Нүүр Uncategorized П.Анужин гишүүн чуулганыг “ниргэв”

П.Анужин гишүүн чуулганыг “ниргэв”

3 секунд уншина
0
0
1,579

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар гишүүд холбогдох ажлын хэсгээс цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асуулт асууж байгаа юм.


Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин асуух асуулт ээлжиндээ дараах зүйлийг ярилаа: “Ард түмнийхээ итгэлийг тээж яваа УИХ-ын хурал энэ үеэр зөвхөн асуулт, хариулт аваад хийгээд байгааг гайхаж байна. Яагаад цаг наргүй хуралдаж, хууль шийдвэр гарахгүй байгаа юм бэ. Яагаад зүгээр л асуулт хариулт яваад байгаа юм бэ. Үүнд сэтгэл дундуур байна.

Халдварыг дотроо алдахаас өмнө Ковидын үеийн хуулийг баталсан. Одоо яагаад холбогдох хуулиудыг шинээр баталж,
дорвитой шийдвэр гаргахгүй цаг алдаад байгаа юм бэ. УОК тултлаа ажиллаж буйг харж, ойлгож байна. Гэхдээ Нийслэлд гаргаж байгаа шийдвэрүүд хэр зөв юм бэ. Энэ Д Витамин, задгай салхи хүний биед ямар хэрэгтэй билээ. Тэгэхээр гэрээс нь гаргахгүй, өглөө орой л гарах боломжтой зохицуулалт хийчих юм.


Асуулт хариултыг харахад бүх зүйл л болоод байгаа юм байна. Тэгтэл нөөцийн махыг гулуузаар нь зарж байна. Талхаа яая гэж байгаа иргэд энэ гулуузыг чинь яаж авах юм бэ. Ургамлын тосны үнэ хэвийн гэнэ, үгүй байна. Эрүүл мэндийн төвүүд чинь амны хаалтгүй байна. Эдгээрийг мэдэж байна уу. Өдрийн орлогоороо амьдардаг хүмүүсийн судалгаа хэзээ гарах вэ. Тэр хүмүүс хязгаарлалтад ороод удчихлаа” Гишүүний асуултад холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: “Иргэд өөрсдөө махаа их хэмжээгээр нөөцөлмөөр байна, гулуузаар нь авъя гэдэг хүсэлт тавьсан юм. Хүнсний дэлгүүрүүдээр махны жижиглэн худалдаа хэвийн явагдаж буй. Ургамлын тосны үнэ хэвийн байх учиртай” Нийслэлийн Засаг даргын орлогч

Ж.Сандагсүрэн: Өнөөдөр иргэдийн аж амьдралд тохируулж ажиллах юм уу, Бүх нийтийн бэлэн байдалдаа тохируулж ажиллах юм уу. Бидний гаргах шийдвэрээс үүдэж иргэдэд бүр ноцтой аюул учирч ч мэднэ. Сул тавьчихвал халдвар тархах эрсдэл шууд 30-40 хувь нэмэгдэнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *