Home Лайфстайл САЙН МЭДЭЭ : 909 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

САЙН МЭДЭЭ : 909 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

2 second read
0
0
609

ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээлээ хийж, шинжилгээний хариунуудыг зарлалаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд, Дорнод аймгийн нэгдсэн лабораторд 68 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд тус тус халдвар илрээгүй.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийслэл хотын нэгдүгээр хавьталд 909 хүний шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээ сөрөг гарсан бол үлдсэн 159 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа.

Мөн хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1,394 хүний шинжилгээ сөрөг гарлаа.

Нийслэл болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна.

Айдас биш баримтаар цуурхал биш шинжлэх ухаанчаар асуудалд хандаж коронавирусийн хүнд үеийг даван гарцгаая. Сөрөг мэдээллээс аль болох зайлсхийж, сэтгэл санааны таагүй байдлаа найз нөхөд хамт олонтойгоо утсаар харьцах, шинэ бүжиг дуу сурах зэргээр сэтгэл зүйгээ тайван байлгаарай” гэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…