
Хотод ирээд сар гаруйн хугацаа өнгөрчээ.Хотын амьдралд ч дасаж эхлэв. Баярцэцэг гэрийн ажлаа амжуулах бас дүү нараа харна. Цэцэгдэлгэр ч хүний гар хараад зүгээр суухыг хүссэнгүй гадуур ажил хайсаар , Дэлгэрбаяр хөдөө ажлаар явсан тул наадам болтол ирэхгүй гэж эгчдээ хэлжээ. Урнаа түүнийг үсчин болгох гэж үзсэнч Цэцэгдэлгэр өөрөө ч нэг их хүчилсэнгүй. Ийн ганц бие ээж дээр нь мэргэжил гэх зүйлгүй ч зарын сонин барьсаар магадлал өндөртэйг нь дугуйлан залгасаар . Түүнд бэр Оюун нь шинэ утас авч өгсөн бөгөөд гайгүй айлын боломжийн амьдралтай бас ч үгүй бага сага зовлон үзчихсэн хүн тул Цэцэгдэлгэрт маш их сайн ч тэрээр түүнээс тусламж авахдаа сэтгэл нь зовинно.

Олон газар очсон ч түүнийг мэргэжилгүй гэсэн шалтгаанаар гайгүй ажилд авах газар олдсонгүй .Эцэст нь нэгэн \нэр бүхийн\ сүлжээ зоогийн газрын үүдэнд ирэв. Дотогш орон өөрийгөө танилцуулаад ажил байгаа эсэхийг асуувал залуухан бүсгүй : Чи юу хийж чадах юм дээ тэгээд хэл л дээ.Би хоол унд хийж чадна. Ер нь ямар ч ажил байсан энд хийж чадах байх аа. За за тэгвэл 24\48 –аар ажиллаж чадах уу? гэр бүлтэй юу? 3 хүүхэдтэй.харин ээлжийн ажил биш бол л гэж бодсон юм. Хүүхдүүд маань жаахан би ээлжээр ажиллаж чадахгүй ээ? Уучлаарай … гээд хаалга дөхөв. Хүлээгээрэй . чи 3 хүүхэдтэй гэж үү? \нэг том харсанаа\ тэгвэл өдөр бүр өглөө ирээд орой яв болж байна уу? манайх бас ч үгүй ачаалалтай газар шүү. Баярлалаа бололгүй яахав. Гэр хаана вэ? Толгойтын буудал эцэст нь …. За за тэгэхээр эхний сар харна. Тэхдээ мэдээж цалинтай,жинхэлвэл хоёулаа цалингаа ярилцаяа болж байна уу? Болноо мэдээж зөвшөөрч байна. За тэгвэл маргааш өглөө 9 цагаас хоцрохгүй яваад ир дээ . хэн билээ нэр чинь ……. За ойлголоо .. Цэцэгдэлгэр …. Тэрээр хаалгаар гаран ажилд орсон оо хүүхдүүддээ хэлэхсэн гэж яаран баяртай явлаа. Автобусанд суун тэр эзэн бүсгүй надаас жаахан л охин байсан даа. Ямар захирангуй ярьдаг охин бэ дээ? хотынхоны ааш аяг ч нэг иймэрхүү байдаг юм байхдаа за надад хамаатай бишдээ хийх ажлаал сайн хийгээд байвал хэдэн хүүхдүүд минь сургууль цэцэрлэг дөхлөө мөнгө хэрэгтэй шүү дээ. гэж өөртөө шивнэсээр гэртээ ирэв. Баярцэцэг халуун хоолтой угтан хэзээний том охин болсон шинжтэй . Аяга цай барин дүү унтчихлаа . Баянмөнх усанд явсан та минь амжилттай юу? болдог бол би ажил хийх юмсан нээрээ хүүхдүүдэд тохирсон ажил зах руу орвол байдаг гэсэн ээж.. гэхэд

Цэцэгдэлгэр охиноо тэврэн үнсээд чи минь тэр чигээрээ яг аав шүү . том болжээ миний охин хичээлдээ л чармайж онц дүн авах чинь чиний ажил шүү дээ маш том ажил байхгүй юу? бас дүү нараа харна . гэрийн ажил хийнэ энэнээс илүү том ажил гэж юу байхав. Ээж нь нээрээ ажилд орсон эндээс нэг их хол бишээ. Тийм үү ? би мэдээд байсан юм аа. Таныг олж чадна гэж …тэхдээ Амгалан ах мэдвэл бас Дэлгэр ах уурлах байх даа… \инээн\ харин тиймээ уурлах л байх тэглээ гээд зүгээр суугаад байж болохгүй биздээ. Миний охин дунд ангийн сурагч болсон шүү дээ. Хувцас хунар гээд л авах юм ихсэнэ. Ээж нь охиноо юу гэж бусдаас дор явуулах вэ ? Зүгээрээ миний түрүү жилийн хувцас шинээрээл байгаашдээ тэрийгээл өмсчихөнө.. Миний охин том болоод байхад хувцас нь дагаад л том болох уу? даа айн ..гээд тэврэв. Усан явсан хүү Баянмөнх ирэв. Түүний хамраас цус гарсан байх ба хувцас нь шороо болон халтар царай нь нилээн уйлсанг илтгэнэ. Цэцэгдэлгэр босон юу болсоныг асуун хэн тэгсэнийг хэлэхийг шаардана. Хэн ч тэгээгүй ээ . Харин би өөрөө уначихсан юм. Ингэж унадаг юм уу? хэн тэгсэн худаг дээр үү? алив явьяа … Үгүй ээ би явахгүй… уначихсан гээд байхад.. \гэсээр нүүрээ угаана. \ Баянмөнх нилээн зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг төдийгүй . Хүүхдүүд дээрэлхэж янз бүр болход муу өвөөдөө л ховлохоос ээждээ ер хэлдэггүй байсанж Цэцэгдэлгэр хэдий асуусанч загнасанч ер хэлсэнгүй… Дахиж ийм байдал гаргавал өөрөөр ярихаа ч тэрээр сануулаад өнгөрөөв. Маргааш өглөө эртлэн босоод ажилдаа явав. Баярцэцэг дүү нараа ундлаад Баянмөнхийн хөнжилийг сөхвөл хөл нуруугаар хөх толбо байх нь тэр тэрээр дуу алдан Баянмөнхийг сэрээн чамайг хэн ийм болгочихов оо. Яасын юу болсын би ээжид хэллээ шүү. Яаая л даа хөндчихийн та юун сүртэй юм бэ? юу ч болоогүй .. За яахав ээжийг дуудчихаяа л даа би …. За за та хэнд ч битгий хэлээрэй амла тэгүүл би хэлье… Ойлголоо харин худлаа хэлэхгүй шүү … Худгийн хажууд байдаг Бамбар хэдэн хүүхэдтэй нийлээд намайг шоглоод байхаар нь чулуу шидцэн чинь толгойг нь оночихсон юм. Тэгээд л тэр … Тэгээд чамайг ингэж зодоо юу? Би өөрөө зодуулсан юм аа. Хэрэв ээж очвол намайг хүүхдийн толгой хагалсан гээд мэдчихэнэ шдээ. тэглээч бид хоёр гэрийнхэндээ хэлэхгүй гээд гар барилцчихсан гэв. Хмм тэр чинь ээж ,аав нь гадаадад байдаг болохоор.Эмээ ,өвөө дээрээ байдаг байхаа нилээн танхай хүү харагдсан . Чамаас бүр хоёр ах биз дээ. за яахав энэ удаа ээжид хэлэхээ болилоо. Дараа дээрэлхэх юм бол Цэгмид ахдаа хэл ойлгов уу?. За за үглээ минь хэлсэндээ байгаарай… даа Алив наанаа тос түрх ээж харвал нэг их сайхан юм болохгүй л гэж мэдээрэй. Та нар ямар том хүмүүс үү тохирсон ч гэх шиг дараа би шууд ээжид хэлнэ ойлгов уу? Цэцэгдэлгэр гэрт юу? болж буйг үл мэднэ. Тэрээр шинэхэн орсон ажилдаас ирэв. Өнөө эзэн бүсгүй угтан за ажиллаад байна даа. Эхлээд энэ хоолны заалаа сайхан цэвэрлэчих дараа нь аяга таваг угаах цоргон дээр ажиллана даа.

Уул нь өөрөөр чинь зөөгч хийлгэх санаа байгаа ч урд нь ийм ажил хийж үзээгүй болохоор аяга , таваг унагаад хагалчихвал цалингаас чинь хасагддаг юм. Ямар ч байсан эхлээд аяга , таваг угаахаас эхлье. Тэхдээ өөрөө зөвшөөрвөл л шдээ. Зөвшөөрч байна аа. Тэгэлгүй яахав.анхнаасаа юу ч байсан хийнэ гээд орж байгаа хүн юу гэж дургүйцэх вэ? нэг юм асуучих уу? тэхдээ чи яг эзэн нь үү? энэ газрын…. Үгүй дээ энэ салбарын менежер чамтайл адилхан ажилтан захирлууд орой орлого оо авахдаа л ирдэг юм. Яваандаа танилцана аа угаасаа гэв. Цэцгээ ажилдаа орон заалаа цэвэрлээд угаалтуурын цоргон дээр зогсов. Энд бол бохир цэвэрлэх анхны дамжлага юм. Зогсоо чөлөөгүй аяга таваг угаасаар цаг хэд болж байгааг ч харах сөхөөгүй ажиллана. Өнөөх бүсгүй Цэцгээг дуудан өдрийн хоолоо ид хэмээгээд өөр нэг охин зогсоов. Цэцгээ хоолоо идэх зуур өнөө бүсгүй ирэн хажууд нь суугаад чи хаанаас ирсэн бэ? Би баруун аймгаас ирсээн . хотод ирээд сар л болж байна… Би ч гэсэн баруун аймгийнх чи ингэхэд хэдтэй вэ ? нууц биш бол Чи намайг чи л гээд байх юм би 34 тэй энэ жил … Айн чи юу? худлаа байлгүй дээ .. би 25 тай шдээ. Үнээн харин би чамайг тийм байх гэж бодсоон… Чамайг 3 хүүхэдтэй гэхэд итгээгүй юм аа. Одоо итгэж байна шүү. Чи ингэхэд 3 хүүхэд гаргасан царай бишээ. Үнэхээр залуухан үеийнхнээсээ шүү … намайг Энхцэцэг гэдэг ер нь найзууд Энхриймаа гэж дууддаг. Нээрээ манай эрэгтэй ажилчид чамайг бүр аймар харж байгааг анзаарсан уу? нөхөртэй юу? Тиймээ нөхөртэй. За юу гэж дээ. би ч ажлаа хийе дээ. орой эрт харихгүй бол хүүхдүүд хэцүүдэнэ. Нутгийн эгч бишээ анхнаасаа чи гэцэн юм чинь найзууд л байя . чи ямарч байсан 3 өдөр угааллаган дээр ажиллачиж дараа нь би нэг юм бодно оо. Баярлалаа чамд … Цэцэгдэлгэрын ажлын анхны өдөр дуусч тэрээр гэрийн зүг явав. Цэцэгдэлгэр үнэхээр ч наснаасаа залуу харагдах төдийгүй. Үнэхээр ч үзэсгэлэнтэй жирийн монгол бүсгүй билээ.