
Т.Мөнхсайхан: “Энх саран” сувиллаас 40 ГАРУЙ ХАЛДВАР илэрсэн нь үнэн

Яг одоо Засгийн газар болон УОК-ын төлөөлөл сэтгүүлчдэд
мэдээлэл өгч байна.

Энэ үеэр сэтгүүлч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан 44
хүнээс халдвар илэрсэн гэх мэдээллийг тодрууллаа.
Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Тус сувиллаас 40 гаруй
хүн халдвар авсан нь үнэн. Өдөр бүрийн мэдээллээрээ хэлээд
явж байгаа.

Гэхдээ энэ хүмүүс бүгд ХӨСҮТ-д тусгаарлагдчихсан
байсан. “Энх саран”-д байсан 60 гаруй хүнийг бүгдийг нь
урьдчилаад тусгаарлачихсан байсан шүү” гэлээ.