Home Өгүүллэг “ЗҮРХ СЭТГЭЛ” 4- р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 4- р хэсэг

0 second read
0
0
566

Цэцэгээ хадам аавыгаа өрөвдөхийн эрхэнд нэгэн өдөр хүүхдүүдээ дагуулан Баярмаагийнд ирэв. Баярмаа ч дугарсангүй хаалгаа онгойлгож өгөөд цааш эргэв. Дамдин хөгшин баярлан хүүхдүүдээ үнсээд , өвөө нь маргааш буцлаа . Хэдэн мал хуй ч хэцүүдлээ хүүхдүүдээ ингээд ирсэнд баярлалаа. Оройдоо очьёо гэж бодож суулаа. Дамдин хөгшин цай аягалан хүүхдүүдээ бариад : та хэд минь сайн сууж байгаарай өвөө нь намар хичээл орохоор нь ирнэ ээ. Муу хүүхдүүддээ жаахан юм бэлдье. Их санах юм даа гээд санаа алдана.
Цэцэгээ хөгшин рүү харан та Баянмөнхийг аваад яв даа. Намар ирэхдээ аваад ирнэ биз.Миний хүү ч таньд дасгалан алзахгүй биз.Би ч арай түргэдээд дэмий зүйл ярьж уучлаарай. Танд хэцүү байгааг би ойлгож байна . Тэглээч эгчийхээ үгэнд орохгүй буруу хүүхдүүдтэй нийлээд байх шиг байгаан би ажилтай болохоор голдуу гэртээ байхгүй байгаа гэв.Охин минь үнэн үү? ээ гялай гэж надад ямар том хань билээ дээ. уучлалт гуйх юу байхав дээ. энэ муу өөдгүй охин л………. Баярмаа яриа таслан би яасан гэж үнэнг л хэлсэн биз дээ.Угаасаа бид нэг нэгээр нь хүүхдүүдээ авна. Баянмөнх өвөө , эмээ дээрээ очих нь зүйн хэрэг харин би Баянжаргалыг өргөж авна. Тэглээч чи гоёж гоодоод өнгөлөг л явна. Нэг хар юмтай болно биз бараг болчихоо биз. Тэгээд тэр нь хэдэн дүүгий минь нүд үзүүрлээд ийм амьдрал туулуулмааргүй байна . Чи чинь эрүүл үү? миний дүү яаж тэгж хэлж чадаж байна аа. Надад энэ хэдэн хүүхдээс минь өөр бодох юм алга арайч дээ. чи намайг ингэж арчаагүй бодож явдаг гэж үү? . ингэж ярих юм бол би хэнийг ч танайхны босгоор алхуулахгүй гэж мэдээрэй . Чи намайг бид хоёрыг анх нэг гэрт орохоос эхлээд хамгийн сайн мэдэх хүн дээ.Ямар их аз жаргалтай амьдарч байлаа бид……. \Цэцэгээ хүчээр нулимсаа барьж ядна\ Баярмаа дахин ам нээсэнгүй. Дамдин хөгшин Баярмаад уурсан загнаад Цэцэгээг тэврэн тайвшир миний охин тайвшир …. Хамгийн өмөг түшиг болох болов уу? гэж бодсон хүн маань надад ингэж хандаж байгаад гомдож байна. гээд хаалга руу өндийв. Баярмаагийн нөхөр Гансүх цаанаас орж ирж таарч хүүе Цэцэгээ эгчээ та сайн байна уу? өө манайд чинь харин ховор хүмүүс ирсэн байна шүү? Алив миний дүү гээд Баянааг өргөн үнсээд Цэцэгээг алив цаашаа орцгооё. Би бүр та хэдтэй уулзах юмсан л гэж бодоод байсан юм. Цэцэгээ, Баясгалан хоёрт Гансүх хамгийн сайн төдийгүй тэрээр энэ орон байранд ороход хэн мөнгө төгрөг зээлүүлж тус болсонг ч сайн мэдэх ба өөрөөч өндөр боловсролтойн дээр Баярмаагаас хараат бус өөрийн байр суурьтай ухаалаг залуу юмсанж. Баясгалан нэгэн удаа : миний муу ааштай дүүг яаж тоосон юм гэмээр залуу даа. Хоёр дүү маань зээл хөөцөлдөөд л яваа сурагтай.Залуу хүмүүс яахав чадалтай болоод эргүүлээд төлчихөнө биз. Хоёулаа хадгалсан хэдээсээ нэмрэлчих үү? ханиа ,тэглээч хүүхдүүд сургууль соёл бараадхад энэ муу хоёр л тус нэмэр болно доо. Хоёулаа яах вэ? алсдаа болно биз. Аав, ээж хоёр ч энэ муу охины төлөө шаналаад хэцүү юм. Цэцэгдэлгэр 10 жилд байхаас нь Баярмааг мэднэ бас ч дасгалан тул Баясгаланг өөрөө мэд дээ хайраа гэж хэлж байжээ. Баясгаланч бичиг баримт үйлдэлгүй. Гансүхэд дутсан мөнгийг нь өгөөд хүүхдүүдийг минь ирэхэд харж хандахыг захисан юмсанж. Цэцэгээг орж ирвэл Баярмаа цаад өрөөрүүгээ Баярцэцэг,Баянмөнх хоёрыг дагуулаад орчихов.Дамдин хөгшин санаа нь зовсон янзаар Баянмөнхийг би авч явахаа больдог юм билүү дээ.Уул нь хониний захад бараатай нэмэр л юм даа. Хөгшин ээж нь ч бас баярлаг гэж бодсон юм.Цаанаа надаас илүү санаж байгаа даа хөөрхий…. Таньтай явуулалгүй яахав дээ аав минь таны санааг дахиад зовоочихлоо. Баярмаа бид хоёрын дундах зүйл танд ямар хамаа байхав дээ. Баярмаа харин яагаад ингээд байгааг нь л ойлгохгүй юм. За охин минь би ч эртхэн явах минь муу ачийгаа аваад хөдлөх минь Гансүх бид хоёрыг хүргэж өгнө гэсэн хүүхээ өнөөдөр явцгаая даа. Баярмаа муу золиг яахав ээ. Хөдөө ирэхээр нь эгчид нь нэг ховлоодохьёо чамайг…. миний үгийг ямар авах биш . эрх танхи өсгөсөн миний л буруу биз . гээд санаа алдан ачаа бараагаа янзалж эхлэв. Гансүх : за та хэд чинь ам муруйгаа юу даа. Нуулгүй хэлхэд эгч минь Баярмаа , Баянжаргалыг авна гээл үглэх болоод удаж байна аа. Би яаж ч ятгаад нэмэргүй .

Хааяа ч өрөвдөхийн бид хоёр бас ч үгүй хамт нэг гэрт ороод удаж байна. үрийн заяа бид хоёрт харам л байх юм. Гурван ч удаа эндчихсэн юм. Тэгээд сэтгэл санаагаар унаад нэг хэсэг хоолноос гараад намайг баахан сандрагасан шүү. Хааяа галзуу хүн шиг л бухимдаад уур уцаартай хүн болчихдог юм. Уул нь их уяхан хүн дээ та мэднэ дээ хэмээн инээмсэглэв. Тиймээ шал өөр хүн шиг л харьцаад би ч ингээд явьяа даа … Гансүх минь эгч нь хүүхдүүдээ салгахгүй ээ. Тэгэж чадахгүйг чи ч мэдэж байгаа. Гэсээр босов. Та түр байж байл даа. Би одоохон …. \гээд нөгөө өрөө рүү оров\ Баярцэцэг, Баянмөнх хоёр мөн өрөөнөөс зөрөн гарч ирэв. Цэцэгээ , Баянмөнхын цүнхтэй хувцасыг өөрт нь өгөөд миний хүү ээжийнхээ захисанг ойлгосон биз.Айлын гэрийн эзэн болсон эр хүн чинь уйлдаггүй юм . Би чамайг уйлж болохгүй гэж хэлсэн биз. Өвөө, эмээгийнхээ үгэнд сайн ороорой. Удахгүй буцаад ирнэ. Миний хүү гээд тэврэн хатуу чанга байхыг мөн нулимсаа хүнд үзүүлэхгүй байхыг шивнэв. Баянмөнх энд ирэхээсээ өмнө өвөөгийнх рүүгээ явах талаар хангалттай ярилцсан тул нулимсаа шувтран инээмсэглэн: Баянжаргалыг үнсэн , Баярцэцэг рүү харан дүүгээ сайн хараарай. Ээжийг ажлаасаа ирэхээр миний оронд нурууг нь барьж өгч байгаарай . яг аав шиг … Баярцэцэг : Хэнэггүй царай гарган чи олигтой барьж угаасаа чададгүй биздээ. Дандаа л чихнээс хонх уяж гадуур тэнээд харин хэдэн хоног санаа зовохгүй байх нь … За за Баярцэцэг гуай дүүгээ юу гэнэ вэ? хол явах гэж байхад нь …. эгч нь тоглож байгаан миний хүү…. Ийн ирсэн зочид гуравуул болон Дамдин хөгшин болон Баянмөнхөөр хаалга дөхүүлүүлэн гарч явав. Дамдин , Баянмөнхийг үнсэн миний хүү бүү санаа зов. Хичээл эхлэхээр хоёулаа эргээд ирнэ ээждээ . Намар 9 сарын 1 нд аавын чинь хурдан хээр азраганы адуунд явдаг сартай хээр даагыг чинь уяж хурдлуулна аа хоёулаа хөгшин залуу хоёр хиймороо сэргээх наадам олон байна шүү. Өвөө энэ жил ингэхэд хэнээр морио унуулсан бэ? Хүүхэд олдохгүй энэ жил өнжсөн өвөө нь морь уяагүй ээ. Миний хүү байхгүй байсан юм чинь өвөө нь ганцаараа яаж уяхав дээ. Ээ би очдог байж яаж байгаан дараа жил хоёулаа аавын хээр азрагыг заавал уяна шүү.

Тэгэлгүй яахав миний хүү …. Баянмөнх моринд хайртайн дээр аав нь ч дуртай байсан төдийгүй сумандаа хэд хэд түрүүлгэсэн хурдан хээр азрагаар нь андахгүй билээ. Цэцэгээ орцноос гаран автобусны буудал руу алхана. Ардаас нь Гансүх ,Цэцэгээ эгчээ гэсээр гүйн ирээд та чинь хоол унд идээд явахгүй . Яах вэ ? эгч нь яарч байна. гадуур гарах бас жаахан ажилтай … Баярмааг уучлаарай . Цаадахтай чинь би ярилцана аа. Та битгий юм бодоорой… хямраад л … Зүгээр дээ. арай шүүх гэж явахгүй байлгүй дээ. эгч нь тийм юм хүсэхгүй байгаа шүү… Яалаа гэж дээ арайч дээ. тэхдээ хадам ээж л их нөлөөлөөд байгаа санагдсан яав ч Баярмаагаас тийм санаа гарахгүй би хориноо эгчээ… өө нээрээ би та хоёрт их өртэй хүн энэ зах зухаас нь төлж л байя … ах минь ямар сайн хүн байлаа даа. .. Үгүй дээ хэрэггүй Баярмаа мэдчихвэл дахиад л хэрүүл болно биз. Хүүхдүүдээр минь оролдохгүй биднийг тайван байлгавал л болох нь тэр ……. Юу гэсэн үг вэ? эгч минь ингэж ёстой болохгүй. Баярмаа мэдэхгүй ээ. Тэглээч надад зээлсэн болохоос Баярмаа биш эгч минь ав гээд цүнхэнд нь хийгээд цаашаа гүйгээд явчихав. Цэцэгээ хэдий дуудавч эргэж ч харсангүй. Автобусанд суун цүнхээ уудлан дугтуйг нээвэл нилээн зузаан арван мянгатын дэвсгэрт харагдав. Баясгалан ямар холыг харсанг сая Цэцэгээ ухаарав. Баярмаад өгсөн бол буцааж авах нь эргэлзээтэй. Харин Гансүхийг ямар хүн бэ? гэдгийг мэдсэний дараа нүүдэл хийж хэдэн хүүхдүүд минь очход ямарч байсан нуруугаа харуулах хүн биш гэдгийг аль дээр харчихсан байж хэмээн бодов. Баярцэцэг : ээжээ Баянмөнх яг хэд хоноод ирэх юм бэ? тэр чигтээ үлдчих юм биш байгаадаа. Мэдэхгүй ээ чи чинь саяхан санаа амарлаа. Ашгүй ухааны юм яриад байсан биз дээ. Дүү чинь чамд гомдоод ирэхгүй ч байж магадгүй шүү. Би зүгээр л хэлсэн шдээ . ээжээ буцаад аваад ирье ээ. Гээд нүдэнд нь нулимс дүүрэв. Цэцэгээ инээмсэглэн Баярцэцэгийг үнсээд миний охин сайн бодож байж хэлж бай үүнээс хойш .Өвөөтэй нь дүү нь алзахгүй ээ . удахгүй ирчихэнэ гэв. Тэрээр Баярмаагийн үр зулбасанг огт мэдээгүй өөрт нь ч тийм нэг зүйл тохиолдож байсан тул эмэгтэй хүний хувиар түүнийг өрөвдөх сэтгэл нь дийлнэ. Мөн Гансүхийн цухуйлгасан хадам ээжийн нөлөө байгаа гэдгийг ч анзааран хатуудаа маш чанга хүн бол хадам ээж шүү хэмээн бодлогоширон явна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…