Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 7-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 7-Р ХЭСЭГ

6 секунд уншина
0
0
795

Сандаг гуай Цэлмэгийн өрөөний үүдэнд бараг хоёр цаг шахуу хүлээсний эцэст нэлээн тэвчээр алдсан байдалтай нарийн бичиг хүүхэнд хандан -Охин минь одоо хурал нь дуусах болоогүй юу? Өнөөдөр нутаг явах унаа захичихсан байсан юмсан цаг болохоо болилоо гэж асуухад, нарийн бичиг бүсгүй өвгөнд хандан -За өвөө би одоохон асуугаад өгье гээд Цэлмэг рүү залгалаа…Цэлмэг, -Цаад хөгшин чинь одоо болтол яваагүй байгаа юм уу, хурал дуусах болоогүй, мөд тарахгүй гэнээ гээд хэлчих, чи яаж ийгээд аргалаад явуулчих даа наад хүнээ гэж хэллээ. Нарийн бичиг хүүхэн өвгөнд хандан,

-Дарга хурал тарах болоогүй гэнэ, та явж байгаад эргэж ирэх үү, яадаг билээ гэхэд Сандаг гуай, -Одоо тэгвэл яах билээ дээ, охин минь дараа л уулзахаас, Халиунаагийн аав ирээд, хүлээж байгаад явлаа гэж хэлээрэй миний охин. Уг нь утсаар ярьж байхаар нэг хот орж ирсэн дээрээ уулзаад танилцаад буцъя гэж бодсон юмсан. Одооны хүүхдүүд ч ажил ихтэй байдаг болсон хойно доо. Ах нь ойлгож байна, унаа хүлээгээд байгаа байх гэсээр гарч явлаа.Цэлмэг, нарийн бичиг хүүхнээс өвгөнийг явсныг дуулаад санаа нь сая л амарсан бололтой ширээний араасаа өндийн хэд суниаж, биенийхээ чилээг гаргаад цонхны хажууд очиж гадаа ямар байгааг ажиглан зогсоно.

Өнөөдөр чинь ямар гээч өдөр вэ, ажлаа эртхэн дуусгаад найзуудтайгаа уулзаж, хэдэн аяга шар айраг ууж сууна байгаа, ойрд тэдэнтэйгээ уулзаагүй юм байна, гэж бодох зуураа цагаа харвал цайны цаг дөхөж байв. Тэрээр ойрхон байдаг ресторанд орж хоол идэхээр хувцаслан гарлаа.Халиунаа Америкт ирээд бараг сар болох гэж байгаа ч нялх хүүхэдтэй болохоор гадагшаа чөлөөтэй гарч, ийш тийшээ явах боломж хомс байв. Зөвхөн ойр зуураа л гарч орж байлаа. Түүнд тохирох ажил төрөл хүүг нь хараад өгөх ч хүн одоохондоо олдсонгүй. Цэлмэгийн өгсөн хэдэн төгрөг боломжийн хүрэлцээтэй байгаа болохоор тэгтлээ санаа зовох нь гайгүй байв.

Цэлмэгийн найз Тэмүүлэн том тэрэгний жолооч. Ихэвчлэн нэг хотоос нөгөө хотуудын хооронд бараа таваар зөөдөг болохоор заримдаа хоёр гурав хоногоор гэртээ ирэхгүй байх нь элбэг. Тэглээ гээд яах билээ дээ, “ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш, Тэмүүлэнг дандаа хажуудаа байлгана гэж юу байх вэ, харин ч хаа хамаагүй надад энэ зэрэгтэй тусалж болж байгаа нь их юм “ гэж бодон Халиунаа хүний газар дасах, хүүхдээ асрах гээд бүх л зүйлийг чадлаараа амжуулахыг хичээж байв.Тэмүүлэн уг нь эхнэр гурван хүүхэдтэй. Эхнэрээсээ олон жил тусдаа амьдарсан болохоор хоёр тийшээ болсон тухайгаа Халиунаад хэлж, амьдралынхаа талаар тэр нэг орой найзынхаа төрсөн өдөрт яваад нэлээн халамцуухан ирэхдээ дуулгаж амжсан. Эхнэр хүүхдүүд нь одоо Монголдоо байдаг. Тэдэндээ бололцооныхоо хэрээр тусалж, чадах чинээгээрээ харж хандаж явдаг болохоо нуулгүй ярьжээ.

Хэдий ганцаараа амьдарч байгаа ч Халиунааг ирэхэд янз бүрээр хоргоож, элдэв ааш авир гаргаж зовоосонгүй.Халиунаа ч Тэмүүлэнтэй хэтэрхий дотносож янз бүр болохыг хүсэхгүй байв. Тэр ганцхан Цэлмэгт л хайртай, тэгээд ч эхнэр хүүхэдтэй хүн болгоны нууц амраг нь болж явах тавилантай төрсөн биш.Харин Тэмүүлэн өөрт нь чадах чинээгээрээ тусалж байгаад үнэхээр их баярлаж байв. Уг нь хүүг нь хараад өгчих хүн олдвол нэгэнт энэ газар орныг зориод ирсэн дээрээ ажил хийж өөрийн гэсэн хэд гурван төгрөгтэй болох, англи хэлэндээ ч гайгүй болчих санаа их байв.Халиунаад өөрийн гэсэн зорилго бий. Цэлмэгийг араас нь хүрч ирнэ, хүүтэйгээ энд жаргалтай байна гэж бодож байсан ч, түүнээс гадна далдхан хүсэж явсан зүйлүүд бий. Тэрээр Америк явчихвал өөрийн гэсэн мөнгөтэй болж, бас нэлээдгүй зүйлийг сурч мэдэн нөгөө мөрөөдөөд явдаг загварын агентлагаа яваандаа байгуулж болох юм гэж боджээ. Тэрээр загварынхан дунд нэр алдарт гараагүй ч, өөрийнхөө хэмжээнд хэд хэдэн загварын шоунуудад оролцоод амжсан нэгэн…

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бас энэ боломжийг алдахгүй байхаар шийдсэн. Монголд өдөр ирэх тусам долларын ханш өсөж байгаа болохоор ажил хийх нь юу юунаас илүү чухал байв. Эсвэл ямар нэгэн сургуульд бүртгүүлж англи хэлээ түлхүү үзэх бодол байв. Ер нь яваандаа Цэлмэг мөнгө төгрөг байнга өгөөд байж чадаа ч билүү, үгүй ч билүү, магадгүй өөрөөсөө холдуулахын тулд нэг удаа тусалсан ч байж болох шүү дээ гэх зэргээр элдвийг бодож суусан Халиунаа хоолоо хийхээр бослоо.Тэмүүлэн өчигдөр ажилдаа яваад ирээгүй байгаа бөгөөд, ирэхээр нь Халиунаа түүнтэй ажил төрөл, сургууль соёлын талаар сайн ярилцаж, ямар бололцоо боломж байна хаагуур яаж асууж сураглах вэ гэдгийг ярьж зөвлөлдөхөөр шийдэв.

Орой хоол хийгээд дуусахын алдад Тэмүүлэн гэртээ ирлээ. Эхнэр хүүхдээсээ хол ганцаараа амьдраад удаж байсан тэрээр Халиунаа Учирал хоёрыг ирснээс хойш сэтгэл нь дүүрэн, гэр нь ч нэг л дулаахан сайхан байдаг болжээ. Хэдий тусдаа өрөөнд байгаа ч гэсэн ажлаасаа ядраад ирэхэд нь Халиунаа хоол хийчихсэн сууж байдаг болохоор түүнд амар байв.Бас хүү нь их эгдүүтэй хөөрхөн, хүүгийнх нь үнэр нь цаанаа л дотно, зөөлхөн. Тэмүүлэн энэ үнэр, нялх хүүхдийн цангинасан дуу, өхөөрдөм инээдийг бараг мартах шахжээ. Үр хүүхдээ бэтгэртлээ санасан түүний сэтгэл Учиралыг хараад дэвтэх шиг болж байв.

Өөрөөс нь насаар нэлээд олон дүү найзынх нь амраг болох Халиунаа түүнд үнэндээ таалагдаж байв. Гэсэн ч андынхаа итгэлийг тийм амархан алдчих хүн муутай нэгэн Тэмүүлэн биш байлаа. Тийм ч учраас балчир бага наснаасаа найзалсан анддаа Цэлмэг итгэж, Халиунаа хүү хоёроо явуулсан нь ойлгомжтой.Тэмүүлэн гаднаас орж ирсэн даруйдаа хувцасаа сольж усанд ороод, хоол аягалан зогсох Халиунаад хандаж-За Халиун минь чиний хийсэн сайхан хоолны үнэрт би бараг согтох нь байна шүү, ээж хүү хоёр, өнгөрсөн хоёр өдөр юу хийв дээ. Дажгүй байсан биз дээ. Та хоёр ирээд нэлээн хэд хоночихлоо. Ойр орчинтойгоо танилцаж амжиж байна уу. Би ажил, ажил гээд та хоёрт цаг гаргаж чадахгүй юм. Ирэх долоо хоногт гурвуулаа гадуур гарна аа. Ингэхэд Учирал хаана байна вэ, гэж гэнэт анзаарсан мэт өнгөөр хэлээд нүдээрээ хүүг хайнгаа асуухад Халиунаа,

-Хүү өрөөндөө унтаж байгаа, бид хоёр чамайг эзгүйд гайгүй байсан, заримдаа хүүгээ унтчихаар жаахан уйдах л юм. Гэхдээ интернет “ухаад” өөрийгөө зугаацуулаад байгаа гэж хэлээд инээв.
-Ингэхэд чиний ажил төрөл гайгүй биз дээ, явсан газрын сонин хачин, замдаа ядрав уу гэсээр хоол аягалан ширээнд суух Тэмүүлэнд дөхүүлж өглөө. Энэ үед хэзээний түүний эхнэр болчихсон ч юм шиг сонин мэдрэмж төрөхөд Халиунаад нэг л хачин санагдан хүүгээ хараад ирье гээд бушуухан өрөө рүүгээ явж орлоо.

