
Ерөнхийлөгч Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүсэв

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал АНУ-ын Флорида мужид зургаан өдөр зургаан шөнийн гүйлтийн тэмцээн өндөрлөхөд 34 цаг үлдлээ.

Уг тэмцээнд манай улсын тамирчин Б.Буджаргал оролцож буй бөгөөд одоогийн байдлаар тэргүүлж байгаа юм. Түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар холбогдож, амжилт хүссэн байна. Ерөнхийлөгч “Түрүүлнэ биз дээ. Биеэ бодоорой.

Амрах үедээ амраарай. Монголчууд бүгдээрээ бахарахаж байгаа. Бид бүгд харж байгаа. Амжилт хүсье. Дараа дараагийн тэмцээнд тань хамтран ажиллах болно. Би бүх талаар дэмжлэг үзүүлнэ” хэмээн сэтгэлийн дэм өгчээ.