Нүүр Лайфстайл З.Мэндсайхан: Хүнс, тээврийн машинд иргэд нууцаар дайгдан, эрсдэл үүсгэж байна

З.Мэндсайхан: Хүнс, тээврийн машинд иргэд нууцаар дайгдан, эрсдэл үүсгэж байна

0 секунд уншина
0
0
306

Засгийн газар, УОК өнөөдөр хуралдан, хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргаад байгаа билээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Өнөөдрөөс 200 орчим тонн нөөцийн мах гаргаж байна. Иргэд нөөцийн мах дуусна гэж санаа зоволтгүй. Маргаашны цэгийн тоог нэмнэ. Нийлүүлэлт нь хангалттай. Гулуузаар нь хонины мах гаргасан учраас дуусчихна гэж санаа зовсон бололтой.

Дэглэмээ зөв сахиад, дэлгүүр, зах, цэгээс нөөцийн мах авах боломжтой. Хот хоорондод хүнсний тээврийн машинуудыг чөлөөтэй нэвтрүүлж байгаа.

Хүнс, тээврийн машинуудад иргэд нууцаар дайгдан явж, эрсдэл нэмж, хуулийн байгууллагад хүндрэл учруулж байна. Ийм эрсдэлтэй үйлдэл битгий хийгээрэй гэж иргэддээ уриалъя” гэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *