
Яг одоо Засгийн газар, УОК-ын төлөөлөл олон нийтэд мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаар хөл хориог 14 хоногоор дахин сунгасан билээ. Энэ үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

-Өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс цөөнгүй бий. Хөл 14 хоног сунгахад орлого нь тасрах, эдийн засгийн хүнд байдалд орох иргэн, ААН-ийн асуудлыг хэрхэх вэ? УОК-ын дарга Я.Содбаатар: Энэ асуудлыг судалж байгаад гурав хоногийн дараа Засгийн газрын хуралдаанд санал болгож

оруулна. Сангийн яам дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж
байгаа. Тодорхой шийдвэрийг лхагва гарагт гаргана гэсэн үг.
Түрээс, зээлийн гээд олон асуудал яригдаж байна. Гэхдээ эрүүл
байхад учир нь олдоно гэж бодож байна. Бид ард иргэд, ААНүүдэд учирч байгаа зүйлсийг ойлгож, судалгаа хийж байгаа.