Уг нь Тэмүүлэн олон таван үггүй, дөлгөөхөн зантай, ажил төрөлд сайн, ер нь бол Халиунаад тохирох залуу байсан ч Цэлмэгийн хаана ч хүрэхгүйсанагдаж,Тэмүүлэнгтэгтлээсонирхонхаржбайсангүй.Тэмүүлэн хоолоо идчихээд Учиралын уйлах чимээнээр Халиунаагаас зөвшөөрөл аван өрөөнд нь орж ирлээ. Халиунаа хүүгээ хөхүүлэн сууна. Тэмүүлэн сэтгэл нь зовсон байдалтай буцаж өрөөнөөс гарах гэснээ Халиунаа ичиж, гирэвшсэн шинжгүй байсанд санаа нь амарсан бололтой хажууд нь ирж суулаа. Тэгээд Халиунаад хандан
-Хүү чинь хөхөндөө цадаж байгаа юм уу, энд байдаг хүмүүс ихэвчлэн хүүхдүүддээ нэмэлт сүү өгдөг. Та хоёр тэр сүүнээс авч ууж байгаа биз дээ гэхэд, Халиунаа,

-Ууж байгаа хө, санаа зоволтгүй. Бор хоол ч хөөрхөн идэж байгаа, гэхдээ хөхөө хөхмөөр санагдсан үед нь өгч л байя гэж бодож байна. Хөхнөөсөө яаран гаргах нь дэмий гэх юм билээ гэж хэзээний найз бүсгүйтэйгээ хуучилж байгаа мэт нэг л дотно өнгөөр ярьж суулаа.
Ингэж ярилцаж суух зуураа Тэмүүлэн Халиунааг нүднийхээ булангаар нэлээн сайн ажиглан харж байв.Халиунаа хүүгээ хөхүүлэхэд амрыг нь бодсон уу, цээжээрээ задгайдуу энгэртэй хөх даашинз өмсжээ. Түүний цаанаас нэг нь бултайн гарах, нөгөө нь товойн үзэгдэх сэрвийсэн хоёр хөх нь хүсэл шуналыг өдөөнө. Мөн хэн ч хүрч байгаагүй мэт булбарай, ялдамхан арьстай толигор цагаан хүзүү, даашинзны хормой доогуур үл ялиг гэрэлтэн цухуйх гуя хас гээд ямар ч эр хүн тэсэж тэвчихэд бэрхтэй мэт санагдах гоо үзэмж. Мөн нялх хүүхдийн анхилуун тансаг үнэр, бүсгүй хүний гоо энгэсгийн ялдам үнэртэй холилдон сэнгэнэж Тэмүүлэнг бараг “галзууруулах” шахаж байв. Хэдий сайн найзын амраг ч гэлээ, ямар аваад суусан эхнэр нь биш дээ ер нь дотносоод авахад яадаг юм гэсэн ад мөрийн бодол төрөөд байж суухад хэцүү болоход Тэмүүлэн тэр хоёрт сайхан амраарай гэж хэлээд хурдхан шиг өрөөндөө орохоор гарлаа.

Тэмүүлэн орон дээр хэвтэнгээ түрүүнээс хойш өөрт нь захирагдахгүй, бууж өгөхгүй байгаа, эр хүний мөн чанараа харж жуумалзсанаа, “энэ Цэлмэг ер нь юу бодож над руу хүүхэн явуулсан хүн бэ, … муу найзыгаа арай “засуулчихсан” гэж бодоогүй л байлтай даа” гэж бодох зуураа ер нь энэ янзаараа байгаад байвал энэ бүсгүйд сэтгэлийн жолоо алдаж мэдэхээр байна шүү. Сэтгэлээс гадна хүсэл тачаалаа ч барьж дийлэхгүй нь бололтой. Цэлмэг саяхан ярихдаа дараа сарын сүүлээс ирж магадгүй гэж байсан. Ирэхэд нь нөгөө “чононд махаа хадгалуулав” гэгчийн үлгэр болох вий дээ. Найз нөхөд байж арай л муухай юм даа, яадаг шүү юм билээ гэж “ элдвийг бодон хэвтсэнээ нэг мэдэхэд унтсан байв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *