Нүүр Өгүүллэг “ЗҮРХ СЭТГЭЛ” 5- р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 5- р хэсэг

0 секунд уншина
0
0
514

Цэцэгдэлгэр явсаар банк орон Гансүхийн өгсөн мөнгийг хадгаламжиндаа хийчхэв.Ямарч байсан хашаа байшинтай л болчих юмсан гэсэн холын бодол тээн банкнаас гаран алхана. Баянжаргалыг тэврэн алхах зуур Баярцэцэг нэгэн том цонхны урд мэлрэн зогсоно. Цэцэгээ эргэн ирэн харвал “кофе шоп” гэсэн хаягтайн дээр төрөл бүрийн кекс өрөөстэй үнэхээр хорхой хүргэм харагдана. Цэцэгээ инээмсэглэн миний охин ормоор байна уу? амттай шүү та хэддээ ямар амттан идүүлж өсгөсөн биш дээ.Үгүй ээ. Зүгээр харчихлаа болсоон тэглээч аав : амттаныг идээд араанд наалдах биш гэж хэлдэг байсан биз дээ. хархад л боллоо. Зүгээр дээ. алив орцгооё. Ээжийнх нь хайрдаг хөөсөн боорцогноос хавь илүү байлгүй яахав. Тэглээч ээжийнх нь гар өвдчихлөө. Дүүгээ хараа аль хэдийн нүд нь ийшээ орцон байгааг …..
Ийн ээж охин гурав тухлан суугаад хамгийн амттайгаас нь захиалаад идэцгээв. Баярцэцэг , Баянаа хоёр амтархан идэхийг Цэцэгээ хараад ишш муу хүүхдүүдээ арайл хэтрүүлж чихэр амттанаас хол байлгаад байна даа гэсэн хоолой аргасан бодолд нүд нь мэлтэлзэв.Баярцэцэг сая нэг хорхойгоо дарж ханатал идээд Ээж энэ үлдсэнээ аваад явж болох болов уу? нээрээ амттайн байна аа. Яаж хийдэг юм бол би хийж сурмаар байна. Бололгүй яахав дээ. энэ уутанд хийчих харин хийх тал дээр нарийн юм байдаг байлгүй. Миний охин том болоод сураарай. Үгүй ээ би одоо сурмаар байна. Та надад хаана сурч болохыг асуугаад өгөөрэй. Үнэхээр сурмаар байна ээжээ… За ойлголоо доо . чи нээрээ зөрүүд хүүхэд шүү. амттай байсан уу?

Тиймээ амттай .. тэхдээ үнэтэй юм байна аа. .. өөрсдөө хийгээд иддэг бол гоё байхгүй юу? Миний охин барагийн амттанд ингэж хорхойсдоггүй дээ. ингье ээж нь сард нэг удаа та нарыгаа энд авчирч байя болж байна уу? Ямар гоёын тэгье… энэ гоё зүйлүүдийг хийдэг хүнтэй танилцаж болох болов уу? Дараа ирэхдээ асууя даа. За явцгааяа
Цэцэгээ гэрийн зүг алхах зуур Баярцэцэг нээрээ амттанд шунадаггүй хүүхэд дээр нь үнэхээр тийм их хүсэл эрмэлзлээр гуйсан бөгөөд ээжээсээ янз бүрийн зүйл гуйж байсан удаа тун ховор тул охиноо гомдоочихгүй юмсан Энхриймаагаас асуух санаа төрөв. Хоног өдөр өнгөрсөөр хүүхдүүдийн хичээл орох цаг дөхөж байв.Цэцэгдэлгэр анхны цалингаа авчээ. Тэрээр Энхриймааг гэртээ урив. Өнөөдөр хоёулаа манайд очьё.Манай хашааны айлын хоёр хөгшин бий. Их сайн хүмүүс байдаг юм. Хашааны түрээс ч авахгүй байлгаж байгаа хүмүүс хоёулаа жаахан юм аваад орцгооё. Чи хань болооч тэхүү? Би бас хүнтэй яриасаг биш чи мэднэ дээ. Тэгье ээ угаасаа би гэртээ харимааргүй байна. өнөөдөр цалин буусанг архичин аав минь мэдэж байгаа нүдээ ширгэтэл хаалга сахиж хонож үзэг дээ. Чи арай архиных нь мөнгийг өгдөг юм биш биз дээ. танай аав тэгж их уудаг хүн үү? Хэ хэ уудаг хүн биш архичин гэж байхад миний хэлэхийг ойлгохгүй байна уу? барилгачин , барималчин гэдэг шиг мэргэжил болоод явчиж байгаам даа хонгор минь ……… За чи тоглоод л аавыгаа яаж тэгж хэлж болох вэ дээ. Засс манай аав согтохоороо намайг юу гэж хэлдэг гээч …. гичий ,нохой бол зөөлхөн нь гээд л бодчих … за за тэр яахав … Цэцэгдэлгэрын аав хааяа нэг балгачихдаг ч бараг уусан нь мэдэгдэхгүй унтаад өгчихдөг.Хадам аав Дамдин ч мөн адил дуулдаг л болохоос бусдаар архи ууж янз бүр болохыг нь харж байсан удаагүй тул Энхриймаагийн аавынхаа тухай хэлсэн нь итгэхэд бэрх сонсогдоно. Хоёул баахан юм цуглуулаад тор тор дүүрэн юм барьсаар ажлынхаа хажуу талын дэлгүүрээс гарцгаав. Яг урд талд нь засварчин залуу Төрөө машинтай зогсож байв. Энхриймаа өө ашгүй Төрөө гэсээр очин : За яасан эрт ажлаасаа бууж байхын чи бид хоёрыг дөхүүлээд өгчихгүй биз. Ажил тараагүй ээ . энэ машиныг шалгах гээд л гадуур явж үзэх гэж байлаа.

Өө за за Цэцэгээ алив суучих тэгвэл бид хоёрыг хүргэж өгч дээ. ойрхоон Төрөө юу ч дугарсангүй толгой дохин тэр хоёрыг суулгаад Цэцэгээгийн гэрийн зүг хөдлөв. Замдаа Энхриймаа л болсон хойно ам хуурай явсангүй. Төрөө ч өөрөө үг хэл цөөн хүн болохоор түүний ярианд залхдаг болохыг Цэцэгээ анзаараад авав. Хоёр найзыг зорьсон газар нь хүргэж өгөөд Төрөө мөн адил юм дугарсангүй буцаад яваад өгөв. Энхриймаа : Хараа биз үл тоож байгааг нь өөрийгөө юу гэж боддог бол …. За чи хэтрүүлээд л угаасаа л ийм хүн юм байна шдээ. чи сайн юм бол наад амаа … Миний ам яасан юм. Одоо ч болих уу даа. Удаан л харлаа… Яасан Бүрнээтэйгээ суух нь уу? Тэгсэнч яадгийн …. ингэхэд чи Бүрнээг яаж мэддэгийн ….. Дээр л чи яриа биз дээ….. согтуу ..хэхэ Аан тийм байна… нэг залуу бий .. хайртай, дуртай, сууя, мууя гээл за за тэр яахав . Би угаасаа урдуур хойгуур уйлчих гээд шаргавнаад байдаг залууст дургүй ээ. Март март …….. Тортой юмаа барьсаар гэрт оров. Баярцэцэг , Баянжаргал хоёр ээжийгээ тэврэн үнсээд өнөөл дадсанаараа халуун хоол аягалж өгнө. Энхриймаа инээмсэглэн Манай Баярцэцэг аягүй ажилтай охин шүү сүрхий гэж яана аа. Энэ хоолны амтыгээ миний хажууд бол хавь илүү яаж ийм гоё гуляш хийдэг байна аа. Амархан шдээ аниа махаа эрт гаргаад бэлдчихдэг байхгүй юу ? бас соус хутгаж бэлтгэнэ амархаан …… Цэцэгээ мишээн би ч энэ гэрт хоол хийгээгүй хэр удсанаа санахгүй болчихсон шүү. Алив миний охин тэр торон дотор чиний дуртай амттан байгаа ээж нь цалингаа авсан дүүдэйгээ хувааж идээрэй… Баярцэцэг баярласаар торноос өөрийн дуртай амттан буюу кекс гаргаж ирэн Баянжаргалтай тэнцүү хуваан амтархан идэнгээ: Ээжээ тэхдээ энэ нэг л бишээ. Тэр гэзар идсэнээс өөр л амттай байна даа. Тэндхийх яагаад өөр юм бол …. Мэдэхгүй дээ ээж нь дэлгүүрээс л авсан
Энхриймаа хэрэгт дурлан Юу вэ? кекс үү? Тиймээ бид нар нэг кофе шоп тааралдаад орсон юм. Баярцэцэг л амтанд нь орчихоод хийж сурмаар байна гээд л надаас шалаад байгаан би хаана зааж сургадагийг нь мэдэх биш…. тэглээч энэ жаахан амьтан сурах нас нь ч болоогүй байна. Ямар хөөрхийн сурах аа. Тиймээ би сурмаар байна. заавал …… Эгч нь туслаж болох юм байна шүү. Манай нэг ойрын хамаатан эгч нэг иймэрхүү юм хийдэг байх шүү . би лавлаж өгье за. .. Ашгүй дээ . би чамаас асуух гээд бүр мартчихаж….охин минь сонсов уу? Баярцэцэг сая нэг хүсэл эрмэлзлэл нь биелэх нь гэсэн итгэл төрж Энхриймааг найдварын харцаар харан баяр хөөрөөр дүүрэн байлаа.
Цэцэгдэлгэр , Энхриймаа хоёр нэг тортой чихэр ,жимс, сүү гэх зэрэг зүйлс аван хоёр хөгшинийд оров.Эмгэн ихэд мишээн :

За сайн байцгаана уу? хүүхдүүд минь дээшээ сууцгаа яасан үзэгдэж харагддадгүй хүүхэд вэ ? чи чинь . Эмгэн их л дотночилон хүлээн аван цай аягалан хийж өгөв . Цэцэгдэлгэр хэсэг чимээгүй суусан аа. Би ажилд орсоноос хойш танайхаар орж гарч чадсангүй голдуу орой тарах юм аа эгч минь Тэр тэгнэ дээ. аргагүй биз дээ ажил гэр гээд бид хоёр ч яахав байдгаараал байна. Өвгөн хэвтэрийн дэглэм барьж байгаа өндөр настай хүн хөлөө хугалж гэмтээчихээр өөрөө зовчихдог юм байна даа хүүхээ … өнөөдөр харин манай бага хүү ирээд бөөн баяр өвгөн хүртэл өндийгөөд өвчинөө мартаад сууж байна зайлуул… чи нээрээ манай хүүхдүүдийг хараагүй байх аа. Үгүй ээ . хараагүй Өө тийн Урнаа мэдэх юм байна. Урнаа манай дунд хүүтэй нэг анги байх шүү. Манайх чинь 3 хүүтэй ,ганц охинтой айл …. бага хүү маань хөдөө ажилладаг уурхай гэсэн байх шүү.Гэрийн бараа харахгүйл хүн байх юм байна шүү дээ. Өө тийм үү . Энэ охин чинь хэн билээ . Аан манай ажлын найз Энхриймаа гэдэг юм. Эмгэн их л нухацтай төв болон Энхриймааг харав. Цэцэгдэлгэр ч эмгэнийг ажаад авав. Удалгүй хаалга дугаран бор царайтай өндөр залуу 40 бетонтой ус мөрөлөн орж ирээд гал зуухны өрөөнд оруулав. Удалгүй гал тогооны өрөөнөөс гарч ирэн: За сайн байцгаана уу? манайд зочид иржээ. Өө нээрээ хүү минь танилц энэ манай урд айлын хүүхэн нэр нь ……….хоёулаа хүртэл танилцаагүй юм байна шүү дээ ….. Тиймээ танилцаагүй юм байна. намайг Цэцэгдэлгэр гэдэг … Намайг Хоролсүрэн гэдэг юм . Ахыг чинь Цэндхүү гэдэг юм. Намайг Хорлоо эгчээ л гэж бай . энэ миний хүү Бумцэнд ……. Бумцэнд ээжрүүгээ харан : Би дүүгийнд очлоо.Өнөөдөр намайг ирээрэй гээд уриад байсан оройтвол тэндээ хоночихно оо. Аавд битгий 100 гр татуулаад байгаарай . Өвчин өө дарах гэж л хааяа …. ямар хэтрүүлэх биш дээ.. Таны өвчин дарах арга ч дээ… хүний дэргэд хэлэхээс санаа зовмоор юм ..за баяртай ….. гээд гараад явав.
Эмгэн инээвхийлэн хоёрын хоёр залуухан бүсгүй байхад үгийн зөрөөгүй гараад явчихдаг манай энэ хүн шиг эр байх уу? эхнэр ав гээд ер үгэнд орохгүй … ийм нэг хүүтэй. .. Залуу хүнд үерхэж нөхөрлөдөг эмэгтэй бий биз та юунд нь санаа зовох вэ дээ . хэ хэ хэ Тийм бол сайн л байна. ингэхэд танай охин Баярцэцэг үгүй мөн мундаг охин юм аа. Бид хоёрт тус дэмтэй гэж яана аа. Өдөр хааяа орж ирээд л эмээ юу хийх үү? гээд л энэгүүр эргэлдчихэнэ шүү дээ. Тийм үү? манай охин уул нь их бүрэг талдаа танихгүй хүнтэй барагийн юм дугарахгүй хүүхэд байгаан сонин юм аа.

Үгүй ээ тийм биш ёстой хөөрхөн охин аяга, таваг угаана надад хоол хийхэд туслана . хааяа нуруун дээр хүртэл дарж байдаг юм. Энэ өвгөнтэй их яриа нийлнэ ээ. Нээрээ өвгөнтэй уулзаад яв . \жижиг өрөө рүү заав. Цэцэгээ өвгөний өрөөнд оров. Өвгөн ханиалгангаа Цэцэгээ рүү харан : Сайн байна уу? Баярцэцэгийн маань ээж үү ? Тийм ээ . таны бие сайн уу? Яахав дээ хө янзандаа хүүхээ. Хөдөлгөөнөө хориулчихаад л хэвтэж байна ах нь. Баярцэцэг маань хурууны үзүүрт хааяа зарагдах юм. Насандаа баймгүй сүрхий охин шүү. Ашгүй дээ. би гэртээ хоёр хүүхдээ үлдээгээд явдаг болохоор санаа зовоод байдаг юм. Танайд орж ирдэг гэж сонсоод баяртай байна аа. Манай охин чинь уул нь бүрэг л хүүхэд байгаан хэ хэ . Муу золигийн хүүхдүүд ач нарыг маань ер харуулахгүй юм. Ирлээ ч тогтохгүй золигнууд бий хэ хэ. Өнөө хүү хэзээ ирэх вэ? миний дүү хүү энэ ойрхон сургуульд захирал гэж сонсож байсан юм. Намар ах нь нэг ярина аа. Яасан сайн юм ах минь баярлалаа би намар яая даа гэж бодож байлаа.Хүү маань намар хичээл эхлэхээр ирнэ дээ.Одоо цагт танил талгүй хүний гар дээр юм тавихгүй бол болдоггүй юм шиг ээ. Мөнгө төгрөг нь яах вэ? та хэлнэ биз дүү нь яаж зүгээр байхав. Хөгшин хонины насгүй надаас юм харахгүй байлгүй харлаач алдас болно биз муу золиг, тэр яахав охин минь … харин нэг 100 татчихвал ….. Хүү чинь чамд битгий өг гэсээн чи эрүүл байхдаа архи бараг амсдаггүй байсан харин одоо жаахан хүртээд байгаа шүү хэмээн эмгэн загнах аядан өрөөнд орж ирэв. Цэцэгдэлгэр, Энхриймаа руу харан за орцгоох уу? даа . Эгч минь тогны мөнгө хэд гардаг вэ? хэлж байгаарай адилханл амьдралтай улс. За юухэв хүү минь хэрэггүй. Хааяа орж ирж байгаарай хүүхдүүдээ.
Энхриймаа байшингаас гаран хурдан ,хурдан алхан гэрт орж ирээд инээдээ барьж чадалгүй тас тас инээв. Цэцэгээ гайхан : Чи чинь яаж байна аа хүн цочоочих юм . Энэ эмгэн чинь харин хөгжилтэй хөгшин байх чинь чамайг жижиг өрөөнд орсоны дараа төрсөн жил өдөр асуугаад болохын байна ч гэх шиг ирж бай ч гэнэ үү? хэхэ үзэж хардаг юм уу ? хаашайн . бодвол хүүтэйгээ суулгах нь л дээ .. хөх инээд хүрчихлээ… За хөгшин хүн яахнав дээ хөөрхий чи таалагдсан юм байгаа биз. Угаасаа чамайг их хараад л байсан ……. Дахиж би энэ айлд чинь орохгүй шүү .. эвгүйн бэ? нээрээ дээр үед ингээд л суулгадаг байсан байх даа…ха ха Тийм биз одоо ч суулгадаг газар байдаг биз хэ хэ …. Амар ,амар хэ хэ …………. за за эртхэн унтая . Баярцэцэгийгээ өвөртөлнө өө Баярцэцэг аяга , тавагаа угааж дуусаад ор засав. Цэцэгдэлгэр охинруугаа харан миний охин хойд айлын өвөө эмээгийнхээрээ өдөр бүр ордог юм уу? Үгүй ээ хааяа л … эмээ дэлгүүр гарах ийш тийш явахдаа намайг дууддаг юм аа. Өвөөг харахаар өрөвдөөд байдаг юм босож чадахгүй. Та битгий орж бай гэвэл би дахиж орохгүй ээ. Үгүй дээ . харин тусалж бай . харин тэр хүүг нь мэдэх үү? нэг залуу …….. Аан Бумаа ах уу? өнөөдөр манайд ус авч өгсөн бас бид хоёрт чихэр авч өгсөн эмээ , өвөөдөө тус болдог сайн хүүхдүүд гээд л байна лээ. “Охин оо” гээд эгч бас ирдэг тэр эгч аймар ааштай дээр өвөөг загнаад байсан би ойлгоогүй ээ . Миний охин хамаагүй юм сонсож болдоггүй юм шүү. Гэртээ ороод ирж байгаарай . Ээж . Баянмөнх өвөө , эмээтэй гоё байгаа байх даа. Эмээ танд л аашилдаг болохоос надад хамгийн сайн … за за унтлаа . хайртай шүүЦэцэгдэлгэр гэрэлээ унтраан бодох зуураа нээрээ Баярцэцэг өвөө , эмээ дээрээ өссөн төдийгүй . тэднээс л ийм сүрхий хэрсүү ухаан , ажилч хийчээнгүй чанар гээд олон зүйл сурсаныг сая ухаарав. Үнэндээ хамгийн их эмээ , өвөөгөө санаж буй хүүхэд нь Баярцэцэг гэдгийг мэдэв . Тэрээр ээжид нь муу хандах эмээгээ дотороо үл мэдэг санавч өөр айлын эмээгээр тэр сэтгэлээ орлуулж буй нь энэ гэдгийг ойлгов. Цэцэгдэлгэр санаа алдан зүрхээ даран бодолд автана .

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *