Нүүр Uncategorized “ЗҮРХ СЭТГЭЛ” 7-р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 7-р хэсэг

6 секунд уншина
0
2
518

“Зүрх сэтгэл” 7-р хэсэг Баярцэцэг ээждээ цай хоол хийж өгөн өнөөдөр нэг хүн ирсэн Цэндээ өвөөгийн дүү сургуулийн захирал гэсэн тэгээд таньтай уулзана гэсэн шүү энэ утасны дугаар нь – Ямар сайхан мэдээ вэ? ээж нь бүр мартчихсан явж шүү.- Урнаа эгч бас ирсэн Амгалан ах бид нарт юм явуулсан байна лээ. Таныг ирэхээр задлаяа гээд задлаагүй байгаа.Цэцэгээ том цаасан хайрцагтай битүү скочоор ороосон зууван хэлбэртэй илгээмжийг задлав. Дотор нь дандаа хувцас хунар байх ба хичээлийн хэрэгсэл с байв. Баярцэцэг бөөн баяр болон энэ цүнх надад байхдаа Баянмөнхөд энийг юм байна. Баянаа миний дүүд энэ таарах юм байна ээж бид хэд зах гарч юм бэлдэх шаардлагагүй болчихож байгаа юм биш үү? Амгалан ах тань руу залгаагүй юу? утсаа авахгүй юм гээд байна гэсэн шүү? Өө нээрээ энэ гуталыг Урнаа эгч танд өгсөн … Цэцэгээ тэр нэгэн өдөр Урнаатай дэлгүүрээр явж байхдаа өмсөж үзэж байсан гутал мөн байв. \Яахнав дээ өөрсдийгөө яая гэж байгаа улс шүү дээ. хөөрхий муу ах минь хүний нутагт ямар л олигтой байх вэ дээ. Ажил нь тиймч амар биш байж таараа эрүүл энх л байгаасай даа.\ гэж бодолд орох зуур Баянжаргал охины бяцхан гар нүднээс нь дусах ганц нулимсыг арчин тэврэв. Цэцэгээ инээмсэглэн миний охин яагаав ээж нь эвшээхээр нулимс гардагийг мэднэ биз дээ . – Та сая эвшээгээгүй шдээ. Би өнөөдөр уйлсан таныг ирэхээс өмнө Баярмаа эгч ирээд намайг гэртээ авч явна гэсэн би уйлсан ….. би тэнд очихгүй – Юу гэнэ ээ. Баярцэцэгээ үнэн юмуу? – Тийм ээ. Хорлоо эмээ байгаагүй бол аваад явчих байсан байх аа. – Тэгээд надад яагаад хэлээгүй юм. Би чамайг хэлдэг биз дээ. янз бүрийн юм болвол залгаж бай гэж … \загнав\Баярцэцэгийн инээмсэглэл замхарч гуниг хуран уйлав. Цэцэгээ утсаа цүнхнээсээ гарган Урнаа эгч рүүгээ залгах гэтэл Хорлоо хөгшинөөс 10 гаруй дуудлага ирсэн байв. Тэрээр ажил дээрээ утасныхаа дууг хаачихдаг болохоор мартчихдаг юмсанж. Цэцэгээ Баярцэцэгийг тэврэн уучлаарай охин минь ээж нь айсандаа уурлачихлаа.

Баярмаа заавал надтай ингэж харьцах гээд байгаа бол ээж нь тэвчихгүй ээ. яасанч та хэдийгээ тэдэнд алдахгүй ээ. За юу? – Та яагаад Эмээ , эгч хоёрын өөдөөс зоригтой байж болдоггүй юм.Дэлгэр ахад хэлье тэхүү? Дахиж ирнэ гэсэн Баянмөнхийг бас явуулахгүй гэсэн миний аавыг үхсэн болохоор биднийг дээрлхээд байгаа юм уу? \ уйлав\Цэцэгээ юу ч хэлж чадсангүй Баярцэцэгийг тэвэрсээр. Миний охин Дэлгэр ахдаа битгий хэлээрэй. Ах чинь ууртай хүн яаж ч мэднэ. Олгой хагаравч тогоон дотороо гэж том болохоороо ээжийгээ ойлгоно оо. Ямарч байсан чиний эмээ шүү дээ. аавыг чинь төрүүлсэн хүн аав чинь төрөөгүй бол миний охин гарахгүй байсан шүү дээ. Хол одсон хүний ясыг өндөлзүүлж болдоггүй юм. Эдний гэрээс ганц ухаантай мундаг хүн нь аав чинь байсан юм даа. Одоо бодох нь ээ мөн ч их юм надад сургаж дээ хань минь. Эмээтэй чинь би хэрэлдэж болохгүй ээ. Ийм хүн ч байгаагүй юм. Зарим зүйлд цаг хугацаа хэрэгтэй байдаг юм шүү охин минь – Яагаад ? Таныг янз бүрээр хэлдэг би сонсож байсан . ашгүй холдоод энд ирсэн чинь одоо Баярмаа эгч ирээд надад хэцүү байна ээжээ …- Битгий санаа зов доо ээж нь хажууд нь байна. – Баянмөнх ирэхгүй бол яах юм бэ ? ээж – Тэр тэгж ярихгүй шүү. Хэдүүлээ очиж авахаас миний охин дүүгээ орхихгүй биз дээ.- Үгүй ээ орхихгүй намайг хааяа уурлуулдагч Баянмөнх миний дүү шүү дээ . Дүү нараа би хэнд нь ч өгөхгүй … та хэлж чадахгүй бол би хэлнэ .. тэд нараас айхгүй..Цэцэгээ , Баярцэцэгийн нүднээс Баясгалангийн ууртай царайг олж харан – Миний охин аавтайгаа ямар адилхан гээч за ээж нь Хорлоо эмээтэй нь орж уулзчихаад ирье. Миний охидууд ороо засаад унтаж байгаарай. – Хорлоо эмээ шинэ зурагттай болсон бид нарт хуучин зурагтаа өгнө гэсэн би танаас асуух гээд аваагүй. Тэрээр гэрээс гаран Хорлоо хөгшинийд оров. Хорлоо дусал залгуулсан хэвтэж байв. Цэцэгээ хүүе та минь яагаа вэ? юу болов эгч минь ..- Өө чи ирчихэв үү? зүгээр хүүхээ жаахан даралт хөдлөөд ашгүй хажуу айлын сувилагч охин байж таараад зүгээр охин минь ..- Манай нэг дүү ирээд таныг зовоочихож дээ. муу золиг уучлаарай эгч минь би… би… – Зүгээр дээ. Одооны хүүхдүүд ч ах захаа мэдэхээ байж ээ. Чиний буруу юу байхав. Хөгшин хүний даралт жаахан нэмэгдсэн төдий муу охиныг минь юу юугүй авч явах гээд муу хүүхэн чинь нүд ам нь гялалзаад айхтар золиг харагдана лээ. – Харин тиймээ уул нь гайгүй л хүн юм байгаан та дахиж битгий оролцоорой эгч минь би хүүхдүүдээ Урнаа эгчийнд үлдээж байхаас даа. – Юүгхэв хүүхээ манайд үлдээж бай. Манайхаас арайч аваад гарч чадахгүй биз. Харин ч тэр даварцан хүний үнэргүй юмнуудаас айхгүй шүү … санаа зоволтгүй охин минь эгч нь ч бас юм үзсэн хүн шүү.. хэд хэдэн хадамын царай харчихсан хүн дээ залуу ч байж дээ.\инээмсэглэв.- Баярлалаа танд … – Өө нээрээ тэр зурагтыг аваад ор үзэж харах юмгүй хоёр хөгшин уйддаг байхад хүүхдүүд уйдана шүү дээ. – Манайх ч зурагт үздэггүй айл даа бүр сурчихсан баярлалаа. охин минь захиад байсан юм ..- Баярцэцэг сүрхий охин шүү .. шартай гэж тэр хүүхний гарыг хазчихдаг байгаамдаа. Болж муу хог хэ хэ .Цэцэгээ инээмсэглэн Хорлоо хөгшинийхөөс зурагт тэврэн гэртээ орон хоёр охиноо тэврэн унтав. Баярмаа ирсэн өдрөөс хойш хэд хоног өнгөрөв.Цэцэгээ хүүг нь явуулахгүй гэдгийг сайн мэдэх тул ажлаасаа чөлөө аваад хадамынх руугаа явахаар шийдэв.Дэлгэрбаяр дүүтэйгээ явах санаа байвч тэрээр уурандаа юу ч хэлж мэдэх тул бас хүчилсэнгүй.ямар ч байсан Дамдин хөгшинтэй холбогдохыг хичээн тэднийхээс нэг их холгүй зусдаг хөдөө хэдэн жил зовлон жаргалаа хамтатгасан найз бүсгүй Янжаа руу утсаа аван залгав. – Байна уу. Янжаа сайн байна уу? Цэцэгээ байна аа. – Хүүе сайн уу? ямар сонин хүн бэ? чи чинь чимээ өгөхгүй ямар удав аа. Муу найзыгаа хотын хүүхэн болоод мартчихав уу? – Үгүй дээ яалаа гэж дээ. чи минь сайн уу? хүүхдүүд сайн биз дээ. – Сайн сайн хоёр охин сайн уу? Баянмөнх хааяа манайхааар ирдэг юм.манай хүүтэй ойр дотно чи мэднэ дээ. Тэр хоёр их хөөрхөөн хониныхоо дунд хэзээний том хүмүүс шиг сууж байдаг юм. Энэ муу Дамдин хөгшинд л бөөн нэмэр байгаа даа .. – Тийм үү? хүүгээ санаад байна аа. чи нэг яриулаач бас аавтайч ярих хэрэг байна. – За найз нь хэл хүргье дээ. утасны сүлжээ их муу найз нь нөгөө “Бор толгой” дээрээ гарч ирээд ээжтэйгээ ярьчихаад буух гэж байлаа.ашгүй чи залгалаа энэ чиний дугаар юм уу? – Тийм ээ? ….. – Өө цэнэг …. ..

Цэцэгээ Янжаагаас хүүгийнхээ тухай сонсоод сэтгэл нь бага боловч амран ямарч байсан Янжаа минь хэл холбож өгнө дөө хэмээн бодно. Ажил тарахын алдад салбарын захирал Бундмаа гэх шар махлаг бүсгүй орлогоо авахаар ирэв. Цэцэгээ чөлөө гуйвал өгөхгүй шинжтэй дөнгөж ороод удаагүй байж чөлөө нэхээд байдаг чам шиг хүн байх уу? гээд халгаасангүй. Цэцэгээ арай хийн зөвшөөрүүлж 7 хоногийн чөлөө авсанч шөнийн ээлжинд улирч ажиллах болзолтой болов. за тэр болзол ч яахав. Хүүгээ л аваад ирж байвал хамаа алга хэмээн дотроо бодно. Үд хэвийх үед Янжаа залгав. Цэцэгээ утсаа авбал – Ээж байна уу? та хэд сайн уу? Баянмөнх байна аа. – Сайн сайн миний хүү сайн уу? – Сайн ээж.. өчигдөр Баярмаа эгч ирээд явсан намайг энд сургуульд оруулна гэсэн надад зөндөө гоё юм авчирч өгсөн … – Алив өвөөтэй нь ярьяа байна уу? – За ээж Цэцэгээ энэхэн зуур үнэхээр Баярмааг түүнээс хүүхдүүдийг нь салгах санаатай бүр хэрэгжүүлж буйг ойлгов. – Байна уу? миний охин бие сайн биздээ. Охид минь сайн биз ..- Сайн сайн тэр яах вэ? аав минь юу л болоод байна даа. Баярмаа бас юу яриад явна. Та надад амласан биздээ. – Дуулдахгүй байна аа хүүхээ айн байна уу? байна уу? Утас тасрав. Цэцэгээ дахин залгавал холбогдсонгүй. Орой болж ажил таран гэртээ очоод утсаа байн, байн ширтсээр Баярцэцэг ээжийгээ ажиглан ямар нэгэн юм болсон юм уу? таны царай яагаа вэ? утсаа байн байн хараад л … – Ээж нь дүүтэй нь өнөөдөр яриад аа. – Тийм үү? юу гэж байна. сайн байна гэнэ үү? хэзээ ирнэ гэж байна эсвэл бид явах юм уу? – Сайн сайн ээж нь явна аа. Миний охин Дэлгэрбаяр ахындаа дүүтэйгээ үлдсэн нь дээр байх аа. Утас нь дугарав . Цэцэгээ Янжаагийн дугаарыг хараад баярлан утсаа аван – Байна уу? яагаад тасарчихав. – Сүлжээ унаад аа . Дамдин ах үхэр малаа ойртуулна гээд явчихсан. Баянмөнх л чиний дууг сонсоод хөөрхий уйлж байна лээ. Санахаас яахав дээ нялх юм. Чи ер нь ирвэл яасан юм. Баярмаа чамайг муулж ,муулж явсан нэг хар юмтай болсон ч гэнэ үү? гэртээ ордоггүй арайл банзалдаад хүүхдүүдээ хаяад явдаг гээгүй байгаа даа. – Өөр юу гэж байна.. – Найз нь уурлаад гаргачихсаан Баянааг авхад туслаач гэх шиг хачин юм ярьчихсан явна лээ. Хүн яаж ингэж өөрчлөгдөж чадаж байна аа айн. – За за найз нь ойлголоо . удахгүй очноо үгүй ээ маргааш гарлаа. – Тэгээ найз дээрээ хүрээд ир охидуудтайгаа ирнэ биз дээ. Жаргалмаа эгч арай дэндүү болчихсон байна лээ. Манай хүнийг хүмүүсийн хажууд элдвээр хэлсэн байгаам даа . талийгч бид хэд ямар сайн найзууд байлаа даа гомдмоор – За удахгүй уулзаяа очоод ярилцаяа .баяртай .. Баярцэцэг хажууд байх тул лавлаж ярихыг ч хүссэнгүй. Цэцэгээ Баярмааг тийм зүйл яриад явна гэж төсөөлөөгүй учир үнэхээр их гомдсондоо хэдэн дусал унаган хэвтэнэ. Өглөө болж явах бэлтгэлээ базаав Баярцэцэг тас зөрсөөр байгаад хамтдаа явахаар болжээ. Дэлгэрбаяр хамт явахыг дахин ,дахин гуйсанч Цэцэгээ хадамууд дуудсан охидуудаа хармаар байна гэсээн ямар нэгэн зүйл байхгүй чи дандаа буруу бодож түргэддэг шүү яах гээд байгаан очоод хөгшин хүмүүсийн даралтыг хөдлөгчихнө гэх зэргээр уурласаар болиулжээ. Авто вокзалаас автобусандаа сууцгаан хөдлөв. Цэцэгээ замын турш нэг л зүйл бодно. Яаж ч байсан хүүгээ үлдээж болохгүй. Хадам ээжтэй яаж учраа ольё доо байз дахиад л загнах байх даа хань минь байхад бид хэзээ ам муруйж байлаа даа. Уул нь сайн хүн юмсан . түүний дотор уур гомдол байгаа хэдий ч өчүүхэн зүрхэнд нь хөөрхий хөгшинийг өрөвдөх , хайрлах зай завсар оршисоор буй нь гайхалтай. Орой бүрэнхий болжээ . автобус сумын төвд ирэв. Цэцэгээ охидоо дагуулан буухад Янжаа хэдий нь ирчихсэн сайн явж ирцгээсэн үү? алив миний хөөрхөн Баянжарлал нь хаана байна яасан том болоов дээ. – Замдаа чамайг асуугаад танайд очно гэсэн бөөн баяр явсан ш дээ. Бага ээж гээд байгаамаа хэ хэ ..- Тэгэлгүй яадаг юм. Миний мөөмнөөс идсэн хүн чинь би ч охиноо их санаж шүү – Хүүгээ яасан юм … Жаргалбуян уу? хот айлдаа үлдээчихсээн. Баянмөнхийг гэртээ аваад ирээрэй гээд Тулгаад бас хэлчихсэн … за за явцгаая .. Уаз 469 машины хаалга татвал Янжаагийн нөхөр Барсболд нилээн юм үнэртүүлчихсэн халамцуу бололтой . – За сайн байна уу? миний найз сайн явж ирэв үү? наад Янжаа чинь загнаад алах нь ээ .. чи нэг хэл дээ.

Адуугаа олчихсон хүн чинь жаахан юм хүртэхэд яахав дээ. – Сайн сайн чи дандаал адуугаа олдог биздээ. Ер нь адуу чинь хаашаа яваад чи олдог билээ дээ. миний найзын зөв ш дээ . хэ хэ – Мөн ярив аа.. нийлж загнана л даа чи … миний муу хөөрхий найз минь байсан бол би ганцаардахгүй л дээ… \уйлах аядав\ Янжаа уурлан за чи юу яриад байгаа юм. Дуугүй бай согтуу толгой минь хүүхдүүд битгий айлгачих .. – Уучлаарай миний хань яах гэж ингэж байдаг юм бэ дээ. Цэцэгээ найз нь гомдоод байх юм … \хэсэг чимээгүй суусан аа.\ Өө миний Баярцэцэг алив . ах нь үнсье. Баянаа минь бас яасан том болоо вэ? – За за алив хойшоо суу… дахиад нэмээд уучихсан байна шдээ энэ . унт унт одоо бас цагийн зайтай хол явна. Хүмүүс ядраагаад наад үнэр танараа … – За мэднэ шдээ хань нь .. тэхдээ үнэндээ миний оронд найз минь даанч дээ би үхчье гэхээр чадахгүй юм… \уйлна\ Барсболд ,Баясгалангийн багын найз төдийгүй үнэхээр ч ах дүүсээс илүү андууд юм. Тэрээр хоёр хүүтэй том нь Тулгаа,бага нь Баянжаргалтай чацуу Жаргалбуян юм. Цэцэгээ Баянааг төрөх үед өвчин ороож нилээн ядрангуй өөрөө эмчилгээ хийлгэж байсан тул Янжаагийн мөөмыг хөхөж хүн болсон учиртай юмсанж. Баянжаргал, Янжааг мөөм ээж гэхээс илүү бага ээж гэх нь элбэг. Харин тэр нэгэн шөнийн золгүй явдалд бүгд өөрсдийгөө буруутгадаг бөгөөд хамгийн их гэмшиж явдаг нь Барсаа билээ. Тэрээр яагаад ингээд байдгийг хэнч мэдэдгүй билээ. Хард Билгүүн Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *