Нүүр Лайфстайл Байгаль орчны сайд Д.Сарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэв үү

Байгаль орчны сайд Д.Сарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэв үү

3 секунд уншина
0
0
74

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэх мэдээлэл бий


Байгаль орчны сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байхдаа чамгүй нэр хүндтэй болсон билээ. Учир нь, Ковид-19 цар тахал өнгөрсөн хоёрдугаар сараас дэлхий нийтэд тархаж, тэр үеэс манай улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам шуурхай ажиллаж өнөөдрийг хүртэл амжилттай хамгаалж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл ажиллаж, дотооддоо нэг ч халдвар алдаагүй гэх нэр хүндийг зүүгээд байсан. Тиймдээ ч Д.Сарангэрэл сайдаа “Хүний төлөө медаль”-аар шагнаж, баримтат кинонд “мөнхлөөд” авсан билээ. Тэрхүү нэр хүндээрээ УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, улмаар салбараа сольж, Байгаль орчны сайдаар томилогдсон.

  Коронавирусийн халдвар, хатуу хөл хорио зэрэг нийгмийг тэр чигт нь "барьсан" цар тахлын асуудал үүсэхээс өмнөхөн МАН-аас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсээ нэрлэж, заримыг нь зарлалгүй "хадгалсан". Үүн дотор нэгэн эмэгтэйг нэр дэвшүүлж болох тухай яригдсан нь Д.Сарангэрэл сайд гэнэ. Тиймээс ч тэрбээр ирэх оны сонгууль хүртэл салбарынхаа ажлаас гадна Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаанд ч идэвхийлэн оролцохоор шийдсэн бололтой. Ингэж хэлсний учир нь тэрбээр коронавирусийн халдвар авсан иргэний явсан маршрут тэргүүтэй тус яамтай холбоотой мэдээллийг нүүр номоороо байнга мэдээлэх болсон. 

МАН-аас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой нэгэн эмэгтэй яригдсан нь Д.Сарангэрэл сайд гэнэ.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэх мэдээлэл бий. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшээд яллаа гэж бодоход МАН дотор дахин хагарал үүсэх магадлал өндөр. Тийм учраас Засгийн газраа тогтвортой авч явах нь түүний болоод намынх нь нэн тэргүүний асуудал болоод байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх боломжтой хэмээн нэр нь дурдагдсан Ц.Нямдорж, Сү.Батболд, Г.Занданшатар нар иргэдийн дэмжлэгийг төдийлөн авахгүй байх магадлал өндөр. Тиймээс намынхан нь иргэдэд таалагддаг, нэр хүнд сайтайгаар нь Д.Сарангэрэлийн тухай ийн ярьсан бололтой. Тэрбээр энэхүү боломжийг ч олж харж бололтой хуучин ажлынхаа өнөөгийн дүр төрхийг ойрын хугацаанд цөөнгүй удаа шүүмжлээд авсан билээ. 
Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *