
ЭМЯ-наас 17.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 11.00 цагийн мэдээллээс хойш нийт 426 хүний шинжилгээний хариу гарахад хоёроос нь халдвар илэрсэн байна. Тус хоёр халдвар Сэлэнгэ
аймагт бүртгэгджээ.

Үүгээр манай улсын хүн амынхаа дундаас бүртгэгдсэн халдвар
122 боллоо. Харин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудтайгаа нийлээд 557 болжээ. Үүнээс 337 нь эдгэр эмнэлгээс гарсан байна. Онцлоход, өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч буй аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
“Караокед орсон хүмүүс одоо хүртэл гүйцэд ирэхгүй байна.
Караокегоор орсон хүмүүсийг шинжлэхэд 18 нь коронавирус
туссан байгаа юм. Мөн нэг орцны айлуудыг шинжлэхэд зургаа нь
халдвар авсан байсан.

Мөн Сэлэнгэ аймагт төмөр замын ажилчид уралдаан, тэмцээн
олноор зохион байгуулснаас үүдэж халдвар тарсан байна” гэлээ.
Иймд “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэдийг
ЭМЯ-нд хандахыг дахин уриаллаа. Монгол Улсын хүн ам дундаас бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлуудыг аймагчлан үзүүлбэл: