Нүүр Uncategorized “ЗҮРХ СЭТГЭЛ” 6-р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 6-р хэсэг

9 секунд уншина
0
4
384

“Зүрх сэтгэл”6 – р хэсэг Өдөр хоног өнгөрсөөр 9 сарын 1 хичээлийн шинэ жил хэдийн хаяанд иржээ. Цэцэгдэлгэрийн амьдрал хэвийн үргэлжилсээр харин хувийн орон зайд нь нэвтрэх гэсэн залуус сэтгэлээ илчилэх нь үе үе харагдана. Энхриймаа яагаад ч юм Бүрнээ гэх залуутай үерхээд эхэлжээ энэ нь Цэцэгдэлгэрт итгэмээргүй санагдавч Төрөөг нээрээ ч удаан хүлээсэн дээ гэж бодох ч Бүрнээ түүнд нэг л хүйтэн ер нь л таалагдадгүй юмсанж. Ажлын нэгэн өдөр эхэлж Цэцэгдэлгэр кассан дээр суудаг болжээ. Энхриймаа: – За сайхан амарсан уу? охидууд нь сайн биз дээ. би чамд нэг юм хэлнэ ээ . орой \инээв\- Сайн сайн бүгд хэвийн хойд айлын эмгэн …. Хорлоо эгч чамайг асуугаад байсан..юу хэлэх гэж байгаан их л аз жаргалтай байх шиг ..- За тэр эмгэн яах вэ? нөгөө хүү нь хэн билээ дээ .. – Бумцэнд үү? – Аан тийм ээ? Тэрэнд миний дугаарыг чи өгсөн үү? ингэхэд – Үгүй би өгөөгүй . надаас асуусан бол өгөх л байлаа . сайн залуу шүү… – Надруу мессэж нтр бичээд ёооё инээд хүрмээр гэдэг нь …. – Энийг хэлэх гээд байсан юм уу? хэ хэ . яахав дээ миний бодлоор Бүрнээгээс хавь илүү хүү ….. – За тэр яах вэ? ингэхэд чи өөрөө сонирхоод байгаан биш үү? – За юу гэж дээ Энхрий минь би чинь 3 хүүхэдтэй ээж хүн …. тэгэлээч надад одоо тийм орон зай үлдээгүй …- Тийм л дээ уучлаарай … орой ярилцана аа.Цэцэгдэлгэр,Энхриймаад ямар нэгэн сайхан зүйл тохиолдсонг гадарлаж байв. Яагаад гэвэл тэрээр ингэж инээмсэглэн аз жаргалтай өглөө ажилдаа ирдэг өдөр цөөн юмсанж. Түүний аав гэх архи үнэртүүлсэн том биетэй нөхөр нэгэн өдөр ажил дээр нь ирж Энхриймааг дарамталж загнасаар хэдэн төгрөг аваад шар шүдээ яралзуулан гарч явсанаас хойш Цэцэгдэлгэр ийм эцэг хүн байх гэж дээ хэмээн Энхриймааг өрөвдөхийн эрхээр өрөвдөн түүний сайхан инээмсэглэлийн ард ямар их дарамт байдгийг бодохоор төсөөлхөд ч хүнд санагдана. Харин өнөөдөр тэрээр үнэн сэтгэлээсээ аз жаргалтай харагдах нь найзын хувиар сэтгэлээсээ баярлана. Нэгэн өдрийн ажил дуусч ээлж солигдов.Энхриймаа,Цэцэгдэлгэрийг дагуулан нэгэн тохилог газар орон суугаад – За эхлэх үү? найз нь бүр инээд ч хүрээд байх шиг нэг тийм …- За хэлээ юу болсон юм.. – Чи таалдаа …- Ээжийн чинь эмчилгээ хийлгэх газар бүтсэн юм уу? – Үгүй ээ болоогүй байгаашдээ. Хариу нь ирээгүй л байна … өөр өө- Аав чинь архины эмчилгээнд явчихсан юм уу? – Чи одоо яагаад байгаа юм бэ? тэр явлаа юу? яг харагдаач дүү нь явуулах гээд дийлэхгүй байхад миний үгэнд орлоо юу? муу новшийн гэрт нь очоогүй удаж байна. тэр өдрөөс хойш… ажил дээр ирдэг- Тэгээд хаана байсан гэж би таахгүй юм байна аа угаасаа .. – За за би жирэмсэн болсон ээж болно гээд бод доо. Гоё байгаа биз . Бүрнээтэй хамт амьдарч байгаа. \инээмсэглэв\- Юу жирэмсээн тэхдээ та хоёр жил үгүй ээ хэдэн сар ч болоогүй байгаа биз дээ. миний мэдэхээр сар гаран уу? – Яг зөв сар гарантай өмнө уулзаж л байсан шдээ найз нь… – Чи тэхдээ дургүй гээд байсан биз дээ. ингэж болно гэж үү?- Мэдэхгүй ээ дуртай л болчихлоо. Аан гээч тэр надад хайртай яаж ардаас гүйдэг байлаа даа чи мэднэ шдээ. ер нь эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй л суух нь зөв байх тийм биз….дээ- Чи өөрөө харин хайртай гэж үү? Төрөөд хайртай биз дээ. ..- Байсан шүү дээ одоо тийм биш болчихлоо . Ингэхэд надад баяр хүргэхгүй юм уу? чамд л ганцхан хэлж байна шүү. – Баяр хүргэе.. чи л өөрөө аз жаргалтай байвал болох нь тэр Бүрнээтэй чинь нэг уулзах юмсан даа хүүхдээ… овоо залуу юмаа . миний сайхан бүсгүйг бөмбөг залгиулдаг… – Тэгнээ дараа уулзуулна аа. Нэг мэдхэд л болоод өнгөрчихлөө. Энхриймаагийн утас дугарав. Утсаа аван: за одоо очлоо ойрхон байна аа. За юу яриад байгаан Цэцэгээтэй л сууж байна. одоохоон ок.- За найз нь явлаа. Өө нээрээ тийшдээ энэ манай хамаатны эгчийн хийдэг кекс Баярцэцэгт аваачиж өгөөрэй. Дуртай цагтаа ирж болно гэсэн шүү. Би гуйчихсан юм аа. – Баярлалаа охин минь баярлана даа . дараа манайд ирээрэй . – За тэгнэ ээ мэдээж. Бас нэг юм хэлэхээ таг мартаж би хотын төв рүү салбарт ажиллахаар болсон тэхдээ ирж тооцоо нийлж байх болохоор уулзалдана шүү дээ. харин байнга л уулзаж чадахгүй нь дээ. санах байх даа чамайгаа – Тийм үү? би яагаад мэдээгүй юм бол тушаал дэвшисэн юм уу? – За дараа ярияа . явлаа … тэврье.. миний хоёр дүүг үнсээрэй …бакаЦэцэгдэлгэр энэ гэнэтийн яриан дундаас Энхриймаа жирэмсэн төдийгүй өөр салбар руу шилжиж байгааг мэдсэнч утасны цаанаас хаачив гэж хашгирах эрэгтэй хүний дуу нэг л таалагдахгүй байлаа. Түүнд үнэхээр санаа зовдог найз нь учраас инээмсэглэлийнх нь ард өөр зүйл битгий байгаасай гэж хүснэ. Энхриймаа хэзээч эрүүл үедээ сэтгэлээ уудалдаггүйг Цэцэгээ маш сайн мэдэх билээ. Орой бүрэнхий болж Цэцэгээ автобусы буудал дөхөв. Хажууд нь жижиг тэрэг ирж зогсон цонхоор Төрөө инээмсэглэн алив суучих би хүргээд өгье. – Үгүй ээ баярлалаа би өрөө явчихана аа. – Чамтай ярих юм байна аа. Суучих л даа … – За за баярлалаа. .. юу ярих гэсэн юм. Төрөө , Цэцэгээг суулган юу ч дугарал гүй явсаар гэрийнх нь үүдэнд ирээд. Хоёр пиво гарган задлаад… – Битгий юм бодоорой. Май энийг уучих хоёулаа л адилхан зовлон нэгтэй хүмүүс … – Уучлаарай би уудаггүй чамд баярлалаа хүргэж өгсөнд …- Байж байл даа .. Энхриймаагийн тухай би сонсоон … Бүнээтэй .. тэр нь ч дээр биз дээ. харин Бүрнээ биш бол болох байсан юм… – Тэр чинь юу гэсэн үг вэ ? чамд ямар хамаатай юм . Одоо өнгөрсөн тэр хоёр удахгүй хүүхэдтэй болно. Оройтож дээ Төрөө минь за за би орлоо… – Хэдэн жилийн өмнө би сайхан гэр бүлтэй байсаан. Эхнэр минь үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм.Даанч эхнэр минь хүүхдээ төрүүлж чадалгүй өнгөрсөн юм . хүүхэд минь ч амьд үлдэж чадаагүй юм.Эхэндээ зогсоо чөлөөгүй архи ууж бараг орсон шүү. Би чамайг сонссоон үнэхээр хэцүү юм даа . хэн ч орлож чадахгүй нөхөж чадашгүй орон зай гэж ….. уучлаарай… \гэсээр гаран тамхи татав\Цэцэгдэлгэр , Төрөөг өрөвдөвч хол одсон нөхөр өө санан бодлогоширонгоо. – Уучлаарай би одоо орьё доо . муухай зан гаргасанд …- Зүгээр дээ. Харин намайг уучлаарай. Чамаас нуугаад яахав гэж бодсон юм. Чи залууст нүүр өгдөггүйтэй адил би ч тийм ээ… Энхриймаа үнэхээр хэнд ч гологдохгүй сайн бүсгүй… – Бас чамд сайн биш ээ хайртай … – Тийм ээ Надад талтай л байх тэхдээ одоо надад тийм сэтгэл үнэхээр …. – Ойлгож байна аа…. би ч гэсэн – Тийм ээ? Гол нь тэр Бүрнээ гээд залуу ёстой новш тэр биш байсан бол би баярлана . надад хамаагүй ч гэсэн Энхриймааг арай ч … тэр … – Төрөө минь чамд хамаатай байсан байж ,чи мэдээгүй байсан байж ч магадгүй . Чи Энхриймааг аль хэдийн алдчихлаа нүдэн дээр нь байсаар байхад шүү. – Мэдэхгүй ээ . тэхдээ би хүсэхгүй байна. өөр хүн хайрламааргүй …. баяртай .. би явлаа … Цэцэгээ мөн баяртай гэж хэлээд хашааны хаалгаар орон. Гэрийн үүдэнд хааяа суудаг сандал дээр суун Төрөөг ойлгохыг хичээв ч ойлгосонгүй. Нэг тал зүрх нь бурхан болооч эхнэр нь харин нэг тал нь Энхриймаа гэж үү? яаж тэгж болно гэж үү? хайрт минь би арай …. за үгүй байлгүй дээ. юу бодох нь энэ вэ? гэсэн бодол аргамжаад гэртээ оров. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *