Home Лайфстайл У.Хүрэлсүхээс ӨРССӨН Ерөнхийлөгчийн ХОЖЛЫН НҮҮДЭЛ

У.Хүрэлсүхээс ӨРССӨН Ерөнхийлөгчийн ХОЖЛЫН НҮҮДЭЛ

4 second read
0
0
639

Ер нь л зүгээр сууж чаддаггүй, цаг үеийн мэдрэмж нь атгасан гартаа багтаж ядсан нөхөр гэдэг нь өчигдрийнх нь үйлдлээр бүр батлагдлаа,
Ерөнхийлөгчийн. Ахмадын зээлийг тэглэнэ гэж мэдэгдсэн шинэ жилийн баярын мэндчилгээтэй нь адилхан гэнэтийн бөгөөд өөрөө эхэлж зарлаад бусдаар хийлгэдэг технологио цар тахлын үеэр дахин хэрэглэхээр шийджээ, тэр.

Утгачилбал, Ерөнхийлөгч ахмадын зээлийг тэглэх санаачлага гаргасан хэдий ч гүйцэтгэлийг нь муу нэр, луу данстай Засгийн газар л хийсэн. Угаас улс орны аж ахуйн асуудал бүхэлдээ Засгийн газарт хамаардаг тул У.Хүрэлсүхийн баг хүрз жоотуу барьж газар ухаад, дээр нь Ерөнхийлөгч тууз хайчилж тоглоод өнгөрсөн. Яг эл үзэгдэл давтагдаж, Засгийн газрыг санхүүгийн арга хэмжээгээ танилцуулахын өмнөх өдөр тэр урьдчилсан тоглолт хийлээ. Угаас Засгийн газраас Ерөнхийлөгчийн санал болгосон ипотекийн зээлийг зохицуулах уу гэвэл зохицуулах нь тодорхой байсан. ААН-үүд, иргэдийн бусад зээлэн дээр ч Ерөнхийлөгчөөр үглүүлэлтгүй шийдвэрээ гаргах нь тодорхой. Шинэ юм нь, ломбардууд дахь бусдын өмчийг хамгаалах агуулга л байгаа юм. Мэдээж, НДШ тэргүүтэй бусад татварыг Засгийн газраас зарцаах чиглэл барих нь ч тодорхой. Ийм тодорхой зүйлүүдийг тэр урд өдөр нь сануулав.

Одоо шийдвэр гарангуут нь Ерөнхийлөгчийн санал болгосноор гэх түүний автор эл ажлуудад дагалдана. Үүний тулд л олон нийтэд нээлттэй захидал илгээж байгаа юм. У.ХҮРЭЛСҮХИЙН БАГ ХИЙ ДЭМИЙ БУЖИГНАСААР, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НҮҮДЛИЙГ ТООЦОЖ ЧАДСАНГҮЙ Аль гурав хоногийн өмнө Засгийн газраас иргэд, ААН-үүд рүү чиглэсэн санхүүгийн арга хэмжээгээ Лхагва гарагт зарлана гэж мэдэгдсэн. Түүнээс хойш У.Хүрэлсүхийн баг юун эсрэг талаас гарч болох улстөрийн тоглолтыг тооцоолох манатай ажилд дарагдсан. Эго өндөр тойрон хүрээлэгчид нь намалзтал хувийн тоглолт хийж байсан ч У.Хүрэлсүх ганц гарч ирж, сүртэй юм хумаа ярилгүй бясалгав.

Хөшигний ард Увсын Засаг даргын асуудлаас болоод баахан шартай, хортой яваа Ч.Хүрэлбаатар иргэд, ААН-үүд дээр авч болох санхүүгийн арга хэмжээгээ чимээгүй л нухсан. Ингэж У.Хүрэлсүхийн багийн нэг хэсэг нь коронатай ил тэмцэж, нөгөө хэсэг нь тооны машин бариад хүрлийгээд суучихсан байв. Тэр зуур У.Хүрэлсүхэд бүр нэг алсыг хараад зөвлөчих уртын бодолтой сайд ч байсангүй, зөвлөхүүд нь ч ахуйн ажилд нэвт дарагдаж таарлаа. ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЖИЛ АВАХ 1 САЯ ТӨГРӨГИЙН МЭРГЭН САНАА Засгийн газраас угаасаа л бид үүнийг хийх гэж байсан гээд, Ерөнхийлөгчийн саналуудыг тас цохиод өнгөрч болно. Гэвч өрх бүрд 1 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх мэргэн санааг тэд лавтай тооцоолоогүй. Тэр зүгээр ч нэг халамж тараачихъя гэсэнгүй. Мода-наас гарсан сэдвийг шинээр сэргээх аргаа ч маш сайн
олжээ. Тэр нь, өрх бүх 800 мянган төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн авах.

Ингэснээрээ тэр 900 тэрбум орчим төгрөгийн урсгалыг үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ чиглүүлэх тооцоог гаргажээ. Нэг талд олон нийтийн халамжид дуртай сэтгэлгээ, нөгөө талд ААН-үүдээ бодитоор дэмжих хоёр яг дүйцэж байгаа юм. Засгийн газраас
үүнийг дэмжихгүй бол олон мянган ААН-үүд хүндрэхэд төрийн тэргүүнд эрх баригчдыг, У.Хүрэлсүхийг тавлах боломж бүрдэнэ. Дэмжвэл Ерөнхийлөгчөөр л уг ажил овоглогдоно. Утгачилбал, дэмжсэн ч дэмжээгүй ч энэ санаа Ерөнхийлөгчид хожлын хөзөр л атгуулах юм. ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Вирүсийн шинэ тутам голомтууд нэмэгдэж, өдөр өнгөрөх тусам эрсдэл хаалга нүдэж буй ийм хүнд үед ч Ерөнхийлөгч улстөрийн карьериа өсгөх хязгааргүй шуналаасаа татгалзаж чадахгүй хүн аж. Нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь үндсэндээ тодорхой болсон У.Хүрэлсүхийн зангирсан төрх улам

хүрлийх нь ээ. Ийм тохиолдолд тэр ялыг нь үүрч, гавьяаг нь Ерөнхийлөгч хүртэх л ирээдүй харагдаж байна. Гэлээ гээд Монгол Улс гэх том айлын аж ахуйг хариуцаж буй тул санхүүгийн арга хэмжээнүүдээ авахаас өөр яалтай вэ. Ерөнхийлөгчийн ийм нүүдлийг У.Хүрэлсүхийн баг тооцож чадаагүй нь хамгийн буруу юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…