Нүүр Uncategorized ШУУРХАЙ : Х.Баттулгын оролцсон Монгол-ХБНГУ хамтарсан цэргийн сургалтын Герман цэргээс халдвар илэрчээ

ШУУРХАЙ : Х.Баттулгын оролцсон Монгол-ХБНГУ хамтарсан цэргийн сургалтын Герман цэргээс халдвар илэрчээ

4 секунд уншина
0
0
489

2014 оноос эхлэн Монгол цэргүүдийг Афганистан дах энхийг сахиулах ажиллагаанд бэлдэх зорилгоор Германы Батлан хамгаалах зэвсэгт хүчний сургагч багш нартай хамтарсан бэлтгэлийг жилдээ хоёр удаа Монголын говьд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.
Тэд 14 хоногийн өмнө буцаж ирэх байсан боловч Монголд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хойшилсон.

Рейхенхалл ба Миттенбалд хотуудад амьдардаг уулын явган цэргийн сургагч багш нар Монголоос тусгай үүргийн онгоцоор хэдхэн хоногийн өмнө ниссэн. Тэд Монголд хийсэн хамтарсан сургалтын ажиллагаагаа дуусаад нутаг буцах үед нэг сургагчийн коронагийн тест эерэг гарсан тул нислэг хойшлогдож, нийслэл Улаанбаатар хотын нэгэн зочид буудалд 14 хоног тусгаарлагджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын явцтай танилцсан. Энэ удаагийн буюу дунд шатны сургалтыг аравдугаар сарын 2-30-ны өдрүүдэд

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *