Нүүр Лайфстайл Энжи: Би дэлхийд алдартай жүжигчин болох ганцхан мөрөөдөлтэй

Энжи: Би дэлхийд алдартай жүжигчин болох ганцхан мөрөөдөлтэй

33 секунд уншина
0
0
368

Энжи: Би дэлхийд алдартай жүжигчин болох ганцхан мөрөөдөлтэй

Түүнтэй ярилцлага хийхийнхээ өмнө жаахан хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хөнгөн асуулт нэлээдийг бэлтгэв. Амьхандаа тэгэхгүй бол хариулж чадахгүй байх гэж бодсондоо тэр. Гэтэл ярилцлага эхлэнгүүт миний асуултад адтай, сэргэлэн, хэрсүү гэгч нь аргагүй хариулав. Хэзээний том хүн шиг түүртэлгүй, тэгсэн мөртлөө цаанаа нэг өхөөрдөм хариулж байлаа. Хөгжилтэй зүйл ярьсныхаа дараа алаг нүдээ тормолзуулан инээнэ. Хэнтэй ярилцсан юм бол гэж уншигч та гайхаж байгаа.болов уу. Яагаа вэ нөгөө “Хөөрхөн чоно”-той. Монгол түмний хайрыг хүлээсэн, өхөөрдөм Энжи буюу

А.Эрдэнэцэцэгтэй. “Авьяаслаг монголчууд” шоунд дөрөвхөн настайдаа оролцохдоо “Бөдөн шувуу чоно” хоёрыг уншаад хэрхэн шуугиулж, олны хайрыг татсаныг уншигчид сайн мэднэ. “Манай дүү насгүй, өлгийтэй” гээд үзэгчдээр өхөөрдүүлж байсан Энжи өнөөдөр цөөнгүй кинонд тоглон, дуу гаргаж, ирээдүйд жүжигчин болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна. Наймхан настай мөртлөө ямар мундаг хөдөлмөрч, уран бүтээлч сэтгэлгээтэй, төлөвшилтэйг нь гаргасан уран бүтээлүүдээс нь бэлхнээ харж болно. СТА Э.Чулуучимэгийн хүсэлтээр дуулсан “Зүгээр л инээмсэглэ” дуу нь 9 сая 600 мянга, сүүлд гаргасан “BOOM BOOM” нь таван сая 400 гаруй мянган хандалт аваад байгаа гээд бод доо. Өдий насны хүүхдэд супер амжилт. Энжи өнгөрсөн жил хүнд өвчин тусаж, алхаж ч чадахгүй байж. Алхахад л судас нь хагарчих гээд эвтэйхэн гам барьж, хэвтэрт байхаас өөр аргагүй болжээ. Тийм үедээ нэгэн дууг сонсон, эрч

хүч авдаг байсан нь БНСУ-ын “Momoland” хамтлагийн “BOOM BOOM”. Эмнэлгийн орон дээр үргэлж тус дууг сонсон, алхаж, тоглож яваа хүүхдүүдэд гэмгүй атаархаж суухад нь ах, эгч хоёр нь “Хэрвээ гам сайн барьж, өөрийгөө дайчлаад эдгэрвэл “BOOM BOOM”-ийг коверлуулж, клип хийж өгье” гэж амлажээ. Энжи балчирхан биедээ баймгүй тэвчээр гарган гүрийсээр эдгэрч, ах, эгч нар нь амлалтдаа хүрснээр “BOOM BOOM” дууны ковер хувилбар мэндэлсэн түүхтэй. Энжигийн дуу, клип, хувцаслалт, мөнгө, санхүү гээд бүхнийг ээжийнх нь төрсөн хоёр нь дүү нь зохицуулдаг юм билээ. Эмэгтэй дүү Мийнөө нь дуулах ур чадвараас авхуулаад бүхнийг Энжийд заадаг гэнэ. Аав, ээж, ээжийнхээ хоёр дүүгийн хамт бор зүрхээрээ зүтгэж, урлагт багаасаа дурлан, зүрх сэтгэлээ зориулж яваа “Хөөрхөн чоно”-той ярилцлаа.-Ахын дүүг хүмүүс Энжи, “Хөөрхөн чоно” гэдэг. Аль нэрэндээ илүү дуртай вэ? -Аль алинд нь дуртай. Тэгээд бас би “Boom Boom” гэдэг нэртэй болсон байна лээ. “Boom Boom” дууг дуулснаас хойш хүмүүс

намайг тэгж нэрлэх болсон юм. Энд, тэнд очиход “Хөөх, Boom
Boom ирчихэж” гээд л байгаа. -Энжи гэдэг нэр нь их хөөрхөн. Ахын дүү өөрөө өөртөө өгсөн нэр үү. Эсвэл гэр бүлийнхэн нь зөвлөсөн юм уу? -Ээжийн төрсөн дүү Мийнөө эгч надад дуулахаас авхуулаад бүхнийг заадаг. Мө ах, Мийнөө эгч хоёр дуу хийх, хувцаслалт, клип, багш, менежер гээд бүхнийг хийдэг, бүх зүйлийг зохицуулдаг. Намайг хоёр настай байхад агаа (Мө ах), аниа (Мийнөө эгч) хоёр намайг ингэж нэрлэсэн юм. Энжи гэдэг нэрэндээ би их дуртай. Өвөрмөц, гоё, содон нэр л дээ. АРД БҮЖИГЛЭДЭГ ДӨРВӨН ХҮҮХДИЙН НЭГ
НЬ МИНИЙ ТӨРСӨН АХ -Дууных нь ард бүжиглэдэг дөрвөн бүжигчний нэг нь төрсөн ах нь юм билээ. Ахтайгаа хамт уран бүтээл гаргахад
илүү түшигтэй, гоё байдаг уу? -Тийм ээ. Ганцхан манай ах гэлтгүй бүгдээрээ сайхан сэтгэлтэй, ухаантай. Тийм болохоор бид нэг гэр бүл шиг байдаг. -Нөгөө гурав нь танай хамаатан уу. Эсвэл багшийнх нь
дугуйлангийн хүүхдүүд юм уу? -Тийм ээ. Багш (Мийнөө эгч нь)-ийн “Алтан од” дугуйлангаас шигшигдэж үлдсэн хүүхдүүд. Аниагийн шавь нар. Би хоёр настайдаа хөтлөгч, жүжигчний хосолсон “Алтан од” сургалтад хамрагдсан. Хоёр настайдаа сургалтынхантайгаа, ахтайгаа хамт жүжигт тоглож байсан. –Хөөх, тийм жаахан байхдаа юу?

-Тийм ээ. Та тэр бичлэгийг үзсэн үү. -Үзээгүй ээ. Интернетэд бий юү? -Байгаа. Танд би үзүүлье. Энжи Мийнөө эгчийнхээ утсыг нь гуйж аваад, тухайн үеийн бичлэгээ үзүүлэв. “Би ийм жаахан байсан шүү дээ. Одоо зөндөө том болчихсон байгаа биз. Ийм том болсон” гээд босож зогсоод, инээмсэглэв. –Хичээл нь орохгүй, багштайгаа, ангийнхантайгаа уулзахгүй байх ямар байна вэ. Теле хичээлээ өдөр бүр хийж байгаа юу? -Би теле хичээлээ идэвхтэй, сайн хийж байгаа. Манай ангийн багшаас өөр багш зурагтаар хичээл заахаар хааяа эвгүй
санагддаг. Ангийн групп дээр манай ангийн багш хичээл заадаг. Тэндээс бас үздэг. ШИНЭ КЛИПЭНДЭЭ ӨМСӨХ ХУВЦАС, ГУТЛАА БУСАДТАЙГАА ХАМТ УРЛАЖ БАЙГАА -Энжи удахгүй шинэ дуу гаргах гэж байгаа юм билээ. Хажуугаар нь теле хичээлээ хийж амжиж байгаа юу? -Гэртээ ерөөсөө уйдах завгүй байгаа. Теле хичээлээ хийчихээд шинэ клипэндээ бэлддэг. Энд гутлаа, хувцсаа чимэн, бүжгээ давтдаг. Тэгэхээр хичээл орохгүй байх гоё байгаа. Яагаад гэвэл шинэ дуундаа бэлдэх зав гараад гоё байна. Клипний зураг авалтны үеэр баахан хичээл овоорчихож магадгүй. Тиймээс би өдөр бүр хичээлээ идэвхтэй хийж байгаа. Хажуугаар нь шинэ клипэндээ өмсөх гутал, хувцсаа багш, гэр бүлийнхэнтэйгээ хамт урлаж байгаа. -Хөөх, тийм үү. Ямар мундаг юм бэ. Энэ гутлаа бусадтайгаа хамт өөрөө урлаж байгаа юм уу?
-Тийм ээ. Миний төдийгүй манай багийнхны хувцасны загварыг бид өөрсдөө гаргаж, урладаг. Энэ гуталны хамран дээр араг яс (хохимой) шигтгэсэн нь догь харагдаж байгаа биз.

-Ашгүй дээ. Энэ хоёр гутлыг хоёуланг нь шинэ клипэн дээрээ өмсөнө. Ер нь цэргийн хувцас гэхээр заавал ногоон өнгөтэй, нэгэн хэвийн байх албагүй. Ногоон өнгөтэй бол хэний ч анхаарлыг татахгүй. Тийм болохоор гуталнуудаа ийм загвараар урлаж байгаа юм. Мө ах дэлхийд ганц гутал урлана гээд л байгаа. Энэ хохимойг Батаа ах урлаж өгсөн. -Цэргийн хувцас бэлтгэж буйгаас нь харахад аавын тухай, цэрэг армийн тухай сэдэвтэй дуу бололтой. -Тийм ээ. Аавын тухай дуу. Аавдаа зориулж дуулна. -Аавын тухай сэдэвтэй анхны дуу нь бил үү?
-Өмнө нь аавын тухай дуу хийж байгаагүй. Уг нь энэ дууг “Boom Boom”-ийн дараа, Цэргийн баярын үеэр цацахаар төлөвлөж, клипнээс бусдыг нь хийчихсэн байсан юм. Даанч коронавирусийн халдварын улмаас амжаагүй. Энэ дуунд зориулаад хийсэн хувцаснууд надад багадчихсан. Одоо тэгээд дахиж өөрийг, өмнөхөөсөө супер дупер хувцас урлаж байгаа. -Тэгэхээр Энжи их хурдан том болж байгаа юм байна даа. -Харин тийм ээ. Ийм хурдан том болж байгаагаа гайхаад л байна (инээв). Нэг уран бүтээл гаргахад өртөг өндөртэй. Энэ бүхнийг гэр бүлийнхэн, аав, ээж нь зохицуулдаг уу? -Тэгдэг. Аав, ээж, Мө агаа, Мийнөө аниа гээд бүгдээрээ нийлж, зохицуулдаг. -Харьяалагддаг продакшн, студи ахын дүүд бий юү? -Байхгүй. Хувиараа, ард бүжиглэдэг уран бүтээлчидтэйгээ хамт зүтгэдэг. Зарим зүйлийг тоглолтынхоо орлогоос зохицуулдаг.

Үргэлжлэлийг : eguur.mn/95390

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *