Нүүр Лайфстайл ШУУРХАЙ : “Энхсаран” сувилалын тогооч Өмнөговь аймагт очжээ

ШУУРХАЙ : “Энхсаран” сувилалын тогооч Өмнөговь аймагт очжээ

0 секунд уншина
0
0
408

Түүнийг Өмнөговь аймгийн Цагаанхаднаас өчигдөр Улаанбаатархотод авчиржээ

“Энхсаран” сувилалд тусгаарлагдаад гарсан ч коронавирусийн халдвартай нь тогтоогдсон 29 настай ачаа тээврийн жолооч Д, түүний ойрын хавьтал болох хэд хэдэн хүнээс халдвар илрээд буй. Мөн тус сувилалын эмч, ажилчид болон тусгаарлагдаж байсан 40 гаруй хүнээс халдвар илэрсэн нь батлагдсан.

Тодруулбал, “Энхсаран” сувилалын хоол, хүнсний ажилтан, үйлчлэгч тэргүүтэй хүмүүс коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар тус сувилалд тусгаарлагдаж байх хугацаанд халдвар авсан гэх иргэн Д.Мөнхбат “Энхсаран” сувиллаас халдвар авсан хүний олонхийг нь халуун усны газраас авсан гэж бодож байгаа.

Халдвар халуун усны газарт тархаад, тус газрын ажилчид халдвар аваад, тусгаарлалтад байсан хүмүүст тэд тараасан байх магадлалтай. Би гэхэд л хоол тараадаг хүнээс халдвар авсан байх гэж бодож байгаа” гэсэн билээ.

Тэгвэл тус сувилалын тогооч Н нь Өмнөговийн Ханбогд сумын Цагаанхаданд очсон талаар албаны эх сурвалж мэдээлээ. Тэрбээр “Тус тогооч нь хөл хорио тогтоохоос өмнө Цагаанхаданд ирсэн юм билээ.

Харин өчигдөр орой 22:00 цагийн үед албаныхан ирээд, түүнийг Улаанбаатар хот руу аваад явж байгаа бололтой байсан” гэлээ. Үүнтэй холбоотойгоор Цагаанхаданд түүний очсон айл болон уулзсан хүмүүсийг тусгаарлаад байгаа аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *