Нүүр Uncategorized СЭЛЭНГЭ АЙМАГТ АРААР НЬ ТАВЬСАН НӨХӨРӨӨ ХООЛОЙГ НЬ БООМИЛЖ АЛААД ХЭРГЭЭ БАЛЛАХ ГЭЭД САНААНД ОРОМГҮЙ ЗҮЙЛ ХИЙЖЭЭ

СЭЛЭНГЭ АЙМАГТ АРААР НЬ ТАВЬСАН НӨХӨРӨӨ ХООЛОЙГ НЬ БООМИЛЖ АЛААД ХЭРГЭЭ БАЛЛАХ ГЭЭД САНААНД ОРОМГҮЙ ЗҮЙЛ ХИЙЖЭЭ

4 секунд уншина
0
0
423

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багт эхнэр нь нөхрөө хоолойг нь боож амь насыг нь хохироожээ. Анх  цагдаад дуудлага өгөхдөө “амиа хорлосон” хэмээжээ.
Уг хэрэг, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 18.00 цагийн орчимд тус суманд оршин суух 28 настай эмэгтэй Н нь нөхөр болох 26 настай Ө-г хоолойг нь даавуугаар боож амь насыг нь хохироосон аж. Улмаар хэргийн ул мөрөө баллаж цагдаад дуудлага өгөхдөө “Гаднаас орж ирэхэд манай нөхөр өөрийгөө боож амиа хорлосон байдалтай нас барсан байна” хэмээн худал мэдээлэл өгсөн байна.
Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн шинжээч эмч байлцуулан хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсэн аж. Талийгаачийн биед үзлэг хийснээр урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байсан нь тогтоогджээ. Мөрдөн шалгалтын явцад задлан шинжилгээний хариу болон бусад хэрэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэн талийгаачийг эхнэр нь даавуугаар боож алсан болох нь хөдлөшгүй баримтаар нотлогджээ. Ийнхүү нөхрийнхөө амийг онц ноцтой аргаар хөнөөж, хэргийн ул мөрөө баллаж улмаар худал мэдүүлэг өгсөн сэжигтэн эмэгтэй Н-ийг цагдан хорьжээ. Түүнийг хүнийг санаатай алсан хэргээр саатуулан мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ:http://dardas.mn/

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *