Home Сонин хачин Якут хүмүүс -50 хэмийн хүйтэнд хэрхэн дулаанаа “барьдаг” вэ? 🥶

Якут хүмүүс -50 хэмийн хүйтэнд хэрхэн дулаанаа “барьдаг” вэ? 🥶

1 second read
0
0
211

Якут нь дэлхийн хамгийн хүйтэн бүс нутаг гэдгийг хүмүүс мэддэг болсон. Энд өвөлдөө -50 хэм хүрэх нь энгийн үзэгдэл. Гэвч нутгийн иргэд ийм хүйтэнд ажиллаж амьдарч дассан төдийгүй хээв нэг мөхөөлдөс долоогоод явах нь энүүхээнд… Тэд яаж ийм хахир хүйтэнд дасч амьдарч сурсан юм бол?

Эхний ээлжинд тэд хүйтэнд цусны эргэлтээ хурдасгаж дулаанаа барьж үлдэхийн тулд тослог ихтэй сүү эсвэл цөцгийтэй халуун цай уудаг. Мэдээж хэрэг хүйтэнд өлөн ходоодтой явж болохгүй учраас тэд гадагш гарахаас өмнө заавал юм иднэ.

 

Гадаа гарахдаа заавал давхар хувцас өмсөнө. Жишээ нь якутууд бээлий ороолт зэргийг 2 давхар, өмд цамцаа гурав давхарлаж өмсдөг байна.

Та нүүрээ нээлттэй орхиж болохгүй – хэрэв тэгвэл таны хамар, хацар амархан хөлдөнө. Тиймээс якутууд ороолтоор нүүрээ боож, зөвхөн нүдээ нээлттэй үлдээдэг. Хэт бага хэмжтэй болсон тохиолдолд тэд ам, хамраа бээлийтэй гараараа тагладаг, гэхдээ энэ аргыг удаан хугацаанд гадаа гарсан тохиолдолд ашиглана.

Дулаан байглах ёстой хамгийн гол зүйл бол хөл юм. Эцсийн эцэст, хөл нь хөлдсөн хүн тэрч чигтээ хөлдөх эрсдэлд орно. Тиймээс якутууд дулаан оймс, зузаан оймс, ноосон оймс гэсэн дор хаяж гурван давхар оймс өмсдөг. Зарим нь амьтны арьсаар хөлөө боодог бол зарим нь халдаг улавч гутландаа хийнэ.

Гаднаас орж ирдэг өвлийн гутал Якутын хүйтэнд тэсэхгүй. Тиймээс нутгийн иргэд цаа буга, хандгай эсвэл бор гөрөөсний арьсаар хийсэн гутал голцуу өмсөнө. Ийм арьсан гутал нь онцгой дулаахан байдаг. Учир нь эдгээрийг бүхэлд нь арьсаар хийсэн бөгөөд гутлын гадна болон дотор талын үсээр бүрсэн байдаг аж.

Дашрамд хэлэхэд, якутууд гутал, хувцсаа байнга давхарладаг учраас нэгээс хоёр размераар илүү хэмжээтэйг давхар худалдаж авдаг. Мөн тэд тухайн хувцасны материалд онцгой анхаарал хандуулдаг. Якутууд нелон эсвэл хиймэл үслэг эдлэлийг огт өмсдөггүй. Учир нь эдгээр материалууд нь хүйтэнд дулаацуулдаггүй.

Тиймээс тэд гутал хувцсандаа зөвхөн цэвэр байгалийн гаралтай үслэг, дулаалга хэрэглэдэг.

Тэд гудамжинд гарахаасаа өмнө паарны дэргэд хэдэн минут гадуур хувцсаа өмссөн чигээрээ зогсдог. Ингэснээр тэд хүйтэнд дулаанаа илүү удаан барьдаг гэнэ. Гэсэн хэдий ч 10 минутаас илүү гадаа байх боломжгүй. Тиймээс тэд тодорхой маршрутын дагуу явж замдаа кафе эсвэл дэлгүүрт дулаацаж явсаар зорьсон газартаа хүрнэ.

Мөн дулаацахаар дэлгүүрт орж ирсэн хүмүүс зүгээр зогсолгүй заавал ямар нэг дасгал юмуу бүжиг хийдэг. Зарим хотуудад автобус хүлээнгээ дулаацах том цонхтой өрөөнүүд хүртэл барьж өгсөн байдаг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…