Нүүр Лайфстайл Хоёр халдвар тээгч “Тэсо” корпорацын жолооч, менежер нар байжээ

Хоёр халдвар тээгч “Тэсо” корпорацын жолооч, менежер нар байжээ

2 секунд уншина
0
0
4,192

Халдвар авсан нь анхлан батлагдсан жолооч Д-гийн ах болон ахынх нь эхнэр хоёроос шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тэднийг ойрын хавьталд тооцон тусгаарлаж, шинжилсэн юм. Тэгвэл тэд хоёул “Тэсо” корпорацын ажилтнууд юм байна.

Тодруулбал, нөхөр нь тус корпорацид жолоочоор ажилладаг бол эхнэр нь борлуулалтын менежер ажилтай талаар хэвлэлд мэдээлсэн байна. Харин тэднийг тусгаарлагдаж, шинжлүүлэхээсээ өмнө ажлаа хийж байсан гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.

Иймд тус байгууллагын бүх ажилчдыг маргааш шинжилгээнд хамруулахаар болжээ.

Мөн дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг тус корпорацын “Ice Mark” үйлдвэрийн ажилчид үзсэн тухай хэвлэлд
мэдээлжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *