Home Сонин хачин 2023 онд тохиох сансар огторгуйн хамгийн сонирхолтой 12 үзэгдэл

2023 онд тохиох сансар огторгуйн хамгийн сонирхолтой 12 үзэгдэл

45 second read
0
1
307

Суурин газруудад гэрлийн бохирдол их байдагтай холбоотойгоор од эрхэсийг ажиглахын тулд хот, суурингаас гарах шаардлага одон орон сонирхогчдын дунд үүсэх болсон. Бид энэ удаагийн нийтлэлээрээ од эрхэс сонирхогчдод зориулан 2023 онд хуанли дээрээ тэмдэглэвэл зохилтой одон орны 12 үзэгдлийг танилцуулахаар бэлдлээ.

1. Нарны аймгийн гарагууд нэг эгнээнд орно /01.22-25 /

Нарны аймгийн гарагууд нэг эгнээнд орно /01.22-25 /

Гараг эрхэсийн парад хэмээн нэрлэгддэг нарны аймгийн гарагууд нэгэн шугаманд орж зэрэгцэх үзэгдэл энэ сарын 22-ны өдрөөс эхлэх ажээ. Нар жаргасны дараа баруун өмнө зүгт Сугар гараг энгийн нүдэнд харагдах бол түүнээс бага зэрэг дээш ажиглавал Санчир гараг харагдана. Харин 1-р сарын 25-ны өдөр сарны дэргэд Бархасбадь болон Ангараг гарагууд энгийн нүдэнд харагдахуйц гарна. Энгийн нүдээр харахад тод од мэт харагдах эдгээр гарагуудыг нарийн ажиглахыг хүсвэл телескоп ашиглахыг зөвлөж байна.

2. C/2022 E3 сүүлт од тэнгэр үзэгдэнэ /02.01-02/

C/2022 E3 сүүлт од тэнгэр үзэгдэнэ /02.01-02/

C/2022 E3 сүүлт од 1-р сарын 12-ны өдөр наранд хамгийн ойр цэгтээ хүрсэн бол 2-р сарын 1-ээс 2-нд шилжих шөнө дэлхийтэй 42 сая километр буюу энгийн нүдэнд харагдах зайд ойртон ирэх ажээ. Тус өдөр хамгийн бүрхэг үзэгддэг анаашийн орд тэнгэрт үзэгдэх тул сүүлт одыг ажиглахад одон орны туршлагагүй хүн ч хялбархан ажиглах боломжтой.

3. Сугар болон Бархасбадь гарагуудын бүжиг /02.01-03.01/

Сугар болон Бархасбадь гарагуудын бүжиг /02.01-03.01/

Гарагууд нэгэн шугаманд орсны дараагаар 2-р сарын 1-ээс 3-р сарын 1 өдрүүдэд Сугар болон Бархасбадь гарагууд баруун өмнө зүгт нэгэнтэйгээ ойртон энгийн нүдэнд харагдахуйц гарна. 3-р сарын 1-ий өдөр нар жаргасны дараа сарны ойролцоо тэд хамгийн ойр түвшинд очиж харагдах аж.

4. Буд гараг хамгийн тодоор тэнгэрт харагдана /03.28-04.18/

Буд гараг хамгийн тодоор тэнгэрт харагдана /03.28-04.18/

Дээрх хугацаанд үдшийн бүрийгээр сонирхогчийн телескоп төдийгүй энгийн нүдэнд харагдахуйц байрлалд Буд гараг орох гэж буй юм. Нар жаргах үед нарны баруун талд тэнгэрт хамгийн тодоор үзэгдэх од нь Буд гарах байх ажээ.

5. Нар хиртэлт тохионо /04.20/

Нар хиртэлт тохионо /04.20/

Дэлхийн аль хэсэгт байгаагаас хамаарч бүтэн болон хагас нар хиртэлт 4-р сарын 20-ны өдөр ажиглагдах юм. Эл үзэгдлийг Зүүн өмнөд Ази, Индонези, Номхон далайн өмнөд хэсгээс хамгийн сайн ажиглах боломжтой.

6. Лирид солирын бороо /04.16-04.25/

Лирид солирын бороо /04.16-04.25/

1861 онд нээгдсэн C/1861 G1 Thatcher сүүлт одны үлдэгдэл тэнгэрт гэрэлтэн харагдах энэ үзэгдэл оргил үедээ цагт 20 удаа анивчин үзэгддэг. Энэ жилийн тухайд 4-р сарын 16-ны өдрөөс 4-р сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх солирын борооны оргил үе 22-ноос 23-нд шилжих шөнө тохиох бөгөөд агаарын бохирдолгүй, цэлмэг тэнгэртэй үед энгийн нүдээр богино хугацаанд ажиглах боломжтой.

7. Эта-Акварид солирын бороо /04.19-05.28/

Эта-Акварид солирын бороо /04.19-05.28/

Халлигийн сүүл одны нөлөөгөөр буй болдог Эта-Акварид солирын борооны үеэр цагт 70 гаруй удаагийн гэрэл анивчин харагддаг. Уг солирын бороо дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст хамгийн сайн ажиглагддаг бол хойд хагаст цагт 30 гаруй удаагийн гэрэл анивчиж буйг харах боломж бий.

Энэ жилийн тухайд 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн 5-р сарын 28-ныг дуустал ажиглагдах эл үзэгдэл 5-р сарын 6 болон 7-нд оргил үедээ очих юм.

8. Өмнөд Дельта Акварид солирын бороо /07.12-08.23/

Өмнөд Дельта Акварид солирын бороо /07.12-08.23/

7-р сарын 12-ны өдрөөс 8-р сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх Өмнөд Дельта Акварид солирын бороо оргил үедээ тэнгэрт 20 гаруй биет нисч үзэгддэг. Харамсалтай нь энэ үзэгдлийг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас ажиглахад хүндрэлтэй байдаг ажээ.

9. Персейд солирын бороо /07.17-08.24/

Персейд солирын бороо /07.17-08.24/

Эх дэлхийгээс ажиглах боломжтой хамгийн тод солирын бороонуудын нэгт яах аргагүй тооцогдох Персейдийн оргил үед минут тутамд нэг удаа сансрын биет тэнгэрт гэрэлтэн харагддаг.  Энэ жилийн хувьд уг солирын бороо 7-р сарын 17-ны өдрөөс 8-р сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд бөмбөрцгийн хойд хагаст илүү тодоор үзэгдэх юм.

10. Супер сар /08.30-31/

Супер сар /08.30-31/

Ирэх 8-р сарын 30-наас 31-нд шилжих шөнө сар нарны эсрэг талд ирснээр бусад үеийнхээс илүү том, тодоор харагдах ажээ. Түүнчлэн уг байрлалд орсноор сарны өнгө бага зэрэг цэнхэртэн харагдана.

11. 10-р сарын 28-нд сарны хагас хиртэлт тохионо

10-р сарын 28-нд сарны хагас хиртэлт тохионо

10-р сарын 28-нд сарны хагас хиртэлт тохиох бөгөөд Ази болон Европ тивд ажиглагдах аж.

12. Жеминидийн солирын бороо /12.07-12.17/

Жеминидийн солирын бороо /12.07-12.17/

12-р сарын 7-ны өдрөөс 12-р сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх Жеминидийн солирын борооны оргил үед 12-р сарын 13-аас 14-нд шилжих шөнө болох аж. Манай гараг дээрээс хамгийн тодоор ажиглагддаг энэ солирын борооны үеэр та Жемини одны ордыг ч давхар ажиглах бүрэн боломжтой.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…