
Ж.Амгалан: Маршрутаа нуувал маш хатуу хариуцлага тооцно

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй
байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан
мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ: “Халдвар авсан иргэнтэй ойрын, дам хавьталд
орсноо санаатай, болон санамсаргүй худал мэдээлвэл хуулийн
хариуцлага хүлээлгэдэг.

Иймд аль болох үнэн зөвөөр мэдээлэх нь чухал. Дээр нь хавьтагчдыг олоход маш их цаг зав, хөрөнгө мөнгө ордог учир бүгд гэртээ байж, гадуур аль болох гарахгүй байхыг хичээх нь чухал байна” гэв.
