
Хамт байх цаг хугацаандаа нэгнийхээ дутаж буй орон зайг нөхөх гэж найзууд байдаг шүү дээ. Харамсалтай нь хүн бүрийн найз хэний ч найз биш гэдэг. Бидний хүрээлэлд алхам тутамд найз нөхөд, танилууд гарч ирдэг. Тэднээс бидний сонгож авсан гэр бүл бол жинхэнэ найзууд. Ингээд жинхэнэ найз, зүрхний “анд”-ын 10 шинжийг танилцуулж байна.
- Үргэлж дэргэд байдаг

Амьдралд юу ч тохиолдсон тэр чиний дэргэд байдаг. Сайн, амжилттай байх үед хамт жаргалыг чинь хуваалцчихаад хэцүү үе тохиолдоход орхиод явж буй нэгэн таны найз хэрхэвч биш.
- Бүх дутагдлыг чинь хүлээн зөвшөөрдөг

Тэр хэзээ ч чамайг шүүхгүй, таны дутагдлаар доог тохуу хийхгүй. Чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрч, бүгдийг нь хайрлах болно. Тийм ч болохоор түүний дэргэд чи үргэлж өөрийнхөөрөө байж чадна.
- Түүний гэр бүл бол чиний гэр бүл, чиний гэр бол түүний гэр бүл

Нэгнийхээ гэрийнхнийг мэддэг байх нь бүгд нэг гэр бүл болсон мэт сайхан мэдрэмж төрүүлдэг.
- Чамайг дэмждэг

Чиний талд хэн ч байхгүй байсан ч сайн найз чинь чамтай хамт бат зогсох болно. Тэр чамайг сонсож, чамд итгэх болно.
- Бурууг чинь хэлж өгнө

Тэр алдаа гаргах үед чинь шудрагаар хэлж ойлгуулна. Хийсэн бурууг чинь шүүхгүй, шалтаг хайхгүй. Шийдэл олохыг хичээж, чиний төлөө байхыг хүснэ. Заримдаа хэцүү ч үнэнг сонсох шиг зөв зүйл үгүй.
- Нэг нь л хичээдэг харилцаа биш

Ямар ч харилцаанд нэг нь л хичээдэг байх ёсгүй. Жинхэнэ нөхөрлөл хоёр эсвэл гурав дөрвүүлээ хамтдаа жаргалтай байж, цагийг хамт өнгөрүүлдэг. Нэгнийгээ гуйж, мессеж бичиж, залгах, тэдний араас хөөцөлдөх шаардлагагүй.
- Чамайг уучилдаг

Чи түүний өмнө санамсаргүй алдаа гаргасан ч тэр чамайг уучлах болно. Хэсэг хугацаа шаардаж магадгүй л дээ. Гэхдээ чамайг алдахыг хүсэхгүй байгаа учир бас хүмүүс алдаа гаргадаг гэдгийг мэддэг болохоор эцэст нь уучлах болно.
- Тэр чамайг хүндэлдэг
Хамт байхад санал нийлэхгүй зүйлс гарна шүү дээ. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв. Тэр хил хязгаараа мэддэг бас чиний бодлыг ч хүндэтгэнэ.
- Араар чинь ярьдаггүй

Жинхэнэ найз хов жив ярьдаггүй. Чамд ямар нэг асуудал байгаа бол өөр хэнд ч биш чамд л хамгийн түрүүнд хэлэх болно. Гэхдээ чиний хажууд байхдаа чамайг хөнгөхөн дооглож магадгүй юм.
- Түүнд үргэлж найдаж болно

Найз чинь ямар нэг юм хийнэ, чамд хийж өгнө гэсэн бол хийх л болно. Мартахгүй, хойш тавихгүй. Жинхэнэ найз чамайг ямар чухал хүн бэ гэдгийг мэддэг.
Эх сурвалж: awarenessact