Нүүр Лайфстайл Сураггүй алга болсон “Приус-20” маркийн машинтай иргэдийг Сэлэнгэ мөрөнөөс оллоо

Сураггүй алга болсон “Приус-20” маркийн машинтай иргэдийг Сэлэнгэ мөрөнөөс оллоо

2 секунд уншина
0
0
1,176

Сураггүй алга болсон “Приус-20” маркийн машинтай иргэдийг Сэлэнгэ мөрөнөөс оллоо

Булган аймгийн Хялганат тосгоны “Сэлэнгэ” амралтын газарт засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 44 настай М, 43 настай М нар сураггүй алга болоод байсан билээ. Тэд арваннэгдүгээр сарын 10-ны 15:00 цагийн үед Орхон аймгийн чиглэлд “Приус-20” маркийн автомашинтай яваад ор сураггүй болсон юм. Онцгой байдлын алба хаагчид, ар гэрийнхэн нь сураггүй алга болсон иргэдийг 15 хоног эрэн хайж, өчигдөр Сэлэнгэ голоос олжээ. Тодруулбал, Хялганат тосгоны төвөөс хоёр км зайтай орших Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг өчигдөр 17:40 цагт олжээ. Одоогийн байдлаар автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ талаар талийгаачийн ахаас тодруулахад “Цогцсыг уснаас гаргаж авсан. Дүү минь алга болоод 15 хоног болсон. Итгэхэд ч хэцүү байна” гэлээ. Талийгаач 44 настай М нь гурван хүүхэдтэй аж.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *