Нүүр Өгүүллэг “ЗҮРХ СЭТГЭЛ” 2- р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 2- р хэсэг

0 секунд уншина
0
0
689

Орой болж Уранчимэгийнх рүү 3 хүүхдээ дагуулан явсаар. Гэрт орволУранчимэг ширээ засан дунд нь торт тавьсан харагдана. Уранчимэг: за манай хэд ирчихэв үү? дээшээ сууцгаа гээд уриалганхан хэлээд цай аягалан барив. Цэцгээ инээмсэглэн хүүе энэ Цэгмид хэддүгээр анги билээ томоо эр болжээ.Баярцэцэгээс 2 ах шүү дээ миний хүү чинь гэрийн бүх ажлыг хийдэг шүү намайг хүргэхгүй ээ . харин энэ Цэрмаа маань Баянмөнхтэй чацуу даа. Нэг ангид оруулчих л санаатай байна. Харин тиймээ хэлээд юүхэв. Намар болохоор эртхэн л сургууль номыг нь хөөцөлддөг байх даа . Удалгүй Дэлгэрбаяр эхнэр Оюун охин Анугаа дагуулан орж ирэв. За манайхан хүлээсэн үү? жаахан ажил гараад гээд тор дүүрэн чихэр боов ширээн дээр тавиад за энэ чинь хэний төрсөн өдөр болж байгаан Урнаа эгч ээ

Харин л дээ хэнийх юм болдоо таалдаа өнөөдөр хэдэн билээ. 6 сарын 6 гэдэг чинь хүүш яадаг билээ. Эгчийнхээ төрсөн өдрийг мартчихдаг миний эгч чинь одоо бүтэн 33 нас хүрчихэж байгаан байна шдээ. Маргаашнаас 34 гээч Дэлгэр тоглож байгаанмаа наад чинь мартахгүй ээ. Цэцэгдэлгэр : харин торт байхаар гайхаад л байсан юм.Өөрийнхөө төрсөн өдрийг анзаараагүй цаг хугацаа өнгөрч дээ хэмээн цаанаа санаа алдав. \Баясгалан энэ өдрийг хэзээч мартаж үзээгүй бөгөөд түүнд гэнэтийн бэлэг бэлддэг байжээ\ Дэлгэрбаяр: за юу гэж мартхав дээ. Миний хайр нөгөө бэлэгээ Оюун цүнхнээсээ жижигхэн хайрцагтай зүйл гарган Цэцгээд барив. Цэцгээ: за яахнав дээ бүгдээрээ ингэж цуглах нь л надад том бэлэг шүү дээ гээд задлан үзвэл их л чамин хүзүүний зүүлт байв. Дэлгэр: Хотод ирсэн хүн байна .Гадуур дотуур явахдаа зүүж бай миний эгч Урнаа: Авдар дээрх жаазныхаа араас арай том хайрцагтай зүйл өгөв.Задлан үзвэл эрээн чамин даашинз байх ба доороос нь Цэцэгдэлгэр ер нь л өмс ч дадаагүй өндөр өсгийт харагдав. Урнаа минь , Дэлгэр минь та хэд минь яасан ч гоё зүйл бэлдээв дээ. Би одоо энийг өмсөөд хаачих ч билээ дээ. Хажуудаа дагуулаад алхах хань минь үгүй хойно гангалаад ч яах билээ. Бүгд таг дуугүй болон бие биенээ дэмий л харна. Энэ хэсэгхэн аниргүй бол Цэцгээгийн нулимсаа сэмхэн гаргах хором байлаа. Баярцэцэг : Миний ээж чинь ийм гоё бэлэг авлаашдээ.Дүү нартайгаа ээжтэйгээ Дэлгэр ахын хэлээд байдаг өнөө гоё хүүхдийн парк руу нь бүгдээрээ явна шдээ. Харин ч таньд ёстой гоё зохино оо бүр атаархчихлаа. Оюун : Инээмсэглэн ухаантай охин шүү гээд Баярцэцэгийг тэврэхэд мөрөн дээр нь бүлээхэн дусал унахыг ч мэдэн чанга тэврэв.

Түүнийг ээжийгээ тайтгаруулж буй тэр л бяцхан ухааныг бишрэх шиг. Хоол ч болж бүгд ширээ тойрон идэж ууцгаан хөгжилтэй зүйлс ярилцан сууцгаана. Хүүхдүүд гэрийн зүүн талд мөн тоглоцгооно. Эгэл бор монгол гэрт нэгэн оройг халуун дулаан гэр бүлээрээ өнгөрөөж байгаа нь Цэцэгдэлгэрт хотод амьдрах урам зориг өгч буй нь илхэн. nШөнө ч болж ирсэн зочид гэр гэрийн зүг хөдөлхөөр болов.Дэлгэрбаяр саяханаас нэг аксент маркийн машин авсан бөгөөд зочидыг суулган Цэцэгдэлгэрийн зүг хөдлөв. Хаалганы урд зогсоод за та нар минь орж унт даа. Маргааш дүү нь ирж цахилгааныг нь холбож өгнө өө.Цэцэгдэлгэр ээжийнхээ өвөр дээр унтах Ану охинг үнсээд за баяртай сайхан амраарай баярлалаа миний хоёр дүү дараа дахиж битгий ийм үнэтэй бэлэг аваарай гээд хүүхдүүдээ дагуулан хашааны хаалгаар оров. Дэлгэрбаяр машинаа асаан хөдлөх зуур хайраа чи ингэхэд үнэ бичсэн байсан цаасыг нь аваагүй юм уу? Үгүй нээрээ мартчихсан байна шүү. Авчихгүй дээ. Чиний хажууд намайг загнасангүй. Яагаад тэр вэ? харин ч өөрт нь яаг гоё зохиж байна лээ. Манай Цэцгээ эгч чинь ёстой хүүхэд гаргаагүй юм шиг л чи хараа биздээ….. Манай эгч нэг тийм юу гэмээр ч юм дээ. Ахыг өнгөрсөнөөс хойш л………. манай хүргэн ах ч хайрламаар хүн байсан даа . Үгүй тэр Баярцэцэгийн ухаантайг яана.Ээж нь нулимс нь цийлэгнээд ирхэд хэлж байгаа үгийг нь бүр өөрөө уйлах гээд болдоггүй. Хөөрхийг тэвэрхэд ганц хоёр дусал мөрөн дээр дусаачаад юу ч болоогүй царай гаргаад инээмсэглээд баярлалаа эгээ гэж үү? би ийм жаахан хэрсүү охин хараагүй ээ. Тиймээ би ч гадаа гарч бас жаахан тамхи татаж л тайвширлаа. Гээд санаа алдаад замдаа орон цааш явав. Цэцэгдэлгэр гэртээ орон лаа барин хүүхдүүдээ ор засч өгөөд бага охиноо унтуулчихаад үлдсэн хэдэн аяга , тавагаа янзлав. Баянмөнх хөнжилдөө шургаад л нам унтжээ.

Баярцэцэг : Ээж энийг өвөө танд өгөөрэй гэсэн юм. Танд өгвөл авахгүй гээд надад өгсөн юмаа. Нилээн чанга баадагнасан зүйл ширээн дээр тавин би унтлаа шүү ээжээ хайртай шүү гээд орондоо оров. Цэцэгдэлгэр ч юмаа янзалж дуусаад өнөөх баадантай зүйлийг хараад ачаа бараагаа янзалж байхдаа нээрээ энэ юу билээ гэж бодсон оо санав. Задалвал дээр нь захиа байх ба нөхрийнх нь дээл, бүс,малгай,аяга зэрэг эдэлж байсан зүйлс байв. Захиаг нээн уншвал :
Миний охин сайн явж хүрсэн үү? аав нь чамайг өөрийн охидуудаас илүү хайрладаг юм шүү дээ.Чи ч мэдэж байгаа. Ганц сайхан хүүтэй минь ханилж гурван сайхан ачийг минь төрүүлж өгсөн чамд минь ямар ч буруу байхгүй билээ.Өөрийгөө битгий буруутгаарай охин минь ээж нь наанаа хатууч цаанаа уул нь их сайн хүн дээ . Ойроос л ааш зан нь хувираад надад ч ойлгогдоход хэцүү болж. Газар буулгаагүй өсгөсөн ганц хүүгээ санахын туйлдаа л гансраад байгаа бололтой. Он цагийн уртад тайвширах бизээ. Ээж чинь танайхыг нүүнэ гэхэд хүүгийн минь бүх юмыг аваад иржээ. Охин минь л их гомдсон байхдаа аав нь хэдэн юмыг нь баадагнаад өглөө. Хот хүрээ орвол байх ёстой газараа байх ёстой үлдсэн юмыг нь аваад очно оо. Охин минь удахгүй уулзаяа. Хувцас хунар авч өмсөөрэй та нар минь. Яарч бичлээ … гэсэн байв. Захианы дугтуйд нилээн хэдэн төгрөг харагдав. Нээрээ ч Цэцэгдэлгэр , талийгаачийн гэх юу ч авч чадаагүй. Хадам Жаргалмаа нь чамд миний хүүгийн юу ч байх эрхгүй гэж хэлээд бүгдийг нь авсан тул замдаа их л гомдож явсан билээ. Аавынхаа захиаг уншаад уртаар санаа алдан бага охинхоо хажууд хэвтэн нааш эргэн хараад гартаа тэвэрсэн дээлээ үнэрлэхэд өөрийн эрхгүй нулимс нь сувд сувдаар сул асгалаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *