Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 22-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 22-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
1,258

Халиунаагийн нойр шөнөжингөө хүрсэнгүй. Анхаа Энри хоёр ч мөн ялгаагүй түүнийг их мөнгөтэй болсныг тэмдэглэж үүр цайтал наргиж хонов.. Халиунаа өглөө эрт ажилдаа явахаар Анхаагийхаас гарч, машины зогсоол хүртэл хэсэгтээ алхлаа. Налгар намрын улирал дуусаж, хүйтэн жиндүү өвлийн улирал хэдийн эхэлсэн болохоор уур манан савсуулсан сэвэлзүүр салхи хамар, хацрыг нь хайрч цаана л жиндүүхэн байв. Иллиноус муж орчмын цаг агаар, Монгол оронтой маань тун төстэй, хааяа хааяахан нэвсийтэл цас орж тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилдэг ч, цэвэр тунгалаг агаар нь нутагтай минь ижилхэн сэтгэлд ойрхон. Халиунаа одоо мөнгөтэй хүмүүсийн тоонд орсон. Түүнд бодож төлөвлөх юм их бий. Юуны түрүүнд өөрийн гэсэн сайхан тохь тухтай орд харштай болох. Тэгээд хүүгээ өөр дээрээ авч, эхийн хайр энэрлээр дутаахгүй өсгөх. Өөртөө таарсан боломжийн бизнес эрхлэх, мөн мөрөөдлөө биелүүлэхийн тулд загварын юм уу, телевиз киноны чиглэлээр сурч, мэргэжил боловсролоо дээшлүүлэх гээд түүний толгойд тоо томшгүй олон бодлууд хөвөрсөөр.

Мөнгөгүй байна гэдэг дутагдах гачигдахын шаналгаатай ч, мөнгөтэй байх нь түүнээс дутахааргүй бодож төлөвлөх, санаж сэтгэх, хийж бүтээх гээд олон ачааллыг хүнд өгөх нь бий. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан, аз жаргалтай хүн ажилдаа ирэхэд байнга л юм бодсон байдалтай, сэтгэл дундуур байгаа нь илт харагддаг түүнийг эрч хүчээр дүүрэн байгааг анзаарсан захирал нь түүн лүү гайхаж сониучрахсан өнгөөр хараад -Ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдоо юу, эсвэл хүү чинь Монголоос ирэх гэж байгаа юм уу, өнөөдөр дотроосоо гэрэлтээд нэг л ер бусын харагдаад байх чинь гэхэд, Халиунаа түүнд “өчигдөр тийм их мөнгө сугалаагаар хожсон гэдгээ хэлэх үү, яах вэ ”, гэж дотроо хэсэг бодсоноо дуугүйхэн инээмсэглэж “ер нь одоохондоо чимээгүй байсан нь дээр байхаа, ядаж мөнгө нь эхлээд дансанд минь орог, тэгэхээр нь хэлсэн дээр байх гэж ” гэж шийдээд түүн лүү харж инээмсэглэснээ -Тийм ээ надад гэнэтийн сайхан зүйл тохиолдсон, танд удахгүй тэр сайхан мэдээгээ дуулгана аа, уучлаарай одоохондоо арай хэлж чадахгүй нь хэмээн хариулахад,

-За тийм бол яах вэ, ажилдаа орно уу, үйлчлүүлэгчид чамайг хүлээгээд байна гэж хэлэхэд нь тэрээр үүдэнд түүнийг хүлээж суусан ганц, хоёр хүмүүсийг дагуулаад гоо сайхны өрөө рүүгээ явж орлоо. Хүмүүсийн нүүр, хүзүүнд иллэг хийх, хөл гарын хумсыг нь засаж, янзлах гээд ажил ар араасаа ундарч байсан ч, тэрээр зав чөлөө л гарвал элдвийг бодож тунгаан төлөвлөж байлаа. Өчигдөр орой хэт сэтгэлийн хөөрөлдөө автаад гэрлүүгээ аав ээж, дүү нартайгаа ч ярьж баярт мэдээгээ дуулгаж амжаагүй. Оройхон хэрд гэртээ хариад тэд нартайгаа тухтайхан ярихаар шийдэж байв. Бас Тэмүүлэнд хамгийн түрүүнд хэлэхээр яаран догдолж байлаа. Ажил тарах яагаа ч үгүй цаг нэлээн эрт байсан ч түүнд ажил хийх сонирхол нэг л төрж өгөхгүй, урьд шөнө нь нойргүй хоносондоо ч тэрүү бие нь нэг л тавгүй. Захиралдаа хандаж, -Өчигдөр найзуудтайгаа нэлээн орой болтол суучихсан юм аа, толгой жаахан өвдөөд бие эвгүйрхээд байна, өнөөдөр эртхэн явж болох уу, гэж асуухад захирал эмэгтэй дотроо жаахан дургүй байсан ч түүнийг нэг л сонин байдалтай өдрийг өнгөрөөж байгааг ажигласан учир эртхэн явахыг зөвшөөрлөө.

Халиунаа замаараа дэлгүүр орж хөнгөхөн зууш, уух дуртай виногоо аваад гэртээ ирлээ. Орой болгон харанхуй том байшинд ганцаараа ирэх нь түүнд уйтгартай хэцүү байдаг болохоор хааяа ингэж, сэтгэлээ засахын тулд ганц хоёр шил вино уун элдвийг бодож суудаг байв. Тэр тусмаа Тэмүүлэнгийн байсан өрөөнд орох, хүүгээ саяхан энд тоглон гүйж явсныг төсөөлөн бодож санахаар сэтгэл нь даагдахын аргагүй хөндүүрлэдэг байсан юм. Өнөөдөр ч гэсэн тэрээр вино ууж хэсэг сууж байгаад унтахаар шийдлээ. Гэхдээ өмнөх шигээ хэцүү бүхний талаар биш, сайн сайхан ирээдүйн тухай төсөөлөн бодно гэхээр сайхан байв. Усанд ороод, бэлдсэн жаахан юмаа идэж аваад дүүтэйгээ утсаар ярихаар холбогдлоо. Булган ашгүй завтай байгаа бололтой олон дуудуулсангүй шууд л утсаа авав. Халиунаа, -Сайн уу миний дүү, сонин сайхан юу байна даа гэж их л цовоо дуугаар асуухад, Булган, ганцаараа хүний нутагт зовж байгаа эгч нь сүүлийн үед ярих болгондоо дуу муутай байсан болохоор ийм сэргэлэн байгаад нь баярлаж, -Надаар тайван даа, танаар сонин сайхан юу байна, бие нь сайн уу гэж асуухад, Халиунаа

-Би маш сайн байгаа, бас чамд дуулгах сайхан мэдээтэй, аав ээж хоёрлуу шууд залгах гэснээ, эхлээд чамтай ярьсан нь дээр гэж бодлоо. Тэд нартай ярихаар Учиралыг асуугаад, би юу гэж хэлэхээ мэдэхгүй их хэцүү юм. Ямарч байсан дүүтэйгээ ярьчихаад аав ээж хоёртойгоо ярина аа. Тэдний маань бие нь сайн биз дээ, ахаар сонин юу байна, ойрд уулзсан уу гэхэд,Аав ээжийн бие сайн байгаа. Саяхан хэд хоногийн өмнө аймгийн төв рүү ахынд ирээд буцсан гэсэн. Ах яахав дээ, байдгаараа л хааяа бас зүгээргүй, архиа уучихдаг л юм шиг байна лээ. Та ямар мэдэхгүй биш дээ. Ээж аав хоёр таныг асуугаад л байсан. Учиралыг энд Тэмүүлэн ах дээр байгаа гэж таныг битгий хэлээрэй гэсэн болохоор тэдэнд хэлээгүй ээ. Наана чинь тантай хамт байгаа л гэж бодож байгаа. За тэгээд танаар сонин юу байна даа, их л баяр жаргалтай дуугарч байхыг бодоход сайхан мэдээ сонсгох нь уу,… Эгч нь сугалаанаас маш их мөнгө хожсон,..БИ БАЯН БОЛСОН…, Ирэх долоо хоног гэхэд зөндөө мөнгөтэй болно, хэмээн утасны цаанаас догдолж хөөрсөн сэтгэлээр бараг хашгирах шахам хэлэхэд,… Булган буруу дуулсан юм болов уу гэж хэсэг эргэлзсэнээ, догдолж хөөрсөн сэтгэлийг нь анзаарч,… -Яасан гэнэ ээ та дахиад хэл дээ, би таны хэлснийг чинь сайн ойлгосонгүй гэхэд, Халиунаа -Би сугалаанаас их мөнгө хожсон …маш их мөнгө, энд телевизийн ямар нэгэн шоу цэнгээнүүдээс хүмүүс сая саяаар нь доллар хожиж байдаг. Гэхдээ сугалаанаас хождог гэж ерөөсөө төсөөлж байсангүй. Гэтэл болдог юм байна. Тэгээд бүүр надад аз таарчихлаа. ..Эгчийгээ ийм их жаргалтай байгааг бараг хараагүй Булганд нэг л сонин гайхаж эргэлзсэн мэдрэмж төрж,

-Үнэн юм уу, тэгээд хэдэн төгрөг хожсон юм бэ, хэмээн дахин лавлан асуухад, Халиунаа, -Жаран сая доллар гээд л бодчих гэхэд, үүнийг сонссон Булган гэнэт толгой руу нь ямар нэгэн юмаар дэлсээд авчих шиг санагдан гайхан цочиж, “ Яанаа эгч минь хүний газар янз бүрийн юм бодож, элдвийн зовлон үзсээр байгаад арай дэмий ярьдаг болж байгаа юм биш биз дээ “ хэмээн гайхсанаа нэг л итгэл муутай, санаа зовсон өнгөөр, -Та зүгээр үү, юун олон сая доллар, энэ тэр гээд гэнэт яриад байгаа юм бэ, наанаа ер нь хэцүү байгаа бол та нутагтаа ирсэн нь дээр юм биш үү. Эндээ бид болж байсан, цаашид ч болж л таараа гэхэд, Халиунаа -Үгүй ээ, чи намайг тоглоод байна гэж бодоод байгаа юм уу, би үнэнээсээ ярьж байна аа. Анхаа эгч бид хоёр өчигдөр гадуур нэлээн явсан юм. Тэгээд хүмүүс нэг сугалаан дээр учиргүй “шаваад” байхаар нь хүүгийнхээ нэрийг бодож байгаад нэг ширхэг сугалаа худалдаж авсан. Гэтэл орой телевизээр тохирол таараад би супер азтан болчихлоо. Энд ямар олон нийтийн телевизээр хүнийг “хулихдав” гэж. Ирэх долоо хоногт би нэвтрүүлгийн студид очно. Мөнгө маань тэгээд дансанд орж ирэх байх. Баярласандаа өдөржин догдолж гүйгээд, тэр сэтгэлээ чамтай хуваалцах гэж байхад итгэхгүй юм хэмээн гомдсон байдалтай хэлэхэд нь, сая л эгчийгээ үнэн яриад байгааг ойлгосон Булган утасны цаанаас -Нэрээ гэж үү, ямар гоё юм бэ хэмээн гэнэт сэхээ авсан мэт хэзээ хойно баярлаж хөөрөн дуу алдлаа. Ямар азтай юм бэ. Та тэгвэл мөнгөө аваад шууд л наашаа ирнэ биз дээ, бүүр дотор хачин болчихлоо, хурдан ирээрэй хэмээн дороо дэвхцэн хөөрцгөлөхөд, Халиунаа ,

-Тэгээд харин эгчид нь бодох юм “толгойтой үснээс ч их болчихлоо “ бодож байгаад л шийднэ дээ гэж цаана л жаргалтай тас тас инээв. Булган -Та, хурдан аав ээж рүү залга аа. Бас ахад ч гэсэн сайхан мэдээгээ дуулгахгүй юм уу? гэснээ, үгүй ингэхэд ахад жаахан байж байгаад хэлсэн нь дээр байх аа. Аягүй бол учрыг сайн ойлгохгүй таныг өнөө маргаашгүй мөнгө явуул гээд утастаад амраахгүй байж мэднэ. Харин Тэмүүлэн ахад хэлсэн үү, ер нь би ээж аавд хэлчих үү, хэмээн байж ядсан байдалтай бүгдийг нэг амьсгаагаар дуржигнуулаад, ямар ч байсан эгчдээ баяр хүргэе. Миний эгч үнэхээр азтай юм аа. Ер нь наад руугаа явсан нь зөв байж шүү хэмээн, онгирч хөөрсөндөө амандаа орсон болгоныг хэлж байв. Халиунаа, -Эгч нь яг одоогоор мөнгөө аваагүй байж нээх олон хүнд зарлаад хэрэггүй байх гэж бодож байгаа. Аав ээжид ч гэсэн мөнгөө авч байгаад хэлье гэж шийдлээ. За эгч нь ингэсгээд амарлаа. Маргаашаас эргээд холбогдьё гэхэд Булган -За та ч гэсэн сайхан амраарай, баяртай гээд утсаа салгалаа.

Халиунаа ийнхүү өдөржин хөөрсөн сэтгэлээ дүүтэйгээ ярьж жаахан дарж аваад тайвшрав. Тэрээр виноноосоо уунгаа буйдан дээрээ тухлан суув. Уг нь энэ сайхан мэдээг хамгийн түрүүнд аав ээждээ дуулгах байсан ч тэгсэнгүй. Ид амьдралын гараагаа эхлэх залуу сайхан насандаа алдаж онож яваа түүнийг эхнэр хүүхэдтэй хүнээс хүүхэдтэй болсонд бүгд л дургүйцэж байв. Тэгээд бас болоогүй нялх хүүхдээ тэврээд хэнийг ч танихгүй газар орон луу дур мэдэн яваад өгсөнд аав ээж нь тийм ч таатай байгаагүй юм . Хэтэрхий дураараа, өөрийнхөөрөө зүтгэдэг охиноо тэд зэмлэнэ гээд ч энэ холоос одоо яах билээ. Дэмий л араас нь сэтгэлээ чилээж, эрүүл саруул байгаасай хэмээн чих тавин суудаг байв. Саяхан Халиунааг холбоо барихад аав нь зээ хүүгээ ямаршуухан байгааг хамгийн түрүүнд асуусан. Халиунаа аавынхаа асуултанд баахан түгдэрч байгаад “Хүү минь сайн, зөндөө том болж байгаа, би ажилтай болохоор цэцэрлэгт яваад орой хүүгээ авдаг гэж ‘улаан цайм” худлаа ярьжээ. Хүүг Монголдоо оччихсон айлд байгаа гэх юм бол аав ээж нь гомдоод чухам юу болохыг төсөөлөхөд ч бэрх байв. Тэгээд өнөөдөр бас тэдэн лүүгээ залгаад их мөнгөний тухай сураг дуулгах юм бол хөгшин настай хүмүүс сайнаасаа мууг нь түрүүлж бодон сэтгэл санаа нь хямрахын нэмэр хэмээн бодож ээж, аав руугаа ярихаа түр хойшлуулсан нь тэр байв.

Харин энэ үед Монголд Тэмүүлэн эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ байлаа. Шинэ барилгын ажил эхэлсэн тул ажил ихтэй, гэрийн бараа ховорхон харж байгаа ч өнөөдөр хүүхдүүдтэйгээ эрхлэн тоглож, хичээл номыг нь хийлгэхээр шийдэн эртхэн ирсэн нь энэ. Охид нь аавын эзгүйд сүрхий биеэ дааж сурсан тул бүгд л Тэмүүлэнг заасан заагаагүй өрөө өрөөндөө гэрийн даалгавраа хичээнгүйлэн хийж суулаа. Харин Учирал түүнийг гэртээ ирсэн даруйханд гар утсыг нь шүүрэн авдаг ажилтай болсон байв. Гуравхан нас дөнгөж хүрэх гэж байгаа жаахан хүүхэд гэхэд хэн заагаад өгчихсөн юм гэмээр утасны хаанаас ямар тоглоом гаргах, яаж дарахаа сайн мэднэ. Тэмүүлэн оройн хоолоо идчихээд охидынхоо өрөөгөөр орж, даалгаврыг нь шалгаж, тэднийгээ үнсэн эртхэн амраарай гэж хэлчихээд Учиралыг хажуудаа хэвтүүлэн баахан эрхлүүлэв. Хамтдаа гар утсан дотор суулгасан тоглоомуудаас тоглож хэсэг хөгжилдөв. Өдөржин цэцэрлэгийн хүүхдүүдтэй тоглож ядарсан хүү Тэмүүлэнтэй тоглож хэвтсэнээ төд удалгүй унтаад өгөв. Түүний нүцгэн гэдсэн дээр зөөлхөн өхөөрдөм хөлөө тавиад, гараа хоёр тийш алдлан яаж тоглож байсан яг л тэр янзаараа унтаад өгсөн түүнийг хараад Тэмүүлэнгийн хайр нь хүрч зулайг нь үнэрлэн хэвтэж байв. Нөгөө өрөөнөөс Жаргал орж ирээд Учиралыг унтсан байхыг хараад түүнийг тэврэн авч, хүүхдийн орон дээр нь хэвтүүлээд, нөхрийнхөө хажуугаар орлоо. Хэсэг хэвтсэн болов ч нойр нь хүрсэнгүй. Хэдийгээр тэр хоёр нэг оронд унтаж байгаа ч эр эмийн жаргал эдлээгүй бараг сар гаран болж байгааг хэн хэн нь сайн мэдэж байлаа. Орондоо орох болгонд л Тэмүүлэн маш их ядарснаа гайхан ёс юм шиг Жаргалын духан дээр нэг үнэрэлчихээд буруу хараад унтаад өгдөг байв.

Нөхрийнхөө сэтгэлийг татаж чадахгүй байгаадаа нэлээд бухимдсан Жаргал өнөөдөр түүнийг эртхэн ирсэнд баярлан чамгүй бэлтгэлтэйгээр орондоо орсон нь энэ байв. Тэрээр гадагшаа найздаа захиж авчруулсан дотроосоо нэвт гэрэлтэн харагдах ягаан өнгийн дотуур хувцасаа өмсөж, зөөлхөн мөртлөө цаанаа л тансаг үнэртэй брэндийн сүрчигнээсээ үл ялимгүй түрхжээ. Жаргал буруу харан хэвтэх Тэмүүлэнгийн хүзүүнээс эхлээд нуруу, тэгээд доошлон бүх л биеэр нь зөөлхөн үнсэж эхлэв. Эхнэрийгээ ямар их хүсэн тачаадаж байгааг амьсгалынх нь чимээ, зүрхнийх нь цохилтоор мэдэрч хэвтсэн Тэмүүлэн түүн лүү эргэж харан харилцан үнсэлдэж эхлэв. Энэ үед түүний эрхтэн “гантайтлаа” хөвчрөн чангарч, дур хүсэл нь оволзон буцалж ирэхийг мэдсэн Жаргал яаран ойртох гэсэнгүй. Нөхрийнхөө бүх л сэрэл мэдрэмжийг дээд цэгт нь хүртэл өдөөхийн тулд хүзүү, цээж, бүх бие болон хөвчрөн чангарч, өдөөн хоргоох бүгдийг нь үнсэн таалж байлаа. Жаргалын тачаадан гинших чимээ, Тэмүүлэнгийн амьсгалын хурдтай зэрэгцэн дуу хадааж, хуял тачаалын гал дээд цэгтээ хүрэн ойрд эдлээгүй жаргалаа тэд эдэлцгээв. Бүх бие нь тавирч чөлөөтэй нь аргагүй тааваараа хэвтэх нөхрийнхөө энгэрт наалдсан Жаргал сэтгэл нь ханасан байдалтай уруул дээр нь үнсэхэд Тэмүүлэн ч гэсэн түүнийг тэврэн авч хамар нүд, хацар, дээр нь зөөлхөн үнслээ.

Жаргал энэ үед хэмжээлшгүй аз жаргалаар бялхаж, ханьдаа ямар их хайртайгаа улам ихээр мэдэрч байв. Мөн түүнийг энэ шөнө өөрийнхөө бодож байснаар цэнгэл жаргалын дээдийг эдлүүлж чадсандаа баяртай байлаа. Харин хамаг бие нь сулран тайвширч, царайндаа нууцхан инээмсэглэл тодруулан хэвтээ эр нөхөр нь сэтгэлийн толиндоо зөвхөн Халиунааг л харж, бодон төсөөлж байсныг тэрээр яахан мэдэх билээ. Эднийг ингэж жаргаж, цэнгэж хэвтэх зуур хотоос зайдуухан тал хөндийд Цэлмэг цасан шуурга сөрөн машинтайгаа давхиж явав. Аль хайлган намраар л найзууд нь “Сэрүүн орохоор чонын авд хамт явна шүү” гэж ятгаад байсан болохоор хэд хоногийн өмнө зориуд цаг гаргаж анд явсан нь энэ байлаа. Уг нь тэднийг хотоос гарахад цас бага зэрэг хялмаалж байсан ч ингэтлээ их орчихно гэж хэн ч санаагүй аж. Ерөнхийдөө тэнгэр тогтуун байсан болохоор гайгүй байх гэж тооцоолжээ. Хоёр өдөр олз омоггүй, хоосон шахуу давхисан Цэлмэгийн найзууд өнөөдөр өглөө хэдэн цөөвөр чонын бараа хараад ихэд баясжээ. Ашгүй нэг олзтой буцах нь гэж бодсон тэд өдөржин чонын араас хөөцөлдөв.

Замаас гарч, хадан хавцал даган алга болсон чонын мөрөөр хэдэнтээ эргээд барааг нь олж харсангүй. Орой бүрий болсон хойно, тэнгэр хангай ч нэг л бишдээд ирэхээр нь бүгд буцахаар шийдэж эргэцгээлээ. Удалгүй битүү цасан шуурга шуурч, өмнөх зам нь бараг харагдахаа больсон тул тэд замаа олохгүй будлин төөрч эхлэв. Хамгийн урд эгнээнд явах Цэлмэгийн машин араасаа яваа хэддээ гэрэл гарган урагшилж байв. Шөнө бараг талдаа орж нэлээд явсны эцэст нэг хэсэг газар бөөн хунгарласан цас, … Шуурга жаахан намдах тэрхэн агшинд бүдэг бадагхан харагдаад өнгөрөхөд, “одоо л төв замдаа орох нь дээ” гэж баярласан Цэлмэг хурдаа нэмэн урагш дахилаа. Гэнэт бөөн цасан хунгар тулаад ирэхийн алдад …….цаана нь том хар нүх шиг зүйл нүдний буланд тодроод ирэхэд ,…. сандарч тэвдсэн тэрээр тоормосон дээрээ байдаг чадлаараа гишгэлээ. “Нэг хэсэг газрын цас нь шуураад ингэж харлаж харагдаагүй байгаа даа” гэж бодож ч амжихын зуургүй гүн хар ангал руу нисэн холбирч машинтайгаа уналаа…. Тэрээр яг юу болоод өнгөрснийг ч анзаарч амжсангүй. Нэг мэдэхнээ хамаг бие нь даагдахаа больж, хоёр хөлөө хөдөлгөж ч чадахгүй байв.

Өмнөх хэсгээрээ доош харан шигдсэн машины урд тал нь дотогшоо чихэгдэж, хоёр хөлийг нь ямарч хөдөлгөөнгүйгээр даржээ. Маш их өвдөлт мэдрэгдэхээс гадна доош унахдаа машины урд талын шилийг тархиараа мөргөж шил нь хагарснаас гадна, толгой дух хэсгээс хацар нүдийг нь даган цус урсаж байв…… Бурхан минь гэнэт юу болох нь энэ вэ…. Тэрээр намайг эндээс гаргаарай …хүн байна уу… гэж байдаг чадлаараа орилж байв. Харин түүнд хэн ч хариу хэлсэнгүй… Хэсэг хугацааны дараа тэртээ дээр хүмүүсийн “Яанаа аа, ийм гүнзгий нүх, жалга байхад хардаггүй,…. ямар айхавтар юм болов оо, хурдлаарай таминь ээ, түргэн дуудаарай, …онцгой байдал яаачих ваа…машиныг нь араас нь яаралтай татаж гаргах хэрэгтэй” гэсэн үймэрч, орилолдсон, хашиграх дуу нэг сонсогдож нэг бүдгэрсээр чимээ алдарлаа. Ухаан балартан унсанаа тэр өөрөө ч мэдсэнгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *