Home Uncategorized “ЗҮРХ СЭТГЭЛ” 8-р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 8-р хэсэг

6 second read
0
1
666

“Зүрх сэтгэл” 8-р хэсэг Сумын төвөөс гаран Барсболдын гэрийн зүг хөдөллөө.Барсаа ч хэсэг уйлж байгаад унтаад өгөв. Хүүхдүүд ч мөн адил дуг хийцгээж Янжаа машин барин Цэцэгээ хажууд нь суун ойрын сонин сайхан ярилцан явна.Тэднийх сумын төвөөс бас ч үгүй зайтай 70 км шороон замаар сэгсчүүлнэ. Зам муу тул тиймч хурдан явах боломжгүй билээ. Цэцэгээ , Янжаатай 10 жил айл саахалт ойр дотно явсан учир үнэхээр бие биенээ хэнээс ч илүү мэдэх нь аргагүй билээ. Янжаа төв царай гарган : – Ингэхэд энэ Жаргалмаа хөгшин миний найзыг тайван байлгахгүй нь ээ. Баярмааг сумлаж байгаа хүн нь яах аргагүй тэр хөгшинөөс зайлахгүй муухай авгай би бүүр зэвүүн хүрээд байгаан харин хэрэлдэх шалтаг олдохгүй байсан юм. Найз нь чамайг дахиж дээрлэхүүлнэ гэж байхгүй шүү. Чи ч гэж чи олигтой үг хэлж чадахгүй. – Нэг нутаг усны хүмүүс байж өш зангидаж болох уу даа миний найз бодох л хэрэгтэй. Би яахав дээ тэгж хэлүүлээ гээд хор хүрээд хохирчихсон биш дээ. Ганц хүүгээ алдсан хүн аргагүй шүү дээ. хааяа ч сэтгэл эмзэглээд байх юм. Нээрээч надтай суугаагүй бол амьд мэнд байх байсан ч юм билүү … \нүдэндээ нулимс дүүргэв\- Чи минь мөн дөө. Баярмаа юу юу гэнэ вэ? чамайг банзал янхан хар юм руу яараад явчихсан байж, гэртээ тогтохгүй банзалдаж яваа завхай хүүхэн ч гэх шиг найз нь алгадчихмаар л байсан . даанч хажуу айлын Думаа хөгшин байсан юм санаа зовоод тэхдээ хүний хажууд яаж тэгж ярьж чадаж байна аа.

Муу новш өөрөө жинхэнэ банзал явсан даа. 10 жилдээ яаж явлаа даа. Үр хөндүүлсэн бузар амьтан тиймдээ ч хүүхэд тогтохгүй байгаашдээ. Харахаар л ……… – За наад амаа хөөрхий жаахан охин алдаа л биз. Чи юм мартахгүй сонин хүн шүү . амьтан хүн сонсвол яаана . хов жив салхи шиг л дэгддэг хойно. Суманд бол амархан тарна чи мэднэ дээ. – Үнэн юм чинь яадаг юм. Чамайг цаад бузар чинь аль хэдийн зэс хошууны бай болгоод салхинд хийсгэчихээ биз. – За яахав дээ . угаасаа би энд сайн нэртэйч биш тэгжил байг хүүгээл аваад явахсан – Яг өгөөч эд нар яс юман дээрээ хөдөө зарах гэж байгаа даа . сургууль номгүй тийм л хүн болгоно. – За арай дэндэнэ ээ. Юу гэж дээ . хоёулахнаа эвгүйл байгаа шүү дээ. ач нараа санахаас яахав . нүдэн аяганд нь өссөн хүүхдүүд шүү дээ. – Чи нээрээ хир халдаахгүй юмаа . ийм сайхан сэтгэлтэй бэртэй азтай муу новшнууд … – За за хөгжимөө чангал… чамайг уурлаад байхаар дагаад уурлачих гээд байна……Янжаа хөгжимөө чангалан давхив. Цэцэгээ хэсэг дуг хийчхэв. Хаалга дугаран ээжээ ,ээж гэсээр халуун гар Цэцэгээгийн гарнаас татав. Цэцэгээ сэрэн хүүе миний хүү гэсээр машинаас буун чанга тэврэн – Миний сайхан залуу ээжийгээ санасан уу? – Саналгүй яахав. Хүүе уруулын будаг болгочихлоош дээ. жаахан хүүхэд биш дээ. ээжээ одоо болно оо. Би том болсон өвөө надад аавын адууг өвлүүлж өгнө гэж хэлсэн – Миний хүү чинь ээжийгээ санаагүй юм уу? гомдлоо шүү ээж нь тэр холоос чамайгаа бодсоор ирж байхад уу? – Санасаан ээж ямар чанга тэвэрдэг юм бэ? – Миний үр чинийхээ үнэрийг ямар их санав даа ээж нь… өвөө ,эмээ нь сайн биз дээ.- Тиймээ өвөө булдруу гаансаа нэрээд л бугшуулаад л , алтан загасны эмгэн өвөөг загнаад л ядаргаатаал байж л байгоо .. – Юу чи чинь хаанаас ийм юм сураав. Дэмий юм яриад яаж тэгж хэлж болдогийн. .. – Урд айлын Дууяа ах тэгж ярьдаг юм . эмээг алтан загасны эмгэн гэсэн өвөөг хөгшин булдруу гээд л байдгийн….хэхэХүүе Янжаа энэ Дууяа гэж хэн юм – Мянгат Буяагийн адуучин залуу байгаа юм аа. Энэ хэд даага уяж байгаа юм.Нэг уяан дээр бөөгнөрч нэгнийгээ явахаар янз бүрийн нэр өгөөд л ярьж байгааг нь сонсоо биз.

Жаргалмаа хөгшинтэй Дууяа нэг муудсан сураг байсан хулгайд хардсан гэл үү дээ.Цагдаа сэргийлэхэд өгсөн гэсэн Дууяа хэд хоног байцаагдаж ирээд үзэхээ байчихсан явна лээ. – Аан Баянмөнх минь дахиж ийм юм ярихгүй шүү. Битгий том хүний яриа яриад байгаарай чи Барсаа зүүрмэглэн сэрэх аядан ирчихсэн үү? ханиа би гэртээ ороод унтья. Уучлаарай миний найз бол үнэхээр сайн … тийм биз дээ.. чи мэднэ шдээ … миний ханиа – Алив нааш ир хүүе Тулгаа аавыгаа түш миний хүү , Барсаа гуай маргааш чамтай нэг хатуу ярина аа. Одоо бүр давраад л даага уяж байгаа нэртэй , адуу эрэх нэртэй архидаад л явах янзтай сайхан мэдээрэй чи зүгээр … Янжаа хатуу үедээ үнэхээр хатуу, үг хэл сайтай хэнд ч хэлэх гэсэн ээ хэлчихдэг бүсгүй билээ. Барсааг орон дээр шидэн за яах вэ? чамайг …. Цэцэгээ инээмсэглэн яах гэж ингэж байдаг юм бэ дээ. харинч согтхоороо ор руугаа мөлхчихдөг гэмгүй дээ миний найз чинь… Янжаа найз нь хадамынх руу нэг очоод ирэх үү дээ . яаж хаяанд нь шахуу ирчихээд орохгүй хонохов. – Чамайг ирсэнийг мэдээгүй ээ . маргааш өдөр оч. Тулгаа : Сая би хэлчихсэн шдээ мэдэж байгаа. Баянмөнхийг явуулахгүй байхаар нь Цэцэгээ эгч ирж байгаа гээд хэлчихсэн юм. Янжаа уурлан : чамайг битгий хэлээрэй гэж байхад. За тэгвэл очдог байх даа. Жаргалмаа хөгшин чамайг хүлээгээд сууж байгаа нь зайлшгүй . хоёулаа явна аа. – Чи яах юм бэ? би л оччихоод ирье. Баянаа минь яасан их унтаж байна даа. Баярцэцэг миний охин дүүгээ хараад үлдэх үү? надтай явах юм уу? Баянмөнх: би хараад үлдье . Баярцэцэгийг эмээ байнга яриад л санаад байна гээд намайг эргэнэг хавиар ямар ч ажилгүй лүд гээд загнаад байдаг юм. – За за Баярцэцэгээ хоёулаал явья даа. Алив цаад цүнхтэй юм аа ээждээ аваад ир явцгааяа. Янжаа инээмсэглэн: Тэгж ярихгүй ээ хамт очьё. Одоо ч муу найзыгаа дээрлэхүүлэнэ гэж байхгүй шүү. – Үгүй дээ энэ бидний дундах л асуудал чи минь гэртээ байж бай . орой болсон байна. яаж энэ хоёр жаахан юм. Нялх хүүхдүүдийг харж чадах вэ дээ. санаа зоволтгүй . Цэцэгдэлгэр , Баярцэцэг хоёр машинд суун хөдөлцгөөв. Цэцэгээ уаз 469 машиныг талийгчээс дутахгүй барьдаг байсан билээ. Явсаар хадам аавынхаа гэрийн хажууд зогсон хотын чихэр боовоотой цүнхээ аван гэрт оров. Дамдин хөгшин , Жаргалмаа хоёр гэртээ хоёул байх агаад эмгэн хоолоо гал дээр буцалган галаа манан сууж байв. Дамдин хөгшин хоймроосоо босон за миний охин сайн явж ирэв үү? хэлэхгүй яасан юм дээ. сая л мэдлээ. гээд Цэцэгээгийн духан дээр үнсэв Баярцэцэгийг ч тэврэн үнэрлэээд алив дээшээ сууцгаа хол замд ядраа байлгүй.Баянжаргал ирээгүй юм уу? Баянмөнх ,Тулгатай тоглоод үлдчихэв үү? – Баянаа ирсээн унтаж байгаа Барсаагийнд …..Жаргалмаа хөгшин хар цагаан үг дуугүй сууж байсан аа. Алив Баярцэцэг миний охин эмээдээ ир охиноо ямар их санав даа. Алив нааш ир… Баярцэцэг ээж рүүгээ харав. Цэцэгдэлгэр инээмсэглэн үл мэдэг толгой дохив. Баярцэцэг эмээ дээрээ очвол тэврэн авч үнсээд – Чи минь яасан том болоов дээ. яваад удаагүй юмсан бүр том болсон байна шүү. Эмээгийнхээ тэвэрт багтахгүй нь ээ. Хэмээн жуумалзаад Цэцэгээ рүү хялам хийн миний үрсийг аваад ирэхгүй дээ. албаар үлдээчихэв үү? Лааны бүдэг гэрэлд уруул чинь гялалзаад, үнэртэн сэнгэнээд толгой өвдүүлчихлээ байна. Баярмаа ч ортой юм хэлж л дээ. чи өөр болжээ. ямар азгүй юм чамтай нөгчөө бол доо. Бид хоёрыг үхэх дөхөж үү? үгүй юу ? гэж харах гэж ирэв үү? чи ….. хайран сайхан үрийг минь залгичихаад … Дамдин хөгшин бугсан: дуугүй бол чи холоос ирж байгаа охиныг минь юу юу гэнэ үү? чамаас ер нь гарахгүй үг гардаг болжээ.

Би чамд хэлсэн дээ бас гуйсан биз дээ . амыг чинь үдчих юмсан … өөдгүй амьтан … – Чи тэгнэ л дээ. зөнөг толгой хар цагаанаа ялгахгүй сохорчихоо юу чи.. хэнийг өмөөрөөд байгаа юм. би энэ хүүхэнтэй нэг гэрт удаан суухаас сэжиг хүрч байна . хаагуур яаж ч явсан юм билээ . .. Цэцэгээ үнэхээр тэвчсэнгүй үүдээр гарав. Баярцэцэг мөн дагаад гарав. Цэцэгээ шууд машинд суун нулимсаа охиндоо харуулахгүйг хичээнэ. Дамдин хөгшин гарч ирэн : Охин минь дээ. чамд юу хэлэхээ мэдэхгүй юм. Энэ муу эмгэн хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд уур барчих юм. Айл аймаг ч жигшмээр адар ааш нь дэндсэн ,охин минь ээжийг чинь ёстой тэр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлдэг юм уу? аав нь тэгжил бодож байна. энэ өвчин яах аргагүй солойрол… амьтан хүнтэй таарахаач байсан … өвгөн миний насны тоо дуусч байх шиг байна даа. Нойр ч алга болж … – Ааваа би, би яасан юм бэ? үнэхээр ойлгохгүй байна. яагаад намайг ээж ингээд байгаа юм… Жаргалмаа хаалгаа том онгойлгон гарч ирээд ууртайгаар – Өө за чи бүр хүүг минь залгисан унаагаар хөл хийгээд ирж ээ. Хэн эцсийн эцэст машин авьяа гэж ятгасан билээ. Чи биз дээ. машин аваагүй байсан бол миний хүү амьд байх байсан юм. Тэглээч тэр өдөр чи оронд нь үхэх байсан юм . чи наад машинтайгаа онхолдоорой мэдэв үү? алив миний охиныг өг Баярцэцэгийг өг .Жаргалмаа машинд ойртход Цэцэгээ хэдийн машинаа асаан нулимс асгаруулан Барсаагийн гэр рүү хурдлав. Тэрээр яг энэ үед ,тэр хар өдөрийг эргэн санав… Тэр өдөр бол Барсболдын төрсөн өдөр байсан билээ.Хэдэн найзууд цуглан ,нийлж дарвин тэмдэглэн нилээн халцгаасан бөгөөд уух юм ч дуусч сумын төврүү юманд явах үгүй дээр санал зөрөлдөн эхнэрүүд тас хорьсон хэдийч жилдээ тоотой гэр бүлээрээ наргичихдаг эрчүүд нь ахих нь ойлгомжтой. Барсаа машиныхаа түлхүүрийг хайвч Янжаа согтуу нөхрөөсөө түлхүүрээ нуучихсан байжээ. Баясгалан тэр дундаа арай эрүүл байсан болохоор Барсааг хорьсоор байгаад өөрийнхөө машиныг асаажээ.\Цэцэгээ,Баясгалан хоёр хэлэлцэж хадам аав , ээжээсээ зөрөн байж бор ногоон цоо шинэ Уаз 469 машин аваад удаагүй байж.\ Цэцэгээ машин авах тал дээр яах аргагүй тас зүтгэсэн нь үнэн билээ. Хөдөөний амьдралд унаа тэрэг бол тухайн үед нэн чухал хэрэгцээ нь байсан юм. Баясгаланг хэдий хорьж загнасанч тэрээр Цэцэгээд инээмсэглэн : – Миний хань санаа зоволтгүй дээ. Хань нь согтоогүй байна гялс явчихаад ирье.ойрд уулзаагүй найзууд минь ч ирчихэж …. – Чи одоо хар шөнө яаж явах гээд байгаан бэ? алив цуг явьяа . – Хайр нь удахгүй дээ. чи аавынд очоод хүүхдүүдээ эргэчихээд ир… аягүй бол унтахгүй бужигнуулж байгаа даа. Баянжаргалыг унтуулчихаад ир… ханиа гуйж байна шдээ. .. Ээжид юм уусан гэж битгий хэлээрэй. Нэг уурлахаараа хэцүү хүн шүү .. бурхан минь…- Би чамайг явуулахгүй гэж байна алив ор.ээжид хэлнэ угаасаа…. – За за орлоо … Цэцэгээ эргэн гэр рүү алхах зуур Баясаа хөдлөөд давхичихсан билээ. Түүний араас явах ухаан мэдрэлтэй эрүүл эрэгтэй хүн байсангүй. Цэцэгээгээс Баясаа хэзээч зөрж байгаагүй ч ганцхан удаа зөрсөн нь энэ байсан юмсанж. Тэрээр тэр шөнө хайртай ханийгаа эргэж ирэхгүйгээр алдаж буйг яахан мэдэх билээ. Шөнө дөлөөс үүр цайтал хүлээгээд ирээгүй нөхрөө төв ороод ангийнхаан найз нөхөдтэй таарчихлаа даа хэмээн бодож суужээ. Өдөр нь цагдаагийн машин гэрт нь ирэхэд Цэцэгээ ямар нэгэн юм болж гэж зүрх нь хөндүүрлэн толгой нь эргэх шиг болход. Цагдаагийн ахмад : уучлаарай танд муу мэдээ дуулгаж байгаад гүнээ эмгэнэж байна. Танай нөхөр осолджээ. гэхэд Цэцэгээ ухаан балартан чухам юу болж байгааг ойлгохгүй тэр үг зүрхийг нь дэлбэлцэн мэт түүний нулимс дуусашгүй урсаж байсан билээ. Харин хэрэг явдал байцаалт дуусхад тэр шөнө Баясгалан зам товчлон “Улаан даваа” гэх бартаатай газраар давчихаж ээ. Шөнө бүү хэл өдөрч тэргүүр давхад эвгүй эгц уруу , зам нь ч бүдэг сайн мэддэг хүн л машинтай давдаг юмсанж . Баясгалан мотциколтой байнга давдагч өөртөө эрдсэн үү? яарсан уу? уруудахдаа машинаа хөрвөөлгөчихсөн нь энэ юм. Түүний золгүй явдалд жил гаран найз нөхөд нь өөр , өөрсдийгөө буруутгавч, тэр хэзээч босч ирэхгүйгээр явсан цор ганц үнэн Цэцэгээгийн хувьд ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Цэцэгээ давхисаар Барсаагийн гадаа ирээд :- Баярцэцэг миний охин саяны болсон явдалын тухай Янжаа эгчидээ хэлж болохгүй шүү. Ойлгов уу? – За … ээж та зүгээр үү? би дахиж эмээгийнд очмооргүй байна.

– Зүгээрээ … за орцгооё доо. Янжаа ор засчихсан угийн хурдан түргэн хүн болохоор хоол хийчихсэн байв. Тэрээр Цэцэгээ рүү том харсан аа. – За за ойлгомжтой . муу хөгшин дахиад миний найзыг дээрлэхсэн биз. Гайгүй ээ …- Үгүй дээ .. ханийнхаа зурагны өмнө жаахан нулимс ойртоод …. тэгээд л .. Нээрээ ч Дамдин хөгшины хоймор бурханд ханийх нь зураг тов тод байдгийг Янжаа мэдэх билээ. – За тайвшир даа. Миний найз цаадуул чинь унтчихаж уу? юу гэж байна. – Тиймээ орондоо орчихож. Маргааш өдөр л очьё доо. – Би цуг явна шүү . энэ удаа хориод ч нэмэргүй гэж мэд. Найз нь хоол хийчихсэн … алив наашаа ширээ рүү ойртоод сууцгаа..Цэцэгээ гэрийн баруун хойд авдарны дээр тогтоосон жаазтай зурагнуудын өмнө зогсох Баянжаргалыг дуудан :- Миний үр хэзээ сэрчихэв ээ. Хоол идсэн юм уу? алив нааш ир. – Ээжээ энэ миний аав мөн биз дээ.Манайд байдаг зураг энд яагаад байгаа юм бол – Тиймээ мөн байлгүй яахав. Барсаа ахтай нь найз байхгүй юу? найзууд чинь гэртээ адилхан нэг нэг зурагтай байдаг юм ш дээ. – Аав маань холоо явчихсан газрааасаа ирэх болов уу? ээж Цэцэгээ юу ч дугарсангүй хоолой нь зангиран аав нь уу? аав нь….. гэхэд Янжаа Баянаагийн хажууд очин аав нь чамайг томоо болоод ухаан суухаар чинь эндээс чинь гарч ирнэ ээ. Чиний энэ дотор одоо ч цуг байгаа юм шүү дээ гээд зүрхэн дээр нь даран миний охин гарч иртэл нь хүлээдэг юм шүү. Ээжээсээ байн байн асуугаад байвал гарч ирдэггүй юм шүү дээ . ойлгосон уу? ухаантайшдээ .. \үнсэв\Баярцэцэг юу ч дугаралгүй хоолч идсэнгүй. Оронд орон унтахаар хэвтчихэв. Баянаа ээж рүүгээ ойртон ирж тэвэрээд – Та уйлчихсан юм уу? нүд чинь … – Аан үгүй дээ . ээж нь гар нүүрээ угаагаадхъяа миний охин хоолоо ид. Цэцэгээ нүүрээ угаан хоолоо идээд Баянааг унтуулав. Тэрээр – Ингэхэд Тулгаа , Баянмөнх хоёр хайчаав. Шөнө болчихоод байхад- Аан хажуу айлд байгаа тэндээ унтацгаана гэсэн хотоос ирсэн үеийнх нь нэг хүү бий .. өвөр түрийнээсээ салахгүй гурав даа. За тэгээд яаж амьдарч байна . яриад байж дээ. сонин сайхан их биз дээ. аав ээж нь сайн уу? нөгөө ирээд байдаг дүү чинь хэн билээ . – Дэлгэрбаяр уу? сайн сайн .. би нэг ажилд орсон – Ямар ажил мундаг хүүхэн шүү … хаана байна гэр …. Ийн хоёр найзын илэн далангүй яриа бараг үүр цайтал үргэлжилсэн билээ.. Цэцэгээ амаа чилтэл Янжаагийн асуултанд булагдан ярилцсандаа ядарч нам унтчихажээ. Хөдөөний айлд 10 цаг гэдэг бараг үд дунд гэсэн үг юм. Цэцэгээ сэрэн цаг асуувал гэрт Барсаа , Баянжаргал , Жаргалбуянгаас өөр хүн байсангүй. Барсаа инээд алдан: – За миний найз сайхан амарсан уу? 10 болж байна даа.найз нь өчигдөр тасарчихаж ээ. Янжаад алуулаад л байж байна. харж байгаа биз дээ. тогоо шанага аа бариад л хэхэ- Сайхан амарлаа. Чи одоо архи уугаад байгаан биш биздээ. Барсаа минь наад нэг хар усаа больчихож болноо доо. – Тэр ч тийм шүү. найр наадам , наймаа ,тоглоом гээд холдож өгөхгүй дагаастай золиг юм . хаанаас байнга уухав . Янжаа л дэгсдүүлж байгаа юм. За тэгээд яасан яасан гэнэ ээ? Үүр цайтал хошуугаа холбочих юм аа та хоёр … – Өө за бас сонсоодохсон уу? чи .. – Ам цангаад сэрчихсэн юм аа. Босох гэснээ та хоёрт саад болоод яахав гээд чихээ жаахан ажлууллаа хэ хэ. – Муухай нохой унталттай хэвээрээ байх шив. Янжаа хайчив. – Хүүхдүүдтэй саалиндаа гарсаан … – За за босьё чи янжаагийн дээлнээс дөхүүлээдхээч хө. Найз нь энд удахгүй гээд гараад ирсэн хүүхдүүдийн хаагуур ч хувцас хунар чирэх вэ дээ. – Аан за ….Цэцэгээ босон дээл өмсөн саалийн хувин, сандал барьсаар үнээн зэл рүү алхав . Хард Билгүүн Үргэлжлэл Бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…