
Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэнээс коронавирус илэрлээ

Монгол Улс дотооддоо нийт 30 халдвар тээгчтэй болчихоод байгаа талаар өнөө өглөө ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая дахин нэг тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд нэгэн иргэнээс коронавирус илэрснийг албаны эх сурвалж бататгалаа. Уг хүн нь орцны жижүүр хийдэг гэх мэдээлэл байна. Түүний шинжилгээний хариу PCR-аар баталгаажжээ.