Нүүр Uncategorized М.Энхсайхан “Хүүхдийн хорих анги”-д номын санчаар, Н.Номтойбаяр Мөнгөнморьтод барилга барьж, ял эдэлж байна.

М.Энхсайхан “Хүүхдийн хорих анги”-д номын санчаар, Н.Номтойбаяр Мөнгөнморьтод барилга барьж, ял эдэлж байна.

4 секунд уншина
0
0
889

Улс төрийн хилс хэрэгт шүүхээс ял сонссон гэдэг зарим хүмүүсийн биеийн байдал муудаж, тэд давж заалдах шатны шүүх хуралдааныг цахимаар яаралтай хийх хүсэлтээ гаргаад байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл “Сумитомо”, “Шинхуа”, “Энержи ресурс”-ийн хамтарсан консорциумаар Таван толгой төслийг төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай нь цогцоор нь хөдөлгөх агуулгатай гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад, улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн гэх Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Хүүхдийн хорих анги”-д номын санч хийж байгаа ажээ. Тодруулбал, онц ноцтой хэрэг үйлдээгүй, хүнд хөдөлмөрийн улмаас эрүүл мэнд, амь нас нь хохирч болзошгүй гэх хүмүүсийг хорих ангиудын худаг, номын санд ажиллуулдаг гэх мэдээлэл бий. Иймд энэ дагуу түүнийг ял эдлүүлж байгаа бололтой.

Харин УИХ-ын гишүүн, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр хоёр шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял сонсоод буй. Тэгвэл тэрээр Мөнгөнморьтод арван хүнтэй барилгын бригад ахалж барилга барьж, ял эдэлж байгаа талаар “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтэлжээ.

Тодруулбал, түүнийг албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглан Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн 4 тэрбум төгрөгийг төрийн өндөр албан тушаалтнуудад зээлсэн хэрэгт буруутгасан байдаг. Гэтэл Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн тус мөнгийг хачир дээрээ тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд хувааж авсан байдаг талаарх мэдээ нийтлэгдэж байсан.

Харин шүүхээс 6 жилийн ял сонсоод буй Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Эрдэнэтийн хориход ял эдэлж байгаа ажээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө буюу Дубайн гэх гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар буруутгагдаж анхан шатны шүүхээс 4 жилийн ял сонссон Д.Ганболд, Б.Бямбасайхан нар 409 дүгээр ангид хоригдож байгаа ажээ. Товчхондоо тэднийг улс төрийн хилс хэрэгтнүүд гэсэн нь ийм л учиртай. Тэдний ихэнх нь дээрээс өгсөн үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаад шүүхээс ийнхүү ял сонссон байдаг юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *