
Я.Содбаатар: УИХ-ын гишүүдийн туслах зөвлөхүүдээс ч ойрын хавьтал бүртгэгдсэн шүү

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асууж, Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

-Зарим Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтойрогтоо ажиллаж байх шиг байна. Бид ч гэсэн хөдөө орон нутагт, тойрогтоо ажилламаар л байна. Гишүүд танхимдаа ирж, хуралдаа суугаач.

-Тойрогтоо ажиллах тухайд, УИХ-ын гишүүн ч бас коронавирус тусаж болно шүү дээ. Нэр бүхий гишүүдийн туслах зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтлууд ч гарсан, шинжилгээнд хамруулчихсан байгаа. Энэ бол улсын онцгой нөхцөл шүү гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна.
