Home Сонин хачин Үхрийн махыг амталж, стэйк хийх 9 төрлийн жор 😋

Үхрийн махыг амталж, стэйк хийх 9 төрлийн жор 😋

0 second read
0
1
362

Хэрвээ та үхрийн мах зүгээр л шарж идэхээс эсвэл улиг болсон амтлагчийг хэрэглэхээс залхсан бол өөрийн гараар даршилж болно. Үхрийн мах даршлах маш олон төрлийн арга байдаг бөгөөд зарим нь махыг чихэрлэг амттай болгодог бол зарим нь давстай, халуун ногоотой болоход нөлөөлдөг аж. Ингээд үхрийн мах амтлах гайхалтай амталгааны жоруудыг танд хүргэе.

Орцыг 500 гр үхрийн маханд тооцоолсон болно. Амталгааны хугацаа дууссаны дараа махаа шарах ёстой гэдгийг мартаж болохгүй.

1. Лаймаар амтлах

1. Лаймаар амтлах

Энэхүү амталгаа нь маханд бага зэрэг исгэлэн амт оруулахаас гадна махыг зөөллөж өгнө.

Орц:

–      4 лайм

–      2 хоолны халбага буурцгийн сүмс

–      2 дунд зэргийн хэмжээтэй сонгино

–      20 гр бүтэн цагаан гаа

–      ½ цайны халбага халуун чинжүү

–      Давс, перец амталгаагаар

Хийх арга:

Саванд лаймын шүүсийг шахаж, буурцгийн сүмс, хэрчсэн сонгино, үрсэн цагаан гаа, халуун чинжүүг хооронд нь холиод дээрээс нь махаа хийж, хөргөгчид нэг цагийн турш хөргөнө. Ингээд мах шарахад бэлэн болно.

2. Вустеширийн сүмс болон буурцгаар амтлах

2. Вустеширийн сүмс болон буурцгаар амтлах

Энэхүү амталгааг хийхийн тулд давсны агууламж багатай буурцгийн сүмсийг сонгох хэрэгтэй.

Орц:

–      80 мл буурцгийн сүмс

–      3 хоолны халбага вустеширийн сүмс

–      2 хоолны халбага ургамлын тос

–      1 хоолны халбага алимны цуу

–      4 хумс саримс

–      1 цайны халбага элсэн чихэр

–      Хар перец амталгаагаар

Хийх арга:

Саримсаа үрээд дээрээс нь бусад бүх орцоо нэмнэ. Махаа нэмж өрөөний температурт 1 цаг эсвэл хөргөгчид 6 цаг дарсны дараа махаа шарна.

3. Солонгос амталгаа

3. Солонгос амталгаа

Хэрвээ та махаа бага зэрэг халуун ногоотой хийхийг хүсэж байвал танд энэ амталгаа яг тохирох болно.

Орц:

–      50 мл буурцгийн сүмс

–      2 цайны халбага гүнждийн тос

–      1 багц ногоон сонгино

–      2 хумс саримс

–      20 гр бүхэл цагаан гаа

–      3 хоолны халбага шарсан гүнждийн үр

–      1 хоолны халбага ургамлын тос

–      1 хоолны халбага элсэн чихэр

Хийх арга:

Ногоон сонгиноо жижиглэж хэрчээд, дээрээс нь саримс үрж бусад орцуудынхаа хамт хутгана. Махаа хийж хөргөгчид 1 цагийн турш амталсны дараа шарна.

4. Итали маягийн амталгаа

4. Итали маягийн амталгаа

Энэхүү амталгаа нь таны стейкийг илүү зөөлөн амттай болоход тусална.

Орц:

–      80 мл буурцгийн сүмс

–      1 дундаж нимбэг

–      40 мл вустеширийн сүмс

–      1,5 хоолны халбага нунтагласан хуурай саримс

–      3 хоолны халбага хатаасан базиликк

–      1,5 хоолны халбага хатаасан яншуй

–      1 цайны халбага цагаан перец

Хийх арга:

Саванд нимбэгийн шүүсийг шахаж, бусад орцтойгоо холино. Уг амтлагчдаа махаа нэмж, хөргөгчид 8 цагийн турш хөргөсний дараа махаа шараарай.

5. Терияки амталгаа

5. Терияки амталгаа

Уг амталгаа нь маханд чихэрлэг хэр нь давстай амтыг өгөх болно.

Орц:

–      120 мл буурцгийн сүмс

–      60 мл алимны цуу

–      2 хоолны халбага бор элсэн чихэр

–      1 дундаж сонгино

–      1 хоолны халбага рапсын тос

–       1 хумс саримс

–       ½ цайны халбага хатаасан нунтаг цагаан гаа

–       1/8 цайны халбага хар перец

Хийх арга:

Саванд жижиглэж хэрчсэн сонгино, үрсэн саримс зэрэг бүх амтлагчийг хийж, дээрээс нь үхрийн махаа нэмээд 1 цагийн турш хөргөгчид даршилна.

6. Исгэлэн амталгаа

6. Исгэлэн амталгаа

Уг амталгаа нь нимбэг болон дарсны ачаар бага зэрэг исгэлэн, час хийсэн амттай болно.

Орц:

–      300 мл улаан дарс

–      100 мл оливын тос

–      1,5 цайны халбага хуурай гич

–      1 цайны халбага кайен перец

–      1 цайны халбага хатаасан сонгино

–       1 цайны халбага нунтаг саримс

–      Давс амталгаагаар

Хийх арга:

Нимбэгийн шүүсийг шахаж, дээрээс нь бусад амтлагчаа хийгээд сайн хутгана. Дараа нь махаа хийж, хөргөгчид нэг хоногийн турш даршилна.

7. Ямайка маягийн амталгаа

7. Ямайка маягийн амталгаа

Энэхүү амталгаа нь Карибын арал дээр алдартай.

Орц:

–      1 дундаж сонгино

–      1 багц ногоон сонгино

–      1 жижиг чили чинжүү

–      3 хоолны халбага буурцгийн сүмс

–      1 хоолны халбага ургамлын тос

–      1 хоолны халбага алимны цуу

–      1 цайны халбага хатаасан гоньд

–      2 цайны халбага элсэн чихэр

–      1 цайны халбага давс

–      1 цайны халбага үрлэн перец

–      1 цайны халбага нунтаг хар перец

–      ½ цайны халбага нунтаг самар

–      ½ цайны халбага нунтаг шанцай

Хийх арга:

Бүх амтлагчаа блендерт хийж хутгаад дээрээс нь махаа хийж 8 цагийн турш хөргөгчид дарна. Ийнхүү дарахдаа махаа тогтмол хутгах хэрэгтэй.

8. Зуны амталгаа

8. Зуны амталгаа

Энэхүү амталгаа нь өвлийн улиралд ч халуун зуныг мэдрэх боломжийг олгоно.

Орц:

–      2 хоолны халбага оливын тос

–      1 нимбэг

–      20 гр шинэхэн яншуй

–      20 гр кинза

–       1 хумс саримс

–      ¼ цайны халбага давс

–      Хар перец амталгаагаар

Хийх арга:

Нимбэгийн шүүсийг шахаж блендерт хийгээд дээрээс нь бусад амтлагчаа хийж сайн хутгана. Ингээд стейкний махныхаа бүх талд нь түрхэж, үлдсэн амтлагчаа уутанд хийж дотор нь махаа хийнэ. Хөргөгчид нэг цагийн турш дарна.

9. Тайланд маягийн амталгаа

9. Тайланд маягийн амталгаа

Энэхүү амталгаа нь маханд чихэрлэг, давстай, халуун ногоотой гээд бүхий л амтыг шингээж өгнө.

Орц:

–      2 хоолны халбага чихэрлэг халуун ногоотой тайланд сүмс

–      60 мл буурцгийн сүмс

–       20 гр бүхэл цагаан гаа

–       1 хумс саримс

Хийх арга:

Үрэгч дээр цагаан гаа болон саримсаа үрж бусад амтлагчтайгаа холино. Дараа нь энэхүү амтлагчаараа махаа тал талаас нь арчиж, үлдсэн амтлагчийг уутанд хийж, хөргөгчид нэг цаг дарна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…