Нүүр Uncategorized “ЗҮРХ СЭТГЭЛ” 1- р хэсэг

“ЗҮРХ СЭТГЭЛ” 1- р хэсэг

2 секунд уншина
0
0
970

Нийслэл хотын зах бараадан хаяа дэрлэн буух айл элбэгшиж байлаа. Яг энэ үед Цэцэгдэлгэр гэх залуухан эмэгтэй амьдарлын эрхэнд хөдөө нутгаасаа гаран гурван хүүхдээ дагуулан их хотод оршин суухаар ирлээ. Түүний нөхөр зуурдаар нөгчөөд дариу 2 жил өнгөрсөн ч хадам ээжийн ааш зан хувирч хүүгээ өнгөрсөнд өнөөл Цэцэгээг буруутгана. Удаан бодсоны эцэст ийм шийдвэр гарган ирсэн нь энэ юм. Харин хүүхдүүдээ хэнд ч өгөхгүй гэдэг байр суурин дээр бат зогсох нь эх хүний л сэтгэл юмсанж. Цэцэгдэлгэр бол энэ жил 33 настай, анх 20 настай нөхөртэйгөө танилцсан юмсанж . Нөхөр Баясгалан нь маш хөдөлмөрч,архи дарс ч огт амсдаггүй под хийсэн хэдэн малтайн дээр байшин барилга барьж бас ч үгүй овоо мөнгө олчихдог байсанж. Баясгалан нас барсанаас хойш хэдэн төгрөг нь ч барагдаж,тэдний эмтэй хэдэн мал нь хулгайд алдах нь ч алдагдаж ,үхэж үрэгдэх нь ч үрэгджээ.Цэцгээ хадамынхаа хаяанд 2 жил амьдарсанч эхэндээ хадам ээж Жаргалмаа их л анхаардаг байсанч сүүлдээ түүнийг буруутгах шиг мал хуй нь алга болход хүртэл түүнийг авсан мэт хардана. Хадам аав Дамдин бараг юм дугардаггүй их дуу цөөтэй уурлаж бухимдах нь ч ховор тайван хүн билээ.

Дамдин л хүүгийнхээ хэдэн хүүхдэд юугаач харамлахгүйн дээр Цэцэгдэлгэрт ханданМиний охин одоо амьдарлаа бод залуу хүн яаж ганцаараа хорвоог бархав дээ. Хэдэн хүүхдээ аавдаа үлдээчих ирж очоод болно доо. Аав нь хэдэн ачаа хоолонд нь хүргэж байж үхнэ шүү. Дамдин ингэж хэлэх болгонд Цэцэгдэлгэр хар цагаан дуугүй байдаг байв. Дамдин хүү , хоёр охинтой голомт залгах ганц хүү нь өнгөрсөнд эхний нэг жил хачин их уй гашууд автан нэг л уруу царайлан явдаг байсан ч хүүгийнхээ хүүхдүүдийг хараад элэгээ дэвтээдэг байжээ. Тэднийг хот хөдөлхөд Дамдин л нүдэндээ нуур мэлтэлзүүлээд үлджээ. Цэцэгдэлгэр бас ч үгүй хүнд бэрхийг даван туулж арга баран хот бараадсан нь энэ буй . Жаргалмаа битгий яваач гэж хэдий гуйсанч Цэцэгдэлгэр тас зөржээ. Энэ нь сэтгэлдээ түүнд маш их гомдсоных ч байж болох юм. Ийн бор гэрээ хотын баруун захад толгойт хавьд босгоод авав.Цэцэгдэлгэр болбоос баруун аймгийнх бөгөөд аав ,ээж нь тариаланч эгэл жирийн л бор айл гурван охин , хоёр хүүтэй айл бөгөөд дундах охин нь Цэцэгдэлгэр билээ. Түүний том эгч нь Солонго нь хөдөөнөө амьдардаг малчин айл болон тусдаа гарчээ.Ах Амгалан нь Солонгос руу гэрээгээр ажиллах хүч гэх их шуурганаар гадагш гараад явчихсан ба Амгалан хоёр хүүхэдтэй эхнэр нь толгойтын ойролцоо үсчин хийдэг юмсанж. Цэцэгдэлгэр бэр эгчтэйгээ илэн далангүй бас ч насны зөрүү ойр тул үе гэж хэлхэд болно. Амгалангийнх одоогоор айлын хашаанд буй бөгөөд бэр эгч Уранчимэг нь өөрийн гэрээс холгүй өвгөн, эмгэн хоёрын хашаанд

Цэцэгдэлгэрийнхийг буулгажээ. Цэцэгдэлгэрийн дүү нар бүгд тусдаа гарсан ба бага дүү нь л хотод аж төрдөг юмсанж.Эмэгтэй дүү нь айлын хүн болоод зүүн аймаг руу явчихсан нь саяхан. Том охин Баярцэцэг нь 12 настай энэ жил 6 – р анги,хүү Баянмөнх 9 настай 3 -р анги ,бага охин Баянжаргал 5 настай ийм нэгэн гэр бүл хотод төвхнөөд авав. Бага дүү Дэлгэрбаяр нь эгчийгээ маш сайн харж ханддаг төдийгүй мөн бэр болох Урнаа ч түүнийг хайрлан өрөвдөх нь илхэн. Дэлгэрбаяр гэрийн бүслүүр чангалан орж ирээд за ингээд амьдраад байж дээ эгч минь одоо ч яахав дулаан байна.Өвөл жаахан хэцүү шүү .Дүү нь ус түлээг нь ойртуулж байя.Ах бусдыг нь даана биз. Урнаа: тэгэлгүй яахав.Амгалан мэдэж байгаа ямар ч байсан болцгооно биз. Энэ буулгасан айлын хөгшчүүл их давгүй улс манай нутгийн сайн хүмүүс байгаамаа.
Цэцэгдэлгэр : эгч нь ажил хийнэ ээ. Тэглээч хүүхдүүд минь том боллоо. Эртхэн хэдэн төгрөг олохгүй бол сургууль нэг мэдэх нь ээ төгсчих нь шүү дээ. Дээд сургуулийн сургалтын төлбөр гэж том зүйл байна . Эгч нь даанч аав ,ээжийнхээ үгнээс зөрөөд хөдөө хүний хүн болоод сургуулиа хүртэл хаяад явж билээ. Тэглээ гээд алдсан юм алга аа.Хэдэн сайхан үр минь байна. /санаа алдан\ ханиа л арай эрт алдчихлаа хэмээн бүдэг хэлхэд хоолой нь зангирах нь мэдрэгдэнэ. -Эгч минь ажил төрөл яах вэ? Бид олуулаа шүү дээ. Төлбөр мөнгө яаж ийгээл болчихно оо.Харин тэр авгайгаас юу ч битгий аваарай . /тэрээр хадам ээж Жаргалмаад тун ч дургүй юмсанж/ -За чи л дэмий юм ярив.Хүүгээ алдсан хөгшин шүү дээ.Надад ямар хандах нь хамаагүй ээ. Хэдэн хүүхэдүүд минь ч ойр дотно яах ч аргагүй . Надад их юм зааж сургасан буянтай хүн минь шүү. Би тэр хүний оронд байсан бол гэж төсөөлөхөд ч хэцүү байдаг юм. Урнаа: өнгөрсөн юм яах вэ? Ирээдүй рүүгээ амьдрах нь зүйн хэрэг бус уу? Орой манайд цуглацгаая .Би дайлна аа та нарыгаа Дэлгэрээ миний дүү эхнэр хүүхдээ ч дагуулаад ирээрэй.
Дэлгэрбаяр толгой дохин Баянжаргалыг үнсээд орой уулзаяа даа гүнж минь гэсээр гэрээс гаран явав.

Цэцэгдэлгэр мөн адил инээмсэглэн толгой дохино.Урнаа мөн гэрийн зүг хөдлөв.Цэцэгдэлгэр гэр орно янзлаад хашааны эзэн айлд хөдөөнөөс авчирсан сүү цагаан идээнээсээ аван оров. Өвгөн ,эмгэн хоёр байх ба эмгэн нь их л хөнгөн шингэн харагдана. Эмгэн : за хүүхээ сайн явж ирэв үү? Ачаа бараанаас нь туслалцаж чадсангүй санаа байв ч сачий хүрэхээ больж дээ. Өвгөн хааяа хууч хөдлөөд айлгаад байдагийн манай хүүхдүүд бүгд тусдаа гараад явцгаацан өвөл болохоор хааяа урагшаа охиных руугаа явчихдаг юм. Харин танай хүүхдүүд чинь бид хоёрт үгүй ээ мөн хань болно доо. Хөгширөөд ирэхээр хүүхдийн дуу сонсмоор болдог юм байна шүү. Цэцэгдэлгэр : Урнаа эгч таныг магтаж байдаг шүү. Ийм тухны айлд буусандаа баяртай байна шүү. Ийм сайхан зөөлөн харцтай эгэл жирийн хөөрхөн бүсгүй яагаад ганц бие байдаг билээ. Нөхөр чинь эсвэл ирээгүй юм уу? Цэцэгдэлгэрийн царай гэнэт хувиран за манай бага охин уйлаад байх шиг байна .сэрчих шиг боллоо. Уучлаарай гээд гараад явав. Эмгэн : энэ хөгшиний ам уу? Урнаа надад өөд болсон гэж хэлсэнг бүр мартаж орхиж зөнөг толгойг дээ. Хүүхэд гомдоочив уу? Даа .ядаж нэрийг нь асуудаг байгаа даа. Өөртөө бувтнана. Гэртээ орон Цэцгээ охиноо тэврэн энгэртээ наан бүлээхэн хэдхэн дусал унагахад том охин Баярцэцэг та минь дахиад аавыг саначихсан уу? Би ч гэсэн санаж байна. Хаалгаар миний охион гээд л ороод ирэх юм шиг хааяа би зүүдэлдэг тэхдээ аав маань хэзээч ирэхгүй . Ээжийгээ тэврэн битгий уйл ээжээ гэх нь хэдий нь том болж хэрсүү ухаан суусанг илтгэнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *