Нүүр Uncategorized ШУУРХАЙ: Хөл хориог дахин 14 хоногоор сунгалаа

ШУУРХАЙ: Хөл хориог дахин 14 хоногоор сунгалаа

1 секунд уншина
0
0
421

Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүллээ.

Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв.

Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болов.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УОК-ын оруулсан хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах саналыг
хэлэлцэн сунгахаар болсон байна.

Иймд иргэд Засгийн газрын шийдвэрийг дагаж, дэглэмээ баримтлахыг сануулж байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *