
Өнөөдөр /2020.11.14/ Засгийн газар ээлжит бусаар хуралдсан.
Хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Үүгээр дараах гурван шийдвэрийг гаргасан байна. Үүнд,

Халдварын голомтод илүү цагаар ажиллаж буй 14809 алба
хаагчдад урамшуулал олгоно. Урамшууллын мөнгийг Засгийн
газрын нөөц сангаас гаргана

Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-ын болоод Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

Үүнд бүх төрлийн будаа, ургамлын тос, малын тэжээл зэрэг байх аж.
Хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор Улаанбуудайг тодорхой
хэмжээгээр импортолно.
