Home Лайфстайл “Сүнсний баяр”-ын чимэглэлээ хэт үнэмшилтэй хийсэн эрийн гэрт цагдаа нар 2 удаа ирж шалгажээ

“Сүнсний баяр”-ын чимэглэлээ хэт үнэмшилтэй хийсэн эрийн гэрт цагдаа нар 2 удаа ирж шалгажээ

3 second read
0
0
135

“Сүнсний баяр”-ын чимэглэлээ хэт үнэмшилтэй хийсэн эрийн гэрт цагдаа нар 2 удаа ирж шалгажээ

АНУ-ын Техас мужид амьдардаг уран бүтээлч Стивен Новак (Stephen Novak) өөрийн гэрээ хичээнгүйлэн чимэглэсэн байна. Гэтэл төсөөлөөгүй үйл явдал болжээ.


Уран бүтээлч байшингийнхаа гадаа цогцоснууд байрлуулж, хиймэл цусаар газар будсан аж. Нэг цогцсыг хөрөөдүүлсэн мэтээр, нөгөөг байшингийн дээвэр дээр тавиад өөр нэгийг нь сейфэнд цохиулж үхсэн байхаар төсөөлж бүтээсэн байна. Тэр хиймэл хүмүүсийг яг л бодит мэт харагдахаар цусан улаан өнгөөр будсан аж.

Стивен бараг л өдөр бүр цогцоснуудыг засаж, янзалж байсан бөгөөд өглөө эртлэн босож цусыг нэмж буддаг байсан гэнэ. Нохойгоо салхилуулж, гүйж яваа хүмүүсийг цочирдуулах “аймшгийн баяр”-ын дэггүй төлөвлөгөө нь энэ байж л дээ.

Түүний энэхүү санаа амжилттай хэрэгжиж, зохиомол урхинд орсон хүмүүс цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар ирээд Стивенийг дэндүү үнэмшилтэй хийснийг нь гайхшраад буцсан байна.

Мөн түүнийг гэртээ эзгүй байхад нь цагдаа нар хэд хэдэн удаа ирсэн бөгөөд хэргийн газрын нотлох баримт болгож зураг хүртэл дарж байсныг хөршүүд нь гэрчлэх гэнэ.

Ямартай ч уран бүтээлч сахилгагүй төсөөллөөрөө олон хүнийг цочирдуулж чадсан байна. Харин дараа жил тэр үүнээс ч илүү аймшигтай зүйл сэдэх болно гэжээ.

Харин дараах зургуудад бусад айлууд гэрээ хэрхэн чимэглэснийг харуулах болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…