтай зэрэгцээд мордоод давхичихдаг хүн дээ. яасан дуулгавартай болчихоов. Хүүхэд шиг бөмбөрөөд л нэг л юм байна даа тиймээ…. – Харин тийм ээ .. Янжаа хэлээгүй юм уу? бид бүл нэмэх гэж байгаа. …- Баяр хүргэе .. ямар сайхан мэдээ вэ? яагаад хэлээгүй юм.. Янжаа …….- Баталгаатай болохоор нь хэлье гэж бодоод … за тэр яах вэ? ..явцгаая …Хурдан ирээрэй ханиа. Удаад байвал хань нь давхиад очно оо. гэсээр инээмсэглэн үлдэх Барсаа өнөөдөр их л аз жаргалтай харагдана. Цэцгээ , Баянааг хөтлөн машинд суун Янжаа гуравуул. Дамдин хөгшинийх рүү хөдлөв. Цэцгээ ам нээн :- Ингэхэд хэзээ мэдсэн юм . жирэмсэн болж гэдгээ… – Сар болж байна… Өөрөө охинтой болчихвол гээд л гуйгаад байсан юм. Юмыг яаж мэдхэв. Тэглээч залуу дээрээ төрөх зөв шүү дээ. – Баяр хүргэе найз нь ..Хоёр найз Дамдин хөгшиний гадаа зогсон гэрт орвол өвгөн ганцаараа суух ба Эмгэн харагдсангүй. Өчигдөрийн явдалд гэмшингүй өнгөөр миний охин хүрээд ирэв үү? алив Баянжаргал миний охин өвөө нь үнсье. Өглөө Баянмөнх орж ирээд хонио бэлчээчихээд удалгүй яваад өгсөн их ажилтай хүүхэд шүү. Урд шөнө хөгшин миний нойр хулжаад муу хүүгээ яасанч их үгүйлэв дээ. Лам хараар нэг явахгүй бол сэтгэл амрахгүй шинжтэй дэг шүү. Ээж чинь миний мэдэхээс тэс өөр хүн болоод байх шиг яамаар ч юм бэ дээ . охин минь . гэсэн яриандаа данхтай цайнаас хийн зочидод барив. – Аав минь дээ та санаагаа чилээж яахав дээ. ээжтэй үнэхээр таарч тохирохоо болиод би нүүснийг та мэдэх хойно.Бид мөрөөрөө явцгаая даа. Уул нь хэдэн өдөр хүүхдүүдээ эмээ, өвөөтэй нь уулзуулж яваа санаатай. Харин хэнийг нь ч би өгч үлдээж чадахгүй ээ. Та тэрийг сайн мэдэж байгаа байх. – Тийм ээ тэгэлгүй яахав. Ингээд ирсэн чинь аав нь баярлаад барашгүй. Ямарч байсан буурлын буян байна хүүхдүүдээ хоосон явуулахгүй шүү. Барсаагийн аавын дээр хэдэн юм аваачаад тавьчихсан байгаа буцахдаа аваад явна биз. Өнөө эмгэн мэдчихвэл тусгүй юм болно. Өөрийнхөө хөрөнгийг, өөрөөсөө нуух цаг ирдэг л юм байна. Амьд явхад их юм үзэх нь дээ хөгшин би… – Зүгээр дээ бид болоод байгаа аав минь дэмий биз дээ.

– 9 сарын 1 нд даага сойж байгаа юмсан. Хөгшин залуу хоёрын сэтгэлийг бодоод давхиулчихаад явцгааж болно биз дээ хүүхээ. Цэцгээ толгой дохин гэрээс гарав. Дамдин хөгшиний бие өдрөөс өдөрт ядруу байгаа нь түүний сэтгэлийг багагүй зовооно. Харин Янжаа ойрд тухтай харц тулгарч хөгшинтэй уулзаагүй тул гарч ирэн хүүе – Цэцгээ танай хадам аав яасан өтлөө вэ? дуу нь бүр цаашаа орчихож шүү.- Харин тиймээ хэлээд юүхэв. Энэ ээж хайччихсан юм бол…- Тэр гүйж явна. Хэдэн үнээгээ саах гэж ганцаараа хэцүү л байдаг байх даа. Хажуудаа айл тогтоохгүйн гор нь гарч байгаам даа- Ажилтай хүн шүү зайлуул чи нээрээ хатуу хүн юм аа хөгшин хүнийг . Жаргалмаа үнээгээ сааж дууссан бололтой ирэн илүү гэрийнхээ жижиг зууханд аргал хуурайчлан хийгээд тогоо тавин сүүгээ хийн. Цэцгээ рүү нэг харсан аа. Баянжаргалыг тэврэн үнсээд – Чи чинь хэдэн үг даахаа байчихаа юу даа. Залуу хүн байж буурлаасаа үг сонсохгүй хаагуур явах гээв. Шар царайгаа дарж гүйгээд чи бид хоёр хаа холдох вэ дээ. Айл амьтнаар хоноглоод хэдэн хүүхэд цутраагаад хаячих гэж байгаан … амьтан хүн ч юу гэж ярих юм билээ…- Уучлаарай ээжээ .. Би уул нь өнөөдөр буцах санаатай байгаа юм. Мэдээж бид бүгд буцна. …. хүүхдүүд маань надтай – Аягатай цайгаа бүтэн уугаагүй санд мэнд айлаас гарах шиг авирлах нь шив дээ. Хот ороод их юм сурчээ чи .. хадам ээжийнх нь үг хашааны банхараас дор сонсогддог болоо биз. Чи л явдаг мөр ,замаараа яв даа.

Хүүхдүүдээ лав би явуулах бодолгүй байна шүү . Дөнгөж ирчихээд буцаана гэж би л хувьдаа байхгүй . – Юу гэж би ганцаараа явах билээ. Миний хүүхдүүд надтай явна хэн ч бас салгаж чадахгүй шүү . Баярмаа танд юу ярьсаныг мэдэхгүй ч би хэнд ч өгөхгүй тэрийг та сайн мэдэж байгаа. Би таны үгнээс гарсан удаа байхгүй. Харин миний хүүхдүүдийн асуудал дээр бол би хэзээ ч ………… – Тийм ээ би мэдэж байна . харин миний хүүгийн амийг авсан унааг хэн зөрсөөр байж авч ирлээ. Чи миний үгнээс гараагүй байж болох ч миний хүүг залгисан хүүхэн тийм биз дээ. Янжаа тэсгэл алдсан янзтай . Эмгэн рүү харан – Та чинь юу ярина вэ. бид нэгнээ буруутгаад юунд хүрэх юм. Тэглээч Цэцгээ ямарч буруугүй шүү дээ. – Чи ч өмөөрөнө л дөө . хамсаатанууд нэгнийгээ өмөөрөхөөс яахав. Би үнэн мөнийг олох гээд зөндөө явсан цаашдаа ч явна …- Эгч минь та наад сэтгэл мэдрэл ээ эмчид үзүүл юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Бид нар алсан гэж хэлэх гээд байна уу та… – Тэгээд үгүй юм уу? – Алив явцгааяа. Энэ эмгэн бүр солиорчихож .. Насны эцэст нутаг усныхандаа муу нэртэй явах гэж дээ эгч минь. Таныг арай ч ийм юм ярина гэж бодсонгүй .. явьяа Цэцгээ минь чи энэ айлд байгаад байх ч албагүй бас ёсгүй ойлгосон уу?Жаргалмаа эмгэн Цэцгээ рүү харан : За яахав . Би хүүхдүүдийг чинь булаацалдахгүй . Харин хүүхдүүдийг минь хэд хоногч байсан харуулж байж болно биз дээ. Харин Баярмаа та хоёрын асуудал надад хамаагүй шүү. Орой хүүхдүүдийг минь аваад ирээрэй. За за яв яв .. Чи ч ялгаагүй намайг үзэн ядаж байгаа биз ….- Үзэн ядах гэнэ шүү ? харин ч Цэцгээ таныг хир халдаахгүй хамгаалдаг юм. Ийм тэнэг чавганц ийм сайн бэртэй байх гэж .. – Чи чавганц болно оо . санаа зоволтгүй энэ хорвоод тойроод өнгөрдөг зүйл ховор шүү хүүхээ. Баруун зүгээс ирсэн бадарчин чамд бидний явдал хамаагүй байх шүү. – Юу гэнэ ээ .. муу авгай чинь …. Цэцгээ , Янжааг дагуулан машинд суулган хөдлөв. Тэрээр хэнээс ч айхгүй хэрэлдчих тийм л хүн билээ. Харин Жаргалмаа эмгэн үнэхээр сэтгэл санаагаа өөрөө захирч чадахгүй. Зэрвэс, зэрвэс гэнэт ,гэнэт бухимдаад байгааг Цэцгээ ажиглаад авчээ. Цэцгээ, Янжаа хоёр нэг үед бэр болон ирсэн бөгөөд Янжаа баруун аймгаас ирсэнийг хатуу эмгэн ёжлож хэлсэн нь энэ байжээ.Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *