Нүүр Uncategorized Таагүй зүүдүүд ямар учиртай вэ?

Таагүй зүүдүүд ямар учиртай вэ?

1 секунд уншина
0
0
40

Таны зүүд зөнтэй юу? Та зүүдээ манаж байсан уу? Зүүд бол хүмүүсийн тайлж чаддаггүй нууцлаг үзэгдлийн нэг юм.

Олон хүн зүүдийг зөв тайлж чадвал элдэв бэрхшээл, саад тотгороос зайлж чадна гэж үздэг. Тэгвэл бид танд хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг, мөн учир нь бүрэн тайлагдсан 15 зүүдийг хүргэж байна.

Та нийтлэлийг маань уншаад өөртөө юу тохиолдохыг, мөн аливааг хэрхэн шийдэхээ олж мэдээрэй.

1.Хэн нэгнийг алж байна гэж зүүдлэх

Хэн нэгнийг алж байна гэж зүүдлэх нь таны уурыг хүргэж, бухимдуулах болсон хэн нэгэнтэй холбоотой юм. Та сүүлийн үед ойр дотны хүмүүстэйгээ маргалдаж, ам зөрөлдөн, тэднийг үзэн ядах сэтгэл төрсөн үү?

Тэрхүү уур бухимдал тань зүүдэнд илэрч, хэн нэгнийг алж байна гэж зүүдлүүлдэг аж. Мэдээж сэрсний дараа танд таагүй сэтгэгдэл төрж, сэтгэл санаа тайван бус байх бөгөөд энэ бүхнээс гарах арга зам нь муудалцсан хүнтэйгээ эвлэрч, нөхөрлөлөө сэргээх юм.

2. Үхэж байна гэж зүүдлэх

Өөрийгөө үхэж байна гэж зүүдлэх нь таны үхлийг зөгнөж байна гэж айх шаардлагагүй. Энэ нь сэтгэл санаа тавгүй байгаа, стресстэй үед зүүдлэгддэг аж. Сөрөг бодлууд, муу муухай энерги таны амьдралд давамгайлснаар, хар дарж зүүдлэн, өөрийгөө үхэхийг харах аж.

Хэрэв та энэхүү хар дарсан зүүдийг ахин дахин зүүдлээд байгаа бол хамгийн түрүүнд сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох эерэг байхыг хичээгээрэй.

3. Живж байна гэж зүүдлэх

Живж байна гэж зүүдэлбэл айх шаардлагагүй. Ердөө өөрийнхөө ухамсар руу шагайн, тайвшрал хайж байгаа хэрэг. Ихэвчлэн дэндүү завгүй, амсхийх чөлөөгүй байгаа хүн ийм зүүд зүүдэлдэг. Эсвэл ямар нэг зүйлээс зайлсхийж явааг харуулна.

Тиймээс сэрүүн байхдаа ямар бэрхшээлээс зугтаж, нүүр тулахгүйг хичээж яваагаа бодоорой. Таны ухамсар дааж давшгүй их ажил хүлээн авсныг энэ зүүдээр дамжуулан хэлэх гэж оролдож буй хэрэг бөгөөд та дарга дээрээ очоод ичиж зоволгүй, ажлаа багасгаж өгөхийг гуйх хэрэгтэй.

4. Нисч байна гэж зүүдлэх

Нисч байна гэж зүүдлэх нь хүүхдүүдийн дунд маш түгээмэл байдаг. Эрх чөлөө, ганцаараа байж, бүхнийг өөрөө хийхийг хүссэн хүмүүс өөрийгөө нисч байна гэж зүүдэлдэг. Төвөгтэй асуудал бүхнээс холдож, өөрийгөө чөлөөллөхийг хүссэн үед нисч байгаагаар зүүдэлдэг аж.

5. Шүд унаж байна гэж зүүдлэх

Шүд унаж байна гэж зүүдлэх нь гутарч, бухимдсан байгаагийн илрэл юм. Ингэж зүүдэлсэн хүмүүс ихэвчлэн жирийн үеэсээ илүү хямарч, эрч хүчгүй болсон байдаг бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун бус болсон байдаг. Ийм үед та сэтгэл зүйч юм уу, дотны хүнтэйгээ ярилцаж, сэтгэлээ уудлаарай. Ингэж зүүдлэх нь таны далд ухамсар ингэхээ боль гэж хэлж байгаа хэрэг ажээ.

6. Унаж байна гэж зүүдлэх

Өндрөөс унаж яваад гэнэт сэрэх шиг аймшигтай зүүд гэж ховор билээ. Энэ үзэгдлийг “Hypnagogic Jerk” гэж нэрлэдэг бөгөөд сэргэг унтаж байх үед булчин таталдсанаас болж тохиолддог ажээ. Сэргэг унтах нь стресс, хямрал, бухимдлаас болдог ба үүний зэрэгцээ кафейн болон чихрийнхээ хэрэглээг багасгах нь зүйтэй юм.

Мөн унтахын өмнө согтууруулах ундаа, кофе, цэвэр шоколад, халуун ногоо болон хүнд хоолноос зайлсхийх хэрэгтэй. Эдгээр зүйлийг хэрэглэвэл хүний хоол шингээх үйл ажиллагаа муудаж, хүн унтаж чаддаггүй ажээ.

7. Ярьж хөдөлж чадахгүй байна гэж зүүдлэх

Зүүдэндээ ярьж хөдөлж чадахгүй байх нь аймшигтай мэдрэмж төрүүлдэг. Тухайн хүнд яг л сэрүүн байгаа мэт санагдах боловч, хөдөлж ярьж чадахгүй байх нь сүнс чөтгөрийг санагдуулдаг.

Ихэвчлэн ядаргаанд орсон, дутуу нойртой яваа хүмүүс хар дарж, тус төрлийн зүүдийг зүүдэлдэг байна. Хэрвээ та үргэлж л өөрийгөө ярьж хөдөлж чадахгүй байгаагаар зүүдэлдэг бол эрүүл мэнддээ анхаарч, өөртөө амралт өгөх хэрэгтэй болсны нэгээхэн илрэл юм.

8. Нүцгэн байна гэж зүүдлэх

Олон хүний нүдэн дээр ямар ч хувцасгүй, ичгүүртэй байдалд орж байгаагаар зүүдэлбэл та юу нууж байгаа талаараа бодох хэрэгтэй. Нүцгэн, ичмээр мэдрэмж төрөх нь таны нуух гэсэн ямар нэг зүйл ил болох гэж буйг сануулж байгаа юм.

Таны нууц ажилтай холбоотой бол удирдлагадаа урьдчилаад мэдэгдэх хэрэгтэй. Хүн болгон алдаа гаргадаг. Тиймээс та даргадаа юун дээр алдсанаа хэлээд, дахин алдахгүй гэдгээ ойлгуулах нь зүйтэй. Мөн өөртөө итгэлгүй болох, бухимдаж сандрах үед ийм зүүд зүүдэлдэг ажээ

9. Онгоц, галт тэрэгнээсээ хоцорч байна гэж зүүдлэх

Тусламж хэрэгтэй болж, ямар нэгэн эргэлзээ үүссэн үед онгоц, галт тэрэгнээсээ хоцорч байна гэж зүүдэлдэг. Мөн санхүүгийн асуудалд орох, мөнгөний хэрэг гарсан үед хэт шаналж, стресст орсон тохиолдолд тус зүүдийг зүүдлэх нь бий.

10. Хүүхэдтэй болж байна гэж зүүдлэх

Хүүхэдтэй болж байна гэж зүүдлэх нь удахгүй таны амьдралд цоо шинэ хуудас нээгдэхийн илрэл юм. Шинэ эхлэл, адал явдал ойртох төдийд тухайн хүн хүүхэдтэй болж байна гэж зүүдэлдэг байна. Хэрвээ та ч бас тус төрлийн зүүд зүүдэлсэн бол удахгүй бүх зүйлс сайхан болж, таны уйтгарт нэгэн хэвийн амьдрал үүгээр дуусч, сонин содон бүхэнтэй нүүр тулна гэдэгт итгээрэй.

11. Бусдад баригдаж байна гэж зүүдлэх

Нэгэн хэвийн давчидмал байдлаас гарч чадахгүй, бухимдаж явах нь бусдад баригдаж байгаагаар зүүдлэхэд хүргэдэг байна. Хэрэв та өөрийгөө чөлөөлж чадахгүй, амьдралаа шинээр эхэлж чадахгүй явсаар байгаа тохиолдолд тус төрлийн зүүдийг байнга зүүдэлж, шөнө бүр хар дарах аюултай.

12. Могой зүүдлэх

Могой зүүдлэх нь ямар нэгэн зүйлд хэт санаагаа чилээсэн болохыг илтгэнэ. Айдастай, үргэлж түгшүүртэй явах нь могой зүүдлүүлэх бөгөөд зарим тохиолдолд үүнийг сэрэмжлүүлэг гэж ойлгож болно. Хайр дурлалын харилцаа, ажил төрлийн харилцаандаа болгоомжтой байж, хэт хувирамтгай, олон нүүр гаргахаас сэргийлж буй нэгээхэн санамж юм.

13. Хуучин амрагаа зүүдлэх

Хуучин амрагаа зүүдлэх нь та одоо хэр нь түүнийг мартаагүй, харилцаагаа баттай цэглэж чадаагүй гэдгийн илрэл юм. Эсвэл тэр таны дурсамжинд үүрд амьдарч, хэзээ ч сэтгэлээс тань гарахааргүй том орон зайг эзэлдэг байж болно. Ямартай ч танд түүний халамж хайр үгүйлэгдэж, өөрөөсөө нууж санасан үед зүүдэндээ уулзах нь бий.

14. Байшин шатаж байна гэж зүүдлэх

Нэг хэвийн уйтгартай байдлаас залхсан, үргэлж адал явдал, сонирхолтой амьдралаар амьдрахыг хүсдэг хүмүүс байшин шатаж, гал гарч байгаагаар нь зүүдлэх нь бий. Энэ нь таны амьдралд шинэчлэл хэрэгтэй, гараа хумхиад суухын оронд ямар нэгэн зүйл хийгээч гэх дохио гэж ойлгож болно.

15. Машины осолд орж байна гэж зүүдлэх

Осолд орж байна гэж зүүдлэх нь бидний сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг. Үргэлж бухимдаж, ямар нэгэн зүйлд санаагаа чилээх нь хар дарж зүүдлэхэд хүргэдэг байна. Мөн өөртөө гутарч, хийсэн зүйлдээ харамсах, аюулд орохоос эмээсэн үед осолд орж байна гэж зүүдэлдэг аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *