Нүүр Лайфстайл Дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш “0” түвшинд барьж чадсан Тайвань улсын жишээ

Дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш “0” түвшинд барьж чадсан Тайвань улсын жишээ

6 секунд уншина
0
0
359

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш “0” түвшинд барьж чадсан Тайвань улсын жишээг сошиал хаягтаа бичжээ. Тэрбээр “Одоогийн байдлаар 23 сая хүн амтай Тайванд 597 халдвар гарч долоон үхэл бүртгэгдсэн байна.“Ковид-19” халдварыг арал дээрээ амжилттай хянаж чадсаны нууц нь: -2020 оны 3 сараас хилээ хааж зөвхөн дотоодын иргэдээ агаар, усан замын боомтуудаар чанга хяналтан дор оруулж эхэлсэн, шинж тэмдэггүй хүмүүсээ 14 хоног карантинд байлгасан.


-Маск тарааж эхэлсэн. Маскыг иргэддээ үнэгүй тараасан нь амжилтын цөм нь байсан. Тайван гаднаас маскаа авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Өдөрт 2 сая хийж чадаж байсан Тайван 4 сарын хугацаанд 20 сая болтол үйлдвэрлэлээ нэмсэн. Ингэснээр оршин суугчдаа тогтмол маскаар хангах боломж бүрдсэн.


-Халдварт өртөгсдийг хайж олох (trace), карантинд оруулах ажлыг гайхамшигтай хийж чадсан. Эрүүл мэндийн ажилчид батлагдсан тохиолдол бүрийн дунджаар 20-30 хавьтагсдыг олж илрүүлж байв. Засгийн газар нэг тохиолдол бүрийн ард 150 хавьтагсдыг олж шинжилгээнд оруулж байсан. Хавьтагч бүр Ковид-19 илрээгүй ч гэсэн гэрээр өөрсдийгөө 14 хоног тусгаарлаж байсан


-Тайванчууд өнгөрсөн 2003 оны SARS-аар маск зүүх, гараа тогтмол угаахыг сурсан байсан. Засгийн газар халдварт өвчнийг хянах, тандах сүлжээг бий болгож чадсан байв” хэмээжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *