Home Uncategorized 2022 оны хамгийн шилдэг фантастик кинонууд ⭐

2022 оны хамгийн шилдэг фантастик кинонууд ⭐

1 min read
0
0
46

Нэн түрүүнд 2022 он фантастик киногоороо баялаг жил болсон гэдгийг дурдах нь зүйтэй байх. Гэхдээ мэдээж, олон киноны дунд шилдгийн шилдэг тодотгол бүхий хэд хэдэн кино байх бөгөөд үүнийг шилдэг борлуулалт, үзэгчдийн таашаалд хэрхэн нийцсэнээр нь дүгнэдэг билээ. Ингээд 2022 оны шилдэг 6 фантастик кинотой танилцацгаая. Хэрвээ та доорх кинонуудыг хараахан үзэж амжаагүй байгаа бол үзэхийг бид танд зөвлөж байна.

6. “Three Thousand Years of Longing”

“Three Thousand Years of Longing”

“Three Thousand Years of Longing” бүтээл нь кино шүүмжлэгчид төдийгүй, үзэгчдийн анхаарлыг маш ихээр татсан боловч зарлагынхаа 1/3-ийг ч олж чадаагүй байна. Уг киноны найруулагч нь Жорж Миллер байсан бөгөөд тэрээр 2015 онд “Mad Max: Fury Road” киног дэлгэцийн бүтээл болгосон аж. Гэвч уг кино нь мөн л зарлагаа арай гэж нөхсөн байна.

5. “Doctor Strange in the Multiverse of Madness”

“Doctor Strange in the Multiverse of Madness”

Хэдийгээр “Doctor Strange in the Multiverse of Madness”-ийг муу кино гэж нэрлэхгүй ч үзэгчдийн хүлээлтэд төдийлөн нийцээгүй гэж хэлж болно. Үзэгчид “Doctor Strange” киног аймшгийн кино мэтээр хүлээж авч байсан бол дараагийн хувилбар нь Marvel-ын кинотой ижил болсон гэх шүүмжийг сонссон байна.

Кинонд Доктор Стрэнж нэгэн сонирхолтой бүсгүйтэй таарах бөгөөд бүсгүйг барихаар Вандаг явж байгааг мэднэ. Ингээд киноны үйл явдал Даркхолдын зохиолын хэв маягаар үргэлжилнэ.

4. “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore”

“Fantastic Beasts: The Secrets of Dumbledore”

“The Secrets of Dumbledore” кино нь “The Crimes of Grindelwald” киноноос илүү гарсан ч “Harry Potter”-ын цуврал болон “Fantastic Beast”-ийн эхний ангитай нэг эгнээнд жагсахаар чанартай болоогүй. Киноны гол дүрд мэдээж өмнөх ангийн адилаар төрөл бүрийн амьтад байгаа нь уг киног илүү сонирхолтой болоход тусалсан. Киноны үйл явдал нь Дамблдор, Грин-Де-Вальд, Ньют нар болон тэдгээрийн найзуудын эргэн тойронд өрнөнө. Найзууд нь Дамблдорт Грин-Де-Вальдийг ялахад туслах болно.

3. “The Prey”

“The Prey”

Уг кино нь “Predator” кинотой төстэй боловч үйл явдлаараа энэхүү киног хол хаясан гэхэд болно. Гэхдээ “The Prey”-ийг төгс кино гэж нэрлэхгүй ч сонирхолтой үйл явдлаараа үзэгчдийн анхаарлыг татсан. Уг кинонд команче омгийнхон болон бусдаас ялгарахыг хүссэн нэгэн бүсгүйн талаар өгүүлэх бөгөөд тэрээр зорьсондоо хүрэхийн тулд нэгэн хачирхалтай хөлийн хээг дагаж явна. Ийнхүү киноны адал явдал эхэлнэ.

2. “Avatar: The Way of Water”

“Avatar: The Way of Water”

“Avatar: The Way of Water” саяхан дэлгэцээр гарч эхэлсэн ч 2022 оны шилдэг киноны тоонд багтсан байна. Үүнд: Жеймс Кэмерон өөрийн шинэ уран бүтээлийн сурталчилгааг  маш сайн хийснээс гадна тэр алдагдлаа нөхөхийн тулд уг киног кассын хамгийн шилдэг борлуулалттай кино болох ёстойг дурдсан юм.  “Avatar: The Way of Water” кино нь өмнөх ангийнхаа үргэлжлэл нь учир киноны гол баатрууд хүмүүстэй нүүр тулж, Пандорагийн усан дор амьдрагсадтай танилцаж буй тухай гарна.

1. “Everything Everywhere All at Once”

“Everything Everywhere All at Once”

“Everything Everywhere All at Once” кино нь Marvel болон DC-ээс тэс өөр хэдий ч ертөнцийн амьдралыг өгүүлсэн болно.

Уг кинонд Эвелин гэх асар их өртэй эмэгтэй өөрийн амьдралын эмх замбараагүй байдлаас залхаж, дэлхийг тойрон аялах шийдвэрийг гаргадаг бөгөөд очсон газар бүрээ тэр өөр өөр Эвелинийг харах болно. Үүнээс гадна тэрээр өөрийнх нь амьдарч буй ертөнцөд аюул нүүрлэж байгааг ойлгох бөгөөд уг аюулыг зөвхөн тэр л арилгаж, ертөнцөө аврах боломжтой.

Энэхүү кино нь фантастик кино сонирхогчдод маш ихээр таалагдана. Үүнээс гадна “Everything Everywhere All at Once” кино дэлхийн маш олон шагналуудад нэр дэвшсэн байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